Аймгийн Алдарт уяач П.Жамбал: Ямар ч морь унасан чулуун дээр мордчихсон юм шиг л санагддаг болчихдог юм


Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пагважавын Жамбалыг уншигч танаа уулзуулж байна.1945 онд Уурхайт хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр эцгээс өвлөгдөн ирсэн жороо халтар морьдоороо одтой сайхан наадан сумынхаа баяр наадмаас 19 түрүү хүртэж байсан билээ. Жороо морь хөл хөнгөн, биед эвтэйхэн том тэрэг унаж байгаа юм шиг хэмээн ярих буурал Алдарт нутгийн жороо хүлгүүдийн тухай ийн хууч дэлгэлээ.
-Алдартын дээдчүүл хурдан морь уяж хусуур сойз бүсэлж байв уу? Хэдэн үеэрээ морь уях төрийн хэрэгт шамдаж байгаа вэ?
-Манай аав морь уях сонирхолтой, адуунд эрэмгий, жороо, хатиртай морь сайн унадаг хүн байсан. Манай адуу эртнээсээ чанарлаг, шөрмөстэй гэгддэг. Аав минь сундлаатай явахад 10 км жороогоороо давхидаг хоёр жороо морио фронтод илгээж байсан гэнэ лээ. Надад аавын адууны гаралтай нэг хатиртай, хоёр жороо морь үлдсэн.Түүгээр нь би энэ сум орон нутагтаа гайхуулж, нэрд гарч байлаа.
-Аавтайгаа адил жороо, хатирч моринд дуртай юмаа даа?
-Тиймээ, эцгээс өвлөгдөж ирсэн нэг жороо халтар морь маань суманд хоёр түрүүлж, найм айрагдаад 16 хүрч талийсан. Нөгөө халтар нь сумандаа тав түрүүлсэн, одоо 14 настай. Нэлээд догшин, амтай адуу байгаа юм. Зуны цагт хүүхдээр унуулж байж суманд ганц нэг тойрох л юм. Энэ намар огт унаж чадсангүй. Уг нь би унадаг байсан юм. Одоо унах гэхээр “нас ахилаа, ясаа хэмхэлнэ” гээд хүүхдүүд дургүйцээд байх юм. Өөрөө ч төвөг гэж бодоод байгаа.
-Жороо морь хэдэн наснаасаа илүү хурдалж, иртэй болдог юм бэ?
-Хурдан морьтой адил. Нас гүйцээд нэг, хоёр жил болоход л гарын ая дааж эхэлдэг.Бага насанд нь илүү унаад байвал цуцдаг болно. Зориг нь мохно. Тиймээс зөв ачааллыг нь тохируулж унах хэрэгтэй. Хүүхдээр унуулж амыг нь сөхүүлж, уруулж, зодуулж, цуцааж болохгүй. Алсдаа их жороолохоор давхилтай морь байна гэж бодсон л бол соёолон хязаалангаас нь өөрөө унах хэрэгтэй. Тэгэхгүй хүүхдээр унуулвал өөдтэй зүйл болохгүй. Нэг их таталгүйхэн шиг унаад нас биенд хүргэвэл гарын ая даана даа. Тэгээд л уралдчих дайны болно.
-Таны жороо морь 14 настай гэж байна. Харих талдаа орсон уу?
-За ер нь харих талдаа байна. Унадаг эзнээсээ л шалтгаална. Тэр морь харих уу, жороолох уу гэдэг нь унадаг эзнээсээ их шалтгаална. Тарган эсвэл хаврын туранхай үед нь унаад цуцаавал морь ахихгүй.
-Нас ахиад ирэхээрээ жороогоо алдах уу?
-Эдэлдэг хүнээсээ шалтгаална. Зөв унаад байвал үхэн үхтлээ л жороолно. Дээхэн үед манай энд Лхүндэгийн зээрд гэж сайхан жороо морь байсан. Алдахгүй жороолно. Дараа нь Даваасамбуугийн Согоо хээр гэж морь байлаа. Бурхан буудайн бор хайрхан дээр гарч уулын өндрийг харж байдаг. Аймагт очиж сайн уралдсан. Тэрний дараа Төмөрбаатарын халтар гэж морь байсан. Мөн Лхүндэгийн загал гэдэг морь байлаа. Түүний дараа миний хоёр жороо морь гарч байгаа юм даа.
-Аймагтаа очиж наадаж байв уу?
-Би аймагт очиж байгаагүй ээ. Харин манай сумынхан явж байсан. Лхүндэгийн цавьдар аймгийн уралдаанд аман хүзүүдсэн. Мөн Согоо хээр түрүүлж байсан. 1960-аад оны үед байх нь шүү дээ. Та нарт эртний юм шиг дуулдаж болох ч бидэнд саяхан л юм шиг санагдаж байна. Үүнээс хойш манай сумаас жороо морь аймагт очиж уралдаагүй. Сумандаа л тойрно. Сумын жороо морьдын тоо ч цөөрч.
-Жороо морийг үнэлж чадахгүй болохоор тэгж байна уу?
-Жороо морь их үнэтэй. Хамгийн үнэтэйдээ 10 саятай байна. Үүнээс доош долоо, найман саяын үнэтэй байна.
-Бай шагналын тухайд ярьж байна л даа. Жороо морины уралдааны шагнал их бага дуулддаг?
-Тийм шүү. Жороо морийг хөгжүүлэх хөшүүрэггүй болчихсон байна.
-Морийг жороо эсэхийг нь яг хэдий үеэс нь таних вэ?
-Унаганаас нь л мэднэ. Жороо шинжтэй бол багаас нь түүнийг нь хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл багаас нь хүүхдээр унуулж болохгүй.
-Жороог олон янз гэдэг. Юугаар нь тэгж ангилдаг юм бэ?
-Хонин жороо гэдэг нь гишгэгдэл ойрхон, намбалаг. Алс гишгэж байвал тэмээн жороо болно. Усан тэлмэн жороо гэдэг нь яаж ч гуядаад давхисан ч жороогоо алдахгүй байхыг хэлж байгаа юм. Манай энд Ганган Намсрай гэж хүн байсан. Тэдний морьд их сайхан жороолноо. Манай сумын хойно байрлах Номун хааны хийдийн Наранхүүгийн хүрэн гэж жороо морь байлаа. Хүүхэд мордчихоод байхад л алддаггүй. Суманд гайхагддаг л байсан хүлэг.
-Ааваас тань өвлөгдсөн хоёр халтар морьд алинд нь орох уу?
-Усан тэлмэн жороо. Ааваас минь өвлөгдөж ирсэн жороо морьд гаргадаг гүүнүүд бий. Нутгийн азарганд хураалгасан болохоор жороо адуу төрөх байх л гэж боддог юм. Сумынхаа 100 жилийн ойгоор 80 настай хөгшин амар мэнд, өвчин эмгэг ороочихгүй бол унаган жороо морио тойруулчих юмсан гэж боддог шүү.
-Гол нь эдэлгээ гэж ярьж байна. Жороо морийг унах дадлыг та өөрөө сурсан юмуу, хэн нэгэн зааж сургасан юмуу? Аав тань бол хэлж өгөөгүй л юм байна.
-Манай аав заах нь битгий хэл арван хэдхэн настай байхад бурхан болсон. Түүнээс хойш би жороо морины нуруун дээр гарсан хүн.Нэг нь их алдаж, онодог зоригтой морь, их залуу ч байсан. Алдсан даруйд нь дэвхэрэхэд л болдог байсан. Сүүлийн жороо морь маань нэг их хөдөлгөөнгүй. Гэхдээ л жороолно оо. Ах нь сумынхаа наадамд жороо морь 19 жил түрүүлгэсэн хүн.
-Тэгвэл хурдан морины тухайд...
-Хурдан хонгор морь маань сумандаа тав түрүүлсэн.1990-ээд оны үед ид ид мандаж байлаа. Үүнээс гадна азарга нэлээд хэдэн удаа түрүүлгэсэн. Өөрийн хурдан азаргагүй ч ах дүүс, садангуудынхаа азаргыг уяад түрүүлгэж л байлаа. Зарим жил гурав, зарим жил хоёр азарга уяна. Доржнямбуугийн хээр азарга гэхэд л гурав түрүүллээ. Цэрэгбаатар дүүгийн их, бага хоёр хүрэн азаргыг хоёуланг нь би уяж байсан. Нэг нь хоёр түрүүлж, нэг айрагдсан. Нөгөөх нь хоёр айрагдсан. Мөн Ганбатын хонгор азаргыг уяж хоёр жил айрагдуулж байлаа.
-Жороо морь бол дээхэн үедээ жийптэй дүйцэхүйц байсан шүү дээ. Тэгэхээр эмээл хазаарнаас нь эхлээд илүү нандин чамин зүйл хэрэглэж байсан байх гэж бодогддог?
-Тэгэлгүй яахав хударгаас эхлээд морио гоёно шүү дээ. Хоёрын хооронд эмээл тохохгүй. “Эмээл нь морио гутаачихжээ” гээд амьтан муу хэлнэ шүү дээ.
-Энэ нутагт хамгийн их үнэ хүрч зарагдсан жороо морийг нэрлээч?
-Даваасамбуугийн Согоо хээр морь байна. 1960-1970 оны үед 5000 төгрөгөөр зарагдсан. Одоо бол ийм үнэтэй наймаа энд хийгдээгүй байна. Харин манай аймагт 10, 8 саяар морь авдаг гэсэн. Ганбатын хүрэн халзан морь Бугат билүү Жаргалант сум руу найман саяар зарагдаад эргүүлээд 10 саяар авсан гэсэн байх шүү.
-Таны хоёр халтарыг ид байхад хүмүүс үнэ хаяж байв уу?
-Тийм тохиолдол байлгүй яахав. Халиуны Баянмөнх гэж нөхөр миний хээр моринд таван сая төгрөг өгье гэсэн. Би “Ах нь хөгшин хүн. Өөрөө хоёр гурван жил унъя” гээд өгөөгүй. Одоо морины нас ахисан болохоор хүмүүс үнэ хаяхгүй л дээ. Морио залууд нь үнэд хүргээгүй юм байж л байг гэж бодох юм.
-Сумын наадамд хэдэн жороо морь мордож байна вэ?
-10 гаруй морь л уралдаж байна даа. Энэ жил сумаас найм, аймгаас хоёр морь ирээд 10 морь уралдсан. Аймагт 20-30 морь уралддаг дуулдана лээ.
-Жороо морь унаж байгаад жирийн морь унахаар өөр мэдрэмж төрдөг үү?
-Чулуун дээр мордчихсон юм шиг санагддаг. Ямар ч морь унасан хэрэг байхгүй. Жороо морь тэс өөр. Биенд эвтэйхан, хөл хөнгөн.
-Би унаж байгаа хүндээ харин ч түүртэй болов уу гэж боддог. Үгүй бололтой?
-Үгүй. Том машин унаж байгаад жижгийг унаж буйтай л адил. Явдлаас гадна ам нь хүртэл зөөлөн. Миний төрсөн ах Нацаг гэж Улсын аварга малчин, тэмээчин хүн байсан. Ахын хээр морь янзын жороолноо. Ах минь ч сайхан унана. Харамсалтай нь залуугаараа өөд боллоо доо.
-Таны хүүхдүүд жороо моринд эвлэг үү?
-Ач хүү маань унаж магадгүй л гэж бодоод байна.Энэ жил миний морийг унаад тойроод цоллуулсан. Түүнээс бусад нь охидууд. Нэг их сонирхохгүй ээ.
-Таныг сайхан дуулдаг гэх юм билээ?
-Яахав дээхнэ үедээ найрладаг байсан. Одоо нас өтөлж дээ. Манай баруун Алтайд чинь найрын дэг ёс гэж мундаг зүйл байна. Би олон найр ахалсаан. Шинэ өрх айл үүсгэж, сайн сайхан ерөөл айлддаг учраас хүндтэй байдаг болов уу. Өдий зэрэгтэй яваагаа заримдаа тэгж боддог юм.
-Үг хэл цэцэн цэлмэг байх нь?
-Залуудаа цэцэн үг хэлдэг байсан. Худалч хүн ерөөл магтаалд сайн юм гэнэ лээ. Би худалч юм байлгүй./инээв/
-Морь, бөх цоллох уу?
-Цоллохгүй ээ. Цоллож үзээгүй.
-Ахмад уяачийн хувьд нутгийн залуустаа зааж зөвлөнө биз?
-Тийм зүйл хаа, сайгүй байна.Наад зах нь морины хөл, гар болохоо байлаа, яахуу гээд ирдэг. Би мэддэг, чаддагаа хэлнэ. Мэддэг зүйлээ дотроо агуулбал түмэн олонд яаж хүндтэй байх юм. Би өөрийн мэдэхээ харамгүй хэлдэг.
-Уяач хүнд байх ёстой хамгийн үнэт чанарыг тодорхойлооч?
-Үнэн зөв л байх ёстой. Сүүлийн үед мориндоо тарилга, туулга хийж байна гэх юм. Миний хувьд идэшийг нь өгөөд, байгалиар нь морийг уядаг хүн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна