Сумын Алдарт уяач М.Мөнхтөр: Шуурган хүрнээ тав түрүүлгээд Цэгмид гуайд өгсөн

2017 оны 3-р сарын 28 -нд

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, сумын Алдарт уяач М.Мөнхтөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг Шуурган хүрний унаган эзэн гэж дууллаа. Хэдий үеэс Цэгмид гуай дээр очсон юм бэ?
-Тийм ээ, миний унаган адуу байгаа юм. Эх тал нь миний өөрийн гүү, харин эцэг тал нь урд Баянхутаг чигийн гаралтай азарга юм билээ. Манай ахад наймаагаар ирсэн адуу л даа. Надад байхдаа шүдлэн сургаад, хязааландаа битүү үрээ сумынхаа 85 жилийн ойд түрүүлсэн юм. Дараа жилийн хавар нь цагаан сарын уралдаан залгаад цэргийн баяр болон Норовлин суманд болсон уралдаанд бүгдэд нь түрүү магнайд хурдалж байлаа. Таван түрүү хүртээд хавчиг болох жил нь Цэгмид ахад өгч байсан юм.
-Цэгмид гуай танд санал тавьсан уу?
-Түүнээс өмнө Тод манлай Мөнхбатаа, Цогтын Батсайхан нар соёолон үрээ авъя гэхэд нь би татгалзаад буцаачихсан байлаа. Тэгсэн нэг удаа Цэгмид гуай утасддаг юм байна. Адилхан буриад эр улс болоод ч тэр үү, танилцаж уулзаад л өгөхөөр шийдсэн. Тэгээд ч Тайж халтраар эчнээ мэдэх болохоор хүрэн азаргаа Цэгмид ах дээр очоод хурдлаг дээ л гэж бодсон юм. Ахад очсон жилээ миний хүрэн азарга 2012 оны төвийн бүсэд айргийн гурваар хурдалсан. Түүний дараа 2013 оны Дүнжингаравт дахин гуравлаж, Засгийн газрын тогтоолтой Эрдэнэтийн бүсийн уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлэн түрүүлсэн. Залгаад зун нь төвийн бүсэд дахин айрагдаад, харамсалтай нь долоотой эндчихсэн дээ, хөөрхий. Гэхдээ Цэвэгмид ахад үр төл нь болох нэг хүрэн унага бий. Харин надад эх нэгтэй дүү нь болох хүрэн даага байна. Олон улсын "Алтаргана" наадамд түрүү магнайд хурдалсан адуу даа.
-Ямар ханшаар зарж байсан болоо?
-Шуурган хүрнээ 2012 онд 25 саяд өгч байсан.
-Хоёр Тод манлайгийн үнэ таалагдаагүй болоод буцаасан юм уу?
-Тэд ч энэ хавьцаа ханш хэлсээн. Гэхдээ би зарахгүй гэж бодож байсан юм. Гэвч олон хүн гуйгаад ирэхээр хурдан адуу эмзэг болохоор жаахан эмээсэн л дээ. Надад тийм гашуун түүх бий. Би тэгж байгаад хурдан хээр үрээгээ үхүүлж байсан байхгүй юу. Тэр үед Тайж халтар Амарбаясгалантад түрүүлээд, улсын наадамд зургаалж, шилдэг азарганы нэг болсон доо. Харин надад Тайж халтрыг дийлэх унаган хээр үрээ байлаа. Шуурган хүрнээс өмнөх миний өөрийн унаган хурд. Бас л улсын чансаатай адуу байсан гэж би боддог юм. Би шүдлэнгээс нь уяж, сумын ой, наадам, хаврын уралдаан, бүс гээд очсон болгондоо түрүүлдэг байлаа. Яг л Шуурга шиг л гоц хурдалж байсан даа. Олон ч хүн авъя гэнэ. Тэгж байгаад Содномцог гуайд өгөхөөр шийдчихсэн байтал урд шөнө нь үхчихсэн. Хөөрхий олон хүний нүд хор орсон байх л даа.
-Одоо танд Шуурган хүрний эцэг хүрэн азарга нь байхгүй юм уу?
-Эцэг хүрэн азаргыг нь хүнд өгчихсөн. Удам угшил нь эх талаасаа хурдлах юм шиг байгаа юм. Ахыг нь ч гэсэн шүдлэн үрээ уяхад хаврын бүсэд хөндийхөн хөтөлж ирээд үзүүр дээрээ унжиж байсан. Гэхдээ өнгөрсөн жил ахыг нь уяагүй, ханиад хүрээд. Ер нь эгч дүү гүү нь ч надад бий.
-Шуурга нэрийг та өгсөн үү?
-Тийм ээ, над дээр байхдаа Шуурга нэртэй болсон. Бас л түүхтэй нэр шүү. 2009 оны зун зургаан сард манай энд их хүйтэн бороо ороод, сүүлдээ өнөөх нь цас болж олон хонь, ямаа үхлээ. Би 200 гаруй хонь, ямаагаа осгуулж үхүүлсэн юм. Тэгэхэд Шуургыгаа сургах гээд гаднаа уяад чөдөрлөчихсөн байлаа. Гэтэл өнөө их шуурганаар юун адуу манатай хазаарыг нь мултлаад л тавьчихлаа. Тэгсэн хөөрхий минь уулын ард осгоогүй зогсож байж билээ. Ингэж л Шуурга нэртэй болж, Цэвэгмид ахад очоод ч Шуурган хүрнээрээ алдаршсан даа.
-Эндчихсэн хээр үрээний чинь эх хаанахын гүү байв?
-Эх нь Галшарын Норов хүрэн цустай. Эцэг нь Элбэг хээрийн цустай миний өөрийн хурдан хээр азарга байгаа юм. Яах аргагүй л хурдны өлгий цустай байгаа биз. Одоо ч манай сумынхан ярьдаг юм, хээр үрээ чинь Шуургаасаа илүү хурдан байсан гэж. Би хээр үрээгээ дөрөв түрүүлгээд, Шуургаа тав түрүүлгээд Цэгмид гуайд өгч байлаа. Хоёулаа л яах аргагүй миний унаган адуунууд.
-Тэгвэл одоо Мөнхтөр уяачид данстай ямар, ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Миний адууны дээд гарал Галшар чигийнх. Би төвийн албан хаагч байгаад 1996 онд хөдөө гарахад манай хүргэн ах Ганзориг Галшараас хоёр төмстэй үрээ, нэг гүү авчирч өгч байсан юм. Галшарын Шилбэ зээрд, Норов хүрэн, Жаран будангийн угшилтай гэж байсан. Түүнээс хойш хурдан тууртуудынхаа буянаар олон удаа айраг, түрүү хүртэж явлаа. Эндээс хээр азаргаа хавчигт нь түрүүлгэж анхны түрүүгээ авч байснаа дурсах дуртай. Моринд дуртай ч, уяж үзээгүй хүүхэд өндөр үнээр хээр азаргаа хүргэн ахаасаа авч байлаа. Ийнхүү хурдан хүлгийн сүүл боогоод 15, 16 жил болж байна. Энэ хооронд арваад түрүү, хориод айрагтай, 2011 онд сумын Алдарт уяач болсон амжилттай. Яваандаа өндөр довд морьдоо уралдуулна даа.
-Та бас аймгийн сайн малчин гэсэн байхаа?
-Тиймээ, 2013 онд болсон. Тэмээнээс бусад хоёр мянга гаруй толгой малтай. Эндээс бог нь арай илүү олон. Гэхдээ манай сум бог мал цөөтэй л дөө. Манай хангайд чинь адуу өсгөх их хэцүү, чоно нохой идчихнэ, зовлон их бий. Ямар сайндаа л чоноо авлах гээд үзнэ дээ. Гэхдээ чоно агнахыг хорьчихоод байгаа. Хавар УИХ-ын гишүүн Гарамгайбаатарыг ирэхэд энэ талаар хүмүүс санал хүсэлтээ дайсан. Говьдоо хориод, хангайд хорьдоггүй байж болдоггүй юм уу гэж. Гэхдээ одоогоор энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Амаргүй л байна шүү. Малаа нүд салгахгүй дагаж байхгүй бол гүвээний цаад руу орлоо, чоно бариад авна.
-Бидний яриа өндөрлөж байна. Шуурган хүрэн шиг олон сайхан хурдан хүлгэд танай зэлнээс тодрох болтугай.
-Баярлалаа, ерөөл бат оршиг. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна