Аймгийн Алдарт уяач П.Хуяг: Хээр азарганы маань төл Их, Бага зээрдүүд их хурдалсан

2017 оны 5-р сарын 04 -нд

Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пунцагийн Хуяг гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нэрт уяачийн нутагт хүй цөглөсөн хийморилог эрхэмтэй уулзаж буйдаа таатай байна. Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бэ?
-1958 оноос хойш морь уяж байна даа. Хамгийн анх Ононмөр хавангийн адууны угшилтай хээр азаргаа сумынхаа наадамд дөрвөөр давхиулж байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл 100 гаруй айраг, түрүү хүртэн аймгийн Алдарт уяач болсон доо. Бидний үед одоотой адилхан хол явж уралддаггүй. Энүүхэн Хар айраг, Иххэт зэрэг ойр хавийнхаа сумдаар л нааддаг байлаа. Аймаг, улсын наадамд очиж байгаагүй ээ. Сүүлд 1997 онд Галшар явж Өвгөн ноён Пүрэвжавын наадамд соёолон айрагдуулсан.
-Анхны айргийг авчирсан хээр азарганы талаар жаахан дэлгэрүүлээч?
-Манай нутагт Ононмөр хаван адуутай Содномдавга гэж хүн байсан. Их хурдан хар азаргатай. Би 15, 16-тай байхдаа тэр хүнд 15 даага сургаж өгөөд Ононмөр угшилтай хээр халтар даага бэлгэнд авсан юм. Түүгээрээ азарга тавьж хурдан адуутай болсон. Төл азарга нь соёолондоо АХ-ын 47 жилийн ойгоор суманд түрүүлж байлаа. Тэр жил мөн Оонон Минжингийн хурдан хээрийн төл хээр азарга маань түрүүлж байлаа. Би тэр азаргыг мөнгө хатуу байхад 3000 төгрөгөөр авч байсан юм. Сумын наадамд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн адуу даа. Түүний ар дээр Дагмид адууны угшилтай хүрэн даага хүнээс авч азарга тавьсан. Тэрийгээ хөгшрөхөөр нь “Гаргүй” Лосол гуайн адууны зээрд үрээгээр азарга тавьж байлаа. Зээрд азаргыг бас их үнэтэй авсан.
-Хэдээр авахав?
-Чойжингийн Шар гэдэг хүнээс гурван мянган төгрөгөөр аваад бас олон жил хурдлуулсан. Үр төл нь гээд зөндөө хурдан адуу гарсан. Тэрний ар дээр мөн Ононмөр адууны угшилтай хүрэн алаг азарга авсан. Тэр хүрэн алаг азарганы төл олон хурдан хүрэн алаг адуу сүүлийн үед гарлаа. Батбаяр, Отгонбаяр гээд манай хүүхдүүдийн нэр дээр цоллогдоод явж байна. Батбаяр хүү маань сумын Алдарт уяач болсон. Одоо түрүүлж, айрагдсанаа Отгонбаяр хүүгийнхээ нэр дээр цоллуулах санаатай байгаа.
-Хөвгүүд хэр уяж байна?
-Яахав ээ. Өнгөрсөн жил миний унаган хээр морийг Иххэтийн 90 жилийн ойгоор зээ хүү маань уяад түрүүлгэлээ. Отгон хүүгийн уясан хязаалан Бор-Өндөрт айрагдсан.
-Таны амжилтын ихэнх хувийг авчирч Хуягийн хэмээн нэрлэгдсэн өөр ямар хурдан буянгууд байсан бэ?
-Онцгой хурдан байсан адуу бол хээр азарганы төл Их, Бага хоёр зээрдүүд байна даа.Нэг нь сумынхаа наадамд хоёр түрүүлсэн. Нөгөө нь хэд хэд айрагдсан.
-Амжилтын оргил үе буюу бахдалт наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хамгийн их сэтгэлд хоногшсон наадам гэвэл АХ-ын 50 жилийн ой юм уу даа. Хоёр азарга мордуулаад нэг нь аман хүзүүдэж, нэг нь дөрөвт орж, шүдлэн, хязаалан, даага айрагдаж нэг дор таван айраг авч байлаа. Мөн 1982 оны наадамд соёолон түрүүлгэж, зургаан адуу айрагдуулж байлаа.
-Би буруу дуулаагүй бол уртын дууны тэмцээнд яваад ирсэн гэсэн байхаа?
-Тийм. Найр наадам болоход нэг үе уртын дуу л дуулж байлаа. Боржигонд очоод уртын дуу дуулаад хоёрт орчихоод ирсэн. Намайг залууд манайхан ээжээс авахуулаад олон уртын дуучтай байлаа. Би чинь эрт морин хуур сурсан, морин туурайтай хуураа хуурдана. Дуулж байгаа ахмад улсын дуу хоолой чихэнд шингэчихнэ. Тэгээд л урсгалаараа л сурсан заалгасан юм байхгүй.
-Ер нь уртын дуугаар олон тэмцээн уралдаанд орж байв уу, та. Боржигон уртын дуу бусад уртын дууг бодвол айзам хэмнэлийн хувьд арай өөр байдаг юм шиг байна лээ?
-Урьд нь тэмцээнд орж үзээгүй. Манай энэ хавийн боржигон ая шал ондоо. Баруун тийшээ Хар айраг, Даланжаргалан болохоор эхний гараа гоё аятай, хойшоо Төв аймаг бүүр ондоо болоод явчихдаг.
-Ер нь танай нутагт уртын дуу дуулж байгаа олон хүн байна уу. Залуучууддаа өвлүүлж үлдээх тал дээр та нар хэр идэвхи чармайлт гаргаж байна вэ?
-Ер нь тун ховор, ердөө дуулах хүн олдохгүй байна. Залуучууд зарим дуу дуулах л юм, уртын дуу суръя гэхгүй л байна. Одоо улс намайг уртын дуугаа хүүхдүүддээ сурга гээд байгаа. Тэд нь сурах сонирхол байхгүй. Харин миний зээ охин Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаад овоо дуулдаг болоод байгаа.
-Та бол ямар дуу дуулах уу?
-Би ч яахав дээ, "Бор борын бялзуухай"-г дуулах аяддаг юм.
-Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээг.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна