Аймгийн Алдарт уяач П.Эрдэнэбаатар: Аймгийн Алдарт уяач болоод нэг жил 14 айрагтай наадлаа


Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пунцагийн Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Бор-Өндөрт ирж суурьшаад удаж байна уу. Та аль нутгийн хүн бэ?
-Манай аав, өвөө сэхээтэн улс. Аавыг Хэнтий аймгийн Ерөнхий хорооны Пунцаг гэхээр андахгүй. Харин ээж өргөдөл гомдлын бичиг хэргийн эрхлэгч явлаа. Би чинь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн хүн. 1986 онд Бор-Өндөрийн уурхайд экскаваторчиноор ажилд орж байлаа. Анхны уурхайн ажилчдын нэг л дээ. Сүүлдээ туслах машинч хийж байгаад группт орсон. Энэ нутагт 20 гаруй жил ажиллаж амьдарч байна. Эндээс сүүлийн арав гаруй жил нь хурдан морь сонирхож, уяж сойж байгаа юм.
-Ихэнх уяачид унаачаас гараагаа эхэлсэн байдаг даа. Харин таны хувьд?
-Тийм шүү. Намайг найман настай байхад Жаргалтхаанаас Ар-Үр гэдэг хүн “морь унуулъя” гэж ээж аав дээр ирсэн юм. Тэгээд дөрвөн жил хэртэй хурдан морины унаач явсан. Зуны амралт эхлэв үү үгүй юу л Жаргалтхаан руу гарна даа. Ар-Үр гуайн Нэгдэл хээр, халзан азаргыг нь хэд хэдэн удаа айрагдуулж байсан. Тэр үед наадам тоотой. Зундаа л нэг наадчихна. Одоо бодохнээ, гайгүй унаач байсан санагддаг. Тиймдээ ч аймгийн 50 жилээр урилгаар морь унаж байв. Сумандаа сайн наадсан улс аймагт уригддаг байсан үе л дээ. Ингээд унаачаас хасагдаад, удсан ч үгүй дунд сургуулиа төгсөж уурхайд ирсэн нь тэр.
-Анх ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв даа?
-Донойн Цэгмид гуайн морийг улс хувьсгалын 50 жилээр амьд сэрүүн байхад Минжүүр, миний төрсөн ах Эрдэнэхуяг унаж уралддаж байсан юм. Тэгээд Минжүүр гуайнхтай бид их дотно, бараг хуурай ах дүүс болсон улс л даа. Тэгээд надад Минжүүр 2004 онд нэг хар морь өгсөн нь үнэхээр сайн давхисан. Ёстой л өгье гэж өгсөн буянтай амьтан байлаа. Одоо 19-тэй морь бий. Хязаалан надад ирснээс хойш гурван түрүү, дөрвөн аман хүзүү, 10 гаруй медальтай. Тэр үеэс л өөрөө гардан уяа сойлго эвлүүлэх болсон юм. Түүнээс өмнө 30 гаруй адуутай, өөрөө уяж тааруулж чадахгүй болохоор хүн амьтан гуйж уяулдаг ч айхтар амжилт гаргадаггүй байсан үе л дээ. Ингээд хар мориор уяа эхлүүлж, 2008 онд Халзан сумаас авсан хонгор морио айрагдуулснаас хойш сайхан наадаж байна. Хонгор морь одоо 15, 16 хүрч байгаа.
-Хонгор морь түүнээс хойш ямар амжилт гаргасан бэ?
-Хонгорыгоо сумын асартай наадамд нэг л оруулсан. Тэрний дараа Мөнххааны Өсөхийн адуунаас Бор-Өндөрийн сумын Алдарт Үмбээ буюу Энхтайванд зээрд үрээ бэлгэнд ирсэн юм байна лээ. Харин Үмбээ надад шүдлэн үрээ 2009 онд бэлэглэсэн нь бас их сайн давхисан. Одоо хавчиг азарга байгаа. Аймгийн чанартай бүсийн хоёр ч наадам Зүлэгтийн өмнөд хойд бүс, манай Бор-Өндөрийн өмнөд бүс-д орж, суманд 10 орсон. Мөн Хэнтий аймгийн 90 жилийн ойгоор 13-аар ирж, 2014 онд болсон Иххэтийн 90 жилээр аман хүзүүдээд байна. Бас Дэлгэрхаанд болсон Сүрэнхор гуайн наадамд аман хүзүүдэж, даага зургааллаа. Энэ жил 2014 он тун ч одтой сайхан наадсан шүү. Далангийн 90 жилд очоод даага гурвалж, Айрагийн 90 жилээр өнөө даагаа тавлууллаа гээд л сонин ихтэй.
Аймгийн Алдарт уяач болоод жилийн дараа ийнхүү 14 айрагтай наадлаа.
-Алдартын цолонд хүрэхэд ямар ямар хурдан хүлгийн амжилт жин дарж байна вэ?
-Мэдээж хар морь, зээрд азарганы гаргасан амжилт жин дардаг юм. Мөн одоо хөл гар нь болохоо байсан нэг хүрэн шүдлэн байна. Манай унаган адуу байгаа юм. Эцэг нь Дэлгэрэхийн хар Дамба гуайн адууны азарга, эх нь манайхны адуу. Хүрэн шүдлэн сумандаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг гуравласан. Би чинь бүсэд хоёр оруулж, сумын наадмуудын айраг түрүү, Гиннесийн уралдаанд 140-д их морио давхиулсан амжилтаараа аймгийн Алдарт болсон.
-Мэдээж мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарч байсан биз ээ. Тэр болгонд зааж зөвлөдөг хүн хэн бэ?
-Зүүн тийшээ Галшараар явахдаа Минжүүр гуайнхаар их ордог юм. Үнэхээр их номтой өвгөн дөө. Адууны тухай номнуудаа сэтгэл харамгүй үзүүлж харуулна, би ч алдахгүйг хичээдэг. Ер нь тэгээд хуучны өвгөчүүл чинь айхтар улс. Яахав хэлснээр нь морио уяж үзээд заримдаа буруудах нь байх ч онох нь олонтоо байдаг юм. Манай Бор-Өндөрт Раднаа гэж сайн уяач өвгөн байлаа. Бид бас их ойр дотно явсан улс. Даанч сүүлийн жилүүдэд хотод амьдрах болоод таарахаа байчихаад байгаа юм. Мөн Очирхуяг гэж Сүхбаатар аймгийн Түмэнцогтын өвгөн нэг жил хамт морь уясан. Бас л хөөрхөн юм сураад үлдсэн шүү. Ер нь ч тэгээд амьдрал баян болохоор үзэж харж, алдаж онож л амжилт гардаг гэж боддог.
-2000 оноос хойш адуу их цуглууллаа гэж байсан. Хаа хаанаас адуу авав?
-Дамба гуайн адууны үр төлөөс ганц, хоёр Дэлгэрэх адуу авлаа. Сүхбаатар, Өндөрхаан, Баянхутагийн адуунууд бий. Одоо эдгээр адууны маань үр төлүүд гарч байна. Энэ жил хоёр, гурван ч гайгүй даагатай боллоо.
-Сум орондоо л наадаж байна уу?
-Хаана наадам байна яваад л байх санаатай. Гэхдээ айхтар хол алгасаад явж чадахгүй л байна. Гиннесийн уралдаанаар л Хүйн долоон худаг орж үзлээ. Сайхан юм билээ. Уяачийн хувьд бас нэг сайхан дов үзээд ирсэн дээ. Аймгаас гадна Дорноговийн Иххэт, Дундговийн Айрагаар үе үехэн наадчихдаг юм. Тэгээд ч манай энд хол явалтгүй. Наадам их өтгөн сайхан болдог. Сүхбаатар, Дорноговь, Дундговь, хойшоо Чойр, бүүр хотоос хүртэл ирж уралдаж байна шүү дээ. Сая Дэлгэрхаанд болсон Сүрэнхор гуайн наадамд ёстой газар газрын эрдэмт уяачид, хурдан хүлгүүд цугларлаа.
-Бор-Өндөрт бэлчээрийн тал дээр асуудалтай бололтой?
-Тийм ээ. Бэлчээрийн тал дээр их муу байна. Хаана л очно хөөгдөх маягтай. Жаахан л хэтэрчихвэл Дархан, Дорноговийн нутаг болчихдог болохоор тэр л дээ. Манай мал эндээс 10 км-т Тэрэгт гэж газарт бий.
-Та өөрөө гардан маллаж байна уу?
-Нэг хэсэг өөрөө хардаг байлаа. Одоо малчинтай болсон. Харин морио өөрөө гардан уядаг юм. Алсдаа хүүхдүүд маань уяаны ажлыг маань үргэлжлүүлэх байхаа.
-Малчинтайгаа гэрээ хийх үү?
-Тэгэлгүй яахав, гурван жилийн гэрээ байгуулдаг юм. Гэрээ дуусахад өнөө айл маань бас гурав, дөрвөн зуун малтай болчихно. Би гурав, дөрвөн ч айлыг тэгж малжуулсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд маань моринд их дуртай. Даанч төв суурин газар амьдардаг улс чинь олдохоосоо олдохгүй нь их байх юм. Зундаа л амралтаараа ирцгээдэг.
-Таны хувьд шинэ цагийн адууны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай Бор-Өндөрт шинэ цагийн адуу уралддаггүй, уралдуулах ч үгүй гэдэг юм. Гэхдээ олныхоо жишгийг дагаад сонирхохоос өөр аргагүй болж байх шиг байна. Эндээс гараад хаана л очно уу, дандаа тийм адуу уралдаж байна шүү дээ. Яалт ч үгүй хурдтай болохоор илүүрхээд байх юм.
-Та ер нь морь малаа тэжээдэг үү?
-Тэжээнэ ээ. Өвөлдөө 12, нэг сараас эхлээд тэжээдэг юм. Тэгээд хавартаа нэг хөнгөрүүлчихээд байхаар адуу арай илүү давхиад байх шиг санагддаг.
-Бидний яриа өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна