Аймгийн Алдарт уяач Р.Чимэдцэрэн: Хээр мориныхоо буянаар олон баярласан даа

2017 оны 3-р сарын 09 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Равжаагийн Чимэдцэрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1951 онд Мухар шаварт хэмээх газар төржээ.
- Таны удамд хусуур зүүн хурд сойсон уяач олон байв уу?
- Миний талийгч ах Төмөрбаатар гэж сайн уяач байсан. Манай аав морь уяж байгаагүй. Өндөрхангай сум эртнээсээ Ханхөхий угшлын хурдан хурц адуутай. Би насаараа морь уясан, Нэгдэл хээр мориор энэ хавьдаа арван хэдэн айраг, түрүү авсан. Манай хүү сумын Алдарт уяач Болдбаатар Зүүнтурууны уяачдын галд байдаг.
- Алдарт хаа хаанахын наадамд хурдан хүлгийн шандасыг сорьж байв?
- Хамгийн том нь 2005 онд Сархайрханы даншигт халиун соёолон 21, хээр морь 14-өөр давхин гайгүй модтой наадсан.Үүнээс өөрөөр том баярт очоогүй. Бидний үед медаль гэж байдаггүй байлаа. Гэтэл одоо өдөрлөг, хүүхдийн үсний найранд хүртэл медаль өгч байгаа нь чанараар ямар байх уу. Сумын баярт л энийг өгдөг байвал чанартай байх юм даа.
- Та хэдий үеэс морины уяа тааруулах болсон бэ?
- Би 1976 онд уяа эхлэн хоёр үрээ уясан нь сумын баярт хоёулаа айрагдсан. Тэгээд урам ороод унтахаа байгаад л моринд эргэлтгүй орсон. Морь нэг их үнэлж аваагүй, өөрт хурдан хурц нь заяачихаж байгаа юм.
- Өндөрхангайд дээхнэ үедээ ямар, ямар хурдан адуунуудын нэр нь цуурайтаж байв?
- Манай Ханхөхий угшил чинь сайвар халтрын удамтай адуунууд. Аймгийн баяр наадамд Өндөрхангайн морь олон айрагдсан юм билээ. Доржрэнчингийн хээр морь, Цэгмидийн хул морь ер нь айргаас салдаггүй байсан. Иш-Очирын жаахан хул морь аймагт хоёр, гурав айрагдсан. Сүүлд улсын Алдарт уяач Дамдингийн Оодон хээр морь гээд олон алдар цуутай хүлгүүд байсан.
- Таны нэрийг гарган айраг түрүүнд хурдалсан ямар ямар морьд байв?
- Миний унаган халиун морь байна. 1976-аас 1989 он хүртэл хул алаг үрээ, хээр үрээ, хүрэн морь, шар хээр азаргаар наадсан. Тэгээд хөдөлмөрийн Баатар Гангиа гэдэг хүний адуунаас хээр морь тууврын адуунд авсан. Хязааланд нь аваад соёолонд нь 1989 оны Өндөрхангайн ойд Зүүнхангайн таван үрээ дараагаараа ирээд Өндөрхангайгаас ганц миний хээр үрээ зургаад ирсэн юм. 1990 онд бригадын дарга хийж байхад хавчиг хээр морь айргийн тавд ирсэн. Өндөрхангайн наадамд хавчиг морь цөөхөн айрагдсаны нэг миний хээр. Тэрнээс хойш айраг алдаж байгаагүй. 2001 онд суманд соёолон түрүүлээд, мөн хээр морь 15 насандаа түрүүлсэн. Тэгээд 2003 онд аймгийн Алдарт авдаг жилээ Завхан аймгийн Сантмаргаз сумын хаврын бооцоот уралдаанд уях гээд барьсан чинь тэр шөнөө өвдөөд, би их л арга хэмжээ авсан ч баралгүй үхүүлчихсэн. Бидний бодлоор бол таарцан буюу цас бага болохоор элс идсэн байх гэж боддог юм.
- Хээр морины дараагаар ямар адуугаар наадав?
- Тэрний дараа хүрэн үрээ, хул үрээгээр наадаж байгаад хүү Болдбаатартаа өгсөн.
- Сархайрханы наадам ямархуу болж байсан бэ?
- Тэр даншиг гоё болсон. Завхан голын хөвөөнд хөдөө хийсэн. Соёолон гэхэд 330 гаргаад мордсон. Тэр наадамд манай Өндөрхангайнхан сайн наадсан. Азарганд Завханы Тэсийн Өсөхбаярын хээр азарга түрүүлж Өндөрхангайн Чулуунбаатарын хээр азарга аман хүзүү, айргийн гуравт Өндөрхангайн Ядамсүрэнийн хээр азарга орсон. Би соёолонг Тод манлай Даваахүү, Баярмагнай энэ хэдтэй дагасан. Урд өдөр нь баярын угтлага болоод Өндөрхангайн Дагвадорж гээд залуу намайг заавал ир гэхээр нь би мотоцикльтой очсон. Тэгсэн чинь Даваахүү манлай, телевизийнхэн манай Өндөрхангайн уяан дээр очих болж би дагуулж ирээд морьдоо үзүүлсэн чинь “Мөн сайхан хүлгүүд юмаа. Маргааш баяр болох гэж байхад юу хэлэх вэ дээ” гэж байсан. Тэр том уяачтай тэгж уулзана гэдэг бас завшаан.
- Алдарт залуудаа адуунд хэр иртэй байв?
- Уураг, бугуйл хоёрт залуудаа халаатай л явлаа. Манай Өндөрхангайхан жинхэнэ уургалдаг улс. Хаагуур нь яаж бугуйлдах вэ гэж бодохоос биш алдчихна гэж айдаггүй байлаа. Тэр үеийн адуу эмнэг хангал гэж жигтэйхэн байсан. Нэгдлийн адууг сургана гэж байдаггүй, нядалгаанд л явуулдаг байсан. Тэр үед чинь хүмүүс нядалгаанаас морь авдаг, харах гэж их ирдэг байсан. Би хээр үрээгээ нядалгаанаас авсан. Цэрэндаш гэж хүн халиун морь, Халзан хээр үрээ аваад хурдлуулж байсан.
- Сүүлийн үеийн уяач залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
- Бидний үед морь уяна гэдэг улирлын чанартай, ганцхан улсын наадам болохоос сарын өмнө л уядаг байсан. Гэтэл одоо бүтэн жил тэжээж байна, эм тариа хийгээд л уяж байна. Уяач гэдэг чинь мэргэжил болж залуучууд сайн уяж байна. Нэг гэм нь архи ууцгааж байна. Хурдан адуу их эмзэг, морь архи хоёр чинь таардаггүй юм. Миний хэлэх үг тэр л байна. Би хүүдээ “Архинаас хол бай миний хүү” гэж үргэлж захидаг. Мөн морь унах ер нь ховор, амрыг нь бодоод бушуухан шиг мотоцикль унаад давхиж байна. Морийг эдэлж булчин, шөрмөсийг нь чангалмаар байна шүү дээ.
- Хууччуул сайхан эдлэл хэрэглэлтэй мориор гангардаг байсан. Та залуудаа хэр ганган байв?
- Тийм. Нүүдэл хийхдээ хамгийн гоё дээл, сайн морио унаад ачаатай тэмээгээ хөтлөөд явах сайхан байдаг байсан. Одооны залуус хэлдэг юм “Та хоёр залуудаа наадмаар ёстой гоё харагддаг байсан” гэж идэр эмээл тохоод л явдаг байлаа. Хүмүүс голцуу л баяд эмээл тохдог байсан. Хөвсгөлийн Түмэнбулагт хийсэн идэр эмээл давхар ясан хяртай, бүүрэг нь хамаагүй том, алтан харганатай, мөнгөн баавартай эмээлээр гангарч явлаа. Одоо ч надад бий. Идэр эмээл хийдэг хүн ганц нэг л болсон гэнэ лээ. Эмээл мориноос гадна эр хүнд тамхи татдаг гаанс, тамхилдаг хөөрөгтэй байх ёстой. Миний энэ шар манан хөөрөг гурван үе дамжин надад ирээд байгаа юм.
- Та адууны наймаа хэр хийж байв?
- Болох, болохгүй адуу ойр хавийн сумдаасаа их л авсан. Сайн ч юм нэг их таараагүй. Харин энэ зун би зүүн тийшээ явах гээд байна. Манай Ханхөхий адуу урт чихтэй, ташаа дээр, салтаа их уужим, зүүн талын адуу болохоор хөл, толгой нь богинохон. Хэлбэр нь бол эх талаа дагадаг. Тиймээс зүүн зүгийн Сүхбаатар чиглэлийн адуутай их таардаг. Гарсан төл нь гайгүй давхиад л байна.
- Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна