Төрийн хишигт уяачид

2017 оны 3-р сарын 07 -нд

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж, олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.
Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм. Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.
Тод манлай уяач цолоор:
1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Туваанжавын Гантөмөр
2.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач Сундуйн Лувсанбалдан
3.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан
4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Ононгийн Батбилэг
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул МУ-ын Манлай уяач Түвдэнгийн Батцоож
Манлай уяач цолоор:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар
2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар
3.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрах
4. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Лхагвын Батмөнх
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравын Бадраа
6.Ховд аймгийн Алтай сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөр
7. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Түмэндэлгэр Ихбаяр
Алдарт уяач цолоор:
1.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатар
2.Төв аймгийн Лүн сумын уугуул аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазар
3. Улаанбаатар хот Багахангай дүүргийн харьяат Нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Буянтогтох
4.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу уяач Ононгийн Батболд
5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Сантүндэвийн Хэрлэн
6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбат
7. Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт Баярсайханы Лхагва-Очир
8. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гомбожавын Баярцогт
9.Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Юнэрэнгийн Төгсжаргал
10.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэн
11.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул аймгийн Алдарт уяач Намсрайжавын Зоригт

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна