Шилдэг уралдаанч Б.Баянжаргал: Уралдааны өглөө морины маань нүд нь сэргэг байвал дээгүүр давхичихаад байдаг юм


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Шилдэг уралдаанч Б.Баянжаргал хүүгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-2012 оны сумын шилдэг уралдаанч юм байна. Тэр жил ямар амжилттай хаагуур, хаагуур наадсан бэ?
-Тиймээ, 2012 онд гаргасан амжилтаараа шилдэг уралдаанч болж байлаа. Тэр жил би сумынхаа баяр наадамд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мандахын хонгор морийг унаж түрүүлгэсэн юм. Харин азарганд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дагвабазарын саарлыг дөрөвлүүлсэн. Хаврын уралдаанд аймгийн Алдарт уяач Бууцагаан сумын харьяат Эрдэнэбулганы алаг соёолонг мөн унаж түрүүлүүлсэн. Энэ нь Бууцагаан сумын Буянтын хурд уралдаан байгаа юм.
-Өөр?
-Тэр жил бас “Хангайн хурд”-д очиж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дагвабазар ахын саарал азаргыг гуравлуулсан. Харин Мандахын хонгор морийг түрүүлгэсэн бол дааганд Дагвабазар ахын хулыг айргийн таваар хурдлууллаа.
-Энэ бүгд 2012 онд гаргасан амжилтууд байх нь ээ. Мундаг байна шүү?
-Тиймээ, 2012 оны амжилтууд. Ингээд сумын шилдэг уралдаанч болсон юм.
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Анх 2008 онд хонины морь унаж эхэлж байлаа. Харин дараа жил хурдны морь унах болсноос хойш долоон жил өнгөрсөн байна.
-2009 онд анх хэний ямар морийг унаж байв?
-Магнай ахынхаа хонгор морийг унаж багийн наадамд аман хүзүүдүүлсэн. Дараа нь Бууцагааны Сүхбат гэж хүний буурал азаргыг Бууцагаанд унаж айргийн таваар давхиуллаа. Залгаад Хүрээмаралд нэг унаж арав дотор ирсэн.
-Өнгөрсөн хугацаанд хичнээн айраг түрүү авсан бэ?
-Арав гаруй түрүү, хорь гаран айраг авсан байх шүү. Гэхдээ нарийн тоолж байгаагүй юм байна.
-Эдгээр наадмуудаас хамгийн сайхан нь ямар наадмыг гэж боддог вэ?
-Сумын наадам сайхан шүү. Би нэг наадмаар гурван түрүү, хоёр айраг авч, нэгийг зургаалуулсан юм. Одоо ч их гоё санагддаг.
-Хамгийн олон удаа түрүү, айрагт багтсан нь хэний ямар морь байна вэ?
-Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Дагвабазарын саарал азарга, Мандахын шарга азарга байна. Насны зөрүүтэй л дээ. Одоо би шаргыг нь унаж, дүү саарлыг нь унаж байна.
-Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна