Аймгийн Алдарт уяач С.Анхбаяр: Хурдны голомт дээр жоохон хүүхэд морь айрагдуулж зогсохдоо өөрийн эрхгүй омогшил төрсөн

2017 оны 3-р сарын 27 -нд

Увс аймгийн Түргэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Анхбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны хурдан моринд орсон түүхээс яриагаа эхэлмээр байна?
-Би хотын хүүхэд л дээ. Манай ээж, аавын удамд уяачид олон бий. Манай өвөө Увс аймгийн Түргэн сумын тэр үеийнхээр Засмадын зургаа буюу Түргэн сумын зургадугаар багийн хүн. Нутаг орондоо нэртэй, моринд эрэмгийн нэгэн явлаа. Аав багадаа өвөөгийн уясан морийг унаж хурдлуулдаг байсан гэдэг. Ер нь ээж аавын талынхан тэр чигээрээ л моринд дуртай улс байдаг юм. Аавын минь ах Давгасүрэн их олон сайхан хурдан морьтой уяач байлаа. Тухайн үедээ Хөвсгөл аймгийн Ханхын тууварт явдаг байсан. Тиймдээ холоос адуу авчирч адууныхаа үүлдэр угсааг сайн ч сайжруулсан. Шархал азарга, бор морь нь аймгийн наадамд айраг, түрүү алдана гэж байхгүй. Бас хүрэн морь сумандаа дандаа айрагтай л давхина. Миний санаж байгаагаар Ханхаас авчирсан нэг бор азарга нь Дартын сан азарга байсан юм. Их сайхан номхон шархал /Төв Халхад бор/ азаргыг би багадаа хаа нэг унадаг байсан. Гэхдээ намайг том толгойт гэж голоод унуулахаас унуулахгүй нь их байж билээ.
Саяхан даа, биднийг Галширт очиход манай хойд талд нутгийн нэг айлын гадаа хэдэн хүүхэд зодолдож байна. Явж очоод салгаад, яагаад зодолдож байгаа юм гэвэл унах морио булаацалдаад гэнэ. Бага насандаа хальтхан очих л санагдсан шүү. Бидний багад унах морь олдоггүй, яг ийм байлаа.
-Тэгвэл ээжийн чинь талд ямар ямар уяачид байв?
-Миний ээж Увс аймгийн Малчин сумын хүн. Ээжийн аав Жамцаа гэж хутагтай хүн байлаа. Нутгийхан нь одоо ч андахгүй дээ. Хоёр ч удаа адуугаа нийгэмчлүүлсэн гэдэг юм. Увс аймгийн Малчин сумын дөрөвдүгээр бригадын тухайн үеийн адуун сүргийн хагас нь манай нагацын удмын адуу байсан гэлцдэг. Миний нагац нар бас адуунд иртэй, морь их сайхан унаж эдэлдэг, уядаг улс бий. Манай нагац аавын Шовгор хулыг миний ээж багадаа унаж, дандаа аман хүзүүдүүлдэг байсан тухайгаа ярьдаг юм. Тухайн үедээ Жамцын хул гэж нутагтаа алдартай хурдан хүлэг байлаа. Багаасаа хурдны морь унасан ээж маань одоо бие даан морь уяж байна. Манай аав эмнэлгийн ерөнхий эмч, ээж багшийн ажлыг олон жил хийсэн улс. Тэс өөр салбарынхан байгаа биз.
Бас миний нагац ах Буяндалай гэж сумандаа 60-аад айраг, түрүү авсан уяач бий. Хотын хүүхэд би багадаа авга эсвэл нагац ах нарындаа очиж амардаг байсан юм. Сүүлийн жилүүдэд нь нагац ах нар дээрээ их очдог байлаа. Намайг зургаадугаар анги төгссөн жил шиг санагдана. Манай нагац нар болох Тэгшбаян, Буяндалай, Буяндэлгэр нар сумын наадмын 30 айраг түрүүний 17-г нь авч байсан сайхан түүх байдаг. Тэр жил бас их түүхтэй. Буяндалай нагацтайгаа нэгдлийн адуунд явж байгаад нэг унагатай шарга гүүтэй таарлаа. Тэр нь нагацын удмын адууны даага байсан юм. Тухайн үеийн нэгдлийн даргатай манай аав найзууд л даа. Тэгсэн ах “чи аавдаа хэлээд Батсүх даргаар цохолтыг нь хийлгээдэх. Би энэ даагыг чамд авч өгье” гэнэ. Үнэхээр сайхан мэдээ гэж тэр л байх. Ингээд намар нь гэртээ ирээд энэ тухайгаа аавдаа хэлбэл, хичээл номоо сайн хийх хэрэгтэй. Тэгвэл бодож үзье гэнэ. Ингээд аавдаа амласнаараа би хичээлээ ч сайн хийлээ. Хавар нь аав 110 төгрөгөөр өнөө шарга даагыг надад авч өглөө. Тэгэхэд энэ даага маань Малчин сумын адуучин Золзаяа гэж хүний адуунд байсан юм. Даагаа авч өөрөө сургаад, тэр зунаа 1985 оны Ардын хувьсгалын 63 жилийн ойгоор сумандаа айргийн гурваар орууллаа. Дараа жил нь зургаагаар ирсэн. Тэгсэн есдүгээр анги орсон жил нагац ах Зүүнговь сумын адуучин Тая гэж хүнээс нэг бор хээр шүдлэн үрээ авч бэлэглэлээ. Тэр жил нь сургаад, хязааланд нь сумын 90 жилийн ойгоор аман хүзүүнд давхиулах нь тэр. Түүнээс хойш удалгүй би сургуулиа төгсөж, ОХУ-руу суралцахаар явсан юм. Тухайн үед оюутнуудын жишгээр бага, сага наймаа хийж, ирээд өөрийн адууныхаа эх суурийг тавьж эхэлсэн.
-Хотод ирэхдээ Увсаас адуугаа авчирсан уу. Ямар удам, угшилтай адуунууд вэ?
-Тэсийн голын, манай Малчины удамтай адуунууд бий. Увсад 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор уралдуулсан юм. Тэр үедээ Баатар багшдаа адуугаа үзүүлбэл, манай нутгийн морьд хөлийн хурдаар жоохон дутуу санагддаг гээд Сүхбаатараас адуу авахыг зөвлөсөн. Тэр жил Яармагийн дэнжид бид хамтдаа очоод, багшийн таньдаг Сүхбаатарын хүнтэй таарсан юм. Яг л загатнасан газар маажив гэдэг шиг л болсон. Өнөө хүнтэй танилцаад учир байдлаа хэлбэл исгэлтэй хязаалан үрээ байна гэнэ. Даагандаа дундуур ирж, шүдлэндээ Ардын хувьсгалын 80 жилээр Төв аймагт түрүүлсэн гэж хэллээ. Тэгээд наймаа хийж аваад, хязаалан жилээ улсад уралдуултал зургаалсан. Тэр бол 2002 он байгаа юм. Эндээс нэлээн урам орж, энд тэндээс адуу цуглуулах боллоо. Миний гүүнүүд бол манай нутгийн Тэсийн голын Ханхөхий угшилтай. Дараа нь бас Сүхбаатараас тойруулга гүүнүүд, хэд хэдэн азаргатай авлаа. Хэнтийн Галшираас ч авлаа. Монголын аль л хурдтай газруудаас адуу авч байна. Эндээс Сүхбаатарын Түмэнцогт сумын Цэрэндэндэв гэж хүнээс авсан буурал үрээ соёолондоо их хурдан, хоёр гурван тойрогт түрүүлчихсэн байсан юм. Олон ч хүмүүс авъя гэж хоргоосон. Гэтэл харамсалтай нь хавар эндчихсэн. Түүнээс хойш буурал зүстэй юм хайгаад л явдаг байлаа. Тэгтэл Түмэнцогц сумын Эрдэнээ гэж миний хуурай ахад хондлой цоохор сарвай байж таараад би авсан юм. Өнөөхөө Хэнтийн Галширт аваачиж, Өвгөн ноёны наадамд 300-гаад дааганаас айргийн дөрвөөр оруулсан. Дараа жил нь Хотгойдын хурдад Түмэнцогт сумын Баярцогт гэж хүний унаган адуу шүдлэнг авч айрагдуулж байлаа. 2003 онд зүүн бүсийн Хардэл жанжин бэйсийн нутагт очиж наадаад дааганы айраг авлаа. Энэ бүхэн илүү их эрч хүчийг өгсөн. Түүнээс хоёр жилийн дараа санаа нийлдэг нутгийн хэдэн залуустайгаа нийлээд тамга тэмдэгтэй, дүрэмтэй, данстай, татвартай төрийн бус байгууллага байгуулсан юм. Бид санхүүгийн тал дээр хүчээ нэгтгэж, ийш тийшээ наадамд явахаар бол зардлаа хуваачихдаг, адуу малаа сольж угшлыг нь сайжруулчихдаг байя гэсэн зорилгоор ийнхүү 10-аад хүнтэй “Хурдны манлай” галыг байгуулж байлаа.
-Галынхан гишүүдийн танилцуулаач?
-Галын тэргүүнээр Нямгэрэл, дэд тэргүүнээр би сонгогдож одоо хүртэл ажиллаж байна. Манай гал улсын наадмын түрүү хүрэн халзан морины эзэн Цэнд-Аюуш гуай, Цэрэнжээ ах, хязаалангаа түрүүлгэж байсан Нэргүйбаатар, Баатар багш, УИХ-ын гишүүн Гантөмөр, түүний ах Гансүх нарын гишүүдтэй. Гал байгуулсан жилээ манай Цэрэнжээ ах Хүй долоон худагт одтой наадаж, төрийн наадмын данстай уяач болж байлаа. Түүнээс хойш оролцсон наадмуудадаа айраг, түрүү алдахгүй сайхан наадацгааж байна.
Манай нутгийн уяа бол шанх уяа шүү дээ. Харин анхны халх уяаны жаягийг Засаг Мөнхөө, Найдан нарын хоёр сайхан буурлаар заалгаж байлаа. Энэ хоёрыг Партизаныхан андахгүй дээ.
-Улс бүсийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би улсын наадмаас айраг амсаж амжаагүй л байна. 2012 оны улсын наадамад их морь арваар давхиуллаа. Тэр хонгор морь бол маш олон наадамд арваас урагшаа давхисан, Сүхбаатарын адуу байгаа юм. Харин бүсийн наадмуудад дөрөв, таван айраг бий. Хотгойд, Өмнөбаян, Ханхөхий, Алтанхөхийн тахилга наадмууд оролцож байсан юм.
-Увс аймагт хоёр ч удаа баруун бүсийн наадмууд болсон. Та энд наадсан уу?
- Намайг Увсад очиход миний морьд бүгд л сайн байсан, арав дотор давхицгаасан. Гэхдээ тэр өдөр түрүүлж, айрагдах адуу л түрүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн аз од гийсэн улсын ажил юм байна лээ. Миний хувьд багын сонирхолдоо хөтлөгдөөд л явж байгаа хүн. Тэрнээс айраг түрүүнд шунаж байсангүй. Тэгээд ч төрийн өмчит компанид ажиллаж байгаа болохоор цаг зав муутай. Тийм болохоор жилдээ Дүнжингарав, Улсын баяр, баярын дараа аль нэг даншигт л зав гаргаж явж байна. Хоббигоороо адуу, мал өсгөдөг юм. Тэгээд ч нас залуу байна. Олон айраг түрүү өмнө минь хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
-Шинэ цагийн адуугаа хаанаас авч байна вэ?
- Тэрбиш гуайгаас нэг нэртэй Араб азарга авлаа. Одоо түрүүчийн төлүүд нь шүдлэн, хязаалан болчихоод байна.
-Ямар гүү хураалгах уу?
-Голдуу монгол гүүнүүд хураалгадаг юм. Мэдээж Монгол адуугаа ч Монголоор нь л явуулж байна. Одоо надад Сүхбаатарын мундаг мундаг угшилтай азарганууд бий. Уулбаяны хүрэн адууны угшилтай адуунаас гадна Түмбээ хүрэн, Мятавын хүрэн, Дүүдэн ногоон гээд л. Миний хул азарга Халзан сумын Баярцогт ахын адуунаас гаралтай. Ер нь үржил талдаа түлхүү анхаарч байгаа.
-Увсаас улсын наадамд очихоор Тэс адуу сэрвээний өндрөөр хасагдаж мэдэхээр байдаг гэж нутгийнхан ярих юм билээ?
-Надад манай нутгийн угшилтай сайхан, сайхан морьд ч бас байдаг. Манай Тэсийн голын адуу их том биетэй, мах ихтэй, булчинлаг байдгаараа онцлогтой. Ямар сайндаа хуулинд нийцүүлж уралдах гэж их л сандарч байна шүү.
Мориор дамжсан үндэсний энэ мундаг өв соёлыг бид залган авч,хойч үеийхэндээ бас өвлүүлэх ёстой. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа монгол ахан дүүсээс бид юугаараа ялгаатай вэ. Гал голомтоо сахиж суугаа бид ердөө хурдан морь, эрийн гурван наадмаараа ялгарч байна. Бусад нь нэг гараанаас 300, 400 бүүр 100 морьд гаргаж чадахгүй л байхгүй юу. Харамсалтай нь сүүлийн үед хурдан морийг дагасан хэл ам татрахаа байлаа. Гэхдээ ард түмэн Монгол уяачдаа хайрладаг, адуугаа хүндэлдэг, адууныхаа соёлыг дээдэлдэг гэдэгт итгэдэг.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Аль ч газрын наадам ямар нэгэн асуудалгүй уралдвал тэр төгс наадам болдог юм болов уу. Миний хувьд наадам бүхэн өөрийн өнгө аястай. Эндээс 2003 оны Өмнөговийн наадмаар мөн ч их баярлаж байлаа. Хурдны голомт дээр жоохон хүүхэд морь айрагдуулаад зогсохдоо морины хийморь буян юм гэж өөрийн эрхгүй омогшил төрсөн.
-Өнөө жил бол Увс аймгийн 90 жилийн ой, мөн таны уугуул нутаг Түргэн сумын ой болно. Нутгийн зүг хүлгийн жолоо залж, уясан хүлгүүдээ мордуулна биз дээ?
-Би Улаанбаатар хотод Түргэн сумын нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Тэр утгаараа наадмын бэлтгэл ажлаа эртнээс хийж эхэлсэн. Энэ жил бас ээжийн нутаг Малчин сум 90 жилийн ой тохиож байгаа. Тийм болохоор хоёр сумандаа аль, алинд нь 10 гаруй морьд явуулна. Тэгээд Увсынхаа даншиг, Улсын наадамдаа ч уралдана даа.
-Бидний урилгыг хүлээн авч ирж ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна