Аймгийн Алдарт уяач Я.Лхамсүрэн: Хоёр хүрнээрээ урамтай сайхан наадсан


Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Лхамсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Алдартын нэрийг гаргасан хурдан хурц хүлгүүдээс нь яриагаа эхэлье?
- Ах нь морь уяад 30 гаруй жил болохдоо Түмэн адууны баяр, Нэгдлийн 50 жилийн ой, Өндөрхангайн 40 жилийн ой, өөр бусад бэсрэг наадмуудад айргийн тав дотор л морьдоо давхиулж явлаа. Түмэн адууны баярт гурван морьтой очоод миний том хүрэн түрүүлж, бага хүрэн арав дотор, хүүгийн бор морь айргийн гуравт, Өндөрхангайд миний том хүрэн морь айргийн гуравт хурдалсан.
- Тэр хоёр хүрэн морь ямар удам угшилтай юм?
- Том хүрэн нь нэгдлийн морь. Би нэгдлийн адуу маллаж байгаад шүдлэн үрээ сургаж уясан нь шүдлэндээ ес, хязааландаа бүр барианд ч ороогүй. Соёолонгоосоо харин овоо айргийн тав дотор л давхидаг болсон. Бага хүрэнгийн эцэг нь аавын адууны хүрэн азарга, манай унаган адуу. Бага хүрэнг дааганд нь уяад шүдлэн, хязаалан, соёолондоо сумандаа аман хүзүү, айргийн тав, арав дотор л ирсэн. Нас гүйцээд хоёр жил болж байхад нь хүргэндээ өгсөн. Хүргэн уяаны ажил хийлгүй, зарчихсан.
- Хоёр хүрнийхээ дараагаар ямар адуугаар уяа үргэлжлүүлэв?
- Нэгдлийн бор хээр даага түрүүлснийг тэнгэрээс ниргэчихсэн. Хоёр халиун морь байсан нь бага халиун нь зургаа долоо дээр, том халиун морь нь тав зургаа дээр л давхидаг байлаа. Хоёр халиун нь нэгдлийн морь Баавгай гэдэг хүн малаа нэгдэлд тушаахад бага халиун нь соёолон, том нь бүдүүн морь ирсэн. Тэгээд хүн амьтан уядаг адуу гэхээр нь Зүүнхангайдаа л хоёр гурван жил уясан. Тэгэхэд арваас дотор л давхисан. Тэгээд хөгшрөөд уягдахаа больсон.
- Өөр танд ямар хурдан адуунууд байв?
- Одоо нэг бор морь байгаа ноднин 90 жилдээ уяад найм дээр ирсэн морийг 11 гээд бичсэн байна лээ. Хүүхэд хэл ам хийх гээд би “Морины зүсийг л мэдэж байгаа хойно, хүнтэй хэл ам хийгээд юу хийхэв” гэж болиулсан. Хавар нь Зүүнхангай суманд болсон хаврын уралдаанд уяад тав, зургаа дээр давхилаа. Одоо ах нь нүдний хараа муудаад амьсгаа бөглөчих гээд морь уяж чадахаа ч байж. Тэгээд ач хүүдээ өгчихлөө. Одоо хүүгийнх хоёр гурван даага сургаад уяж байгаа. Нэг хүрэн үрээ нь базаалтай давхиагүй. Энэ жил их сайхан орсон байна лээ, одоо л давхих байлгүй гэж бодоод байна. Би ч одоо хот руу эмчилгээнд явах гээд байж байгаа хүн.
- Та 30 гаран жил морь уяхдаа цөөхөн мориор л одтой наадсан юмаа даа?
- Тийм. Аймгийн баяр наадамд явж байгаагүй. Завханы Сонгино, Дөрвөлжин сумдаар явсан. Миний хүрэн морьд айраг хүртэж л давхисан. Нэгдлийн олон малны хажуугаар хүүхэд ч олдохгүй, машин тэрэг ч байдаггүй байсан болохоор морио хөтлөөд хол явж чаддаггүй байлаа. Энэ хэдхэн мориныхоо амжилтаар л ноднин 90 жилийн ойгоос өмнөхөн аймгийн Алдарт болсон.
- Лхамсүрэн гуайн удамд морь мал уядаг хүн байв уу? Таныг морь мал уяхад хэн нөлөөлөв?
- Манай аав өөрөө лам хүн байсан. Дээхнэ Богдын даншиг гэж байх үед морь уралдуулж л явсан гэж хөөрдөг байсан. Өөрөө уясан юмуу, хүнээр уяулсан юм уу би мэдэхгүй. Аав намайг бага байхад нас барсан болохоор би тэрийг нэг их судалсангүй. Харин Аавын талд Бөх Маамуу, Халзан гэж хүмүүс морь сайн уядаг байсан. Тэдний хул, хээр морьд нь сайн л давхисан. Бөх Маамуугийн цагаан морь нь суманд соёолондоо, гүйцсэн хойноо түрүүлж л байсан. Би хоёрдугаар ангид байхдаа Халзан ахын таван насны морийг унан хоёрыг нь түрүү, нэгийг нь гуравт, наад хоёрыг нь айргийн тавд давхиулж л байлаа. Тэгэхэд надад гурван төгрөг, цагаан ямбуугаар цамц хийгээд шагнаж байсан. Ийм л хэд хэдэн морь байсан.
- Одоо таны морьдыг хүүхдүүд уяж байна уу?
- Манайх гурван хүүтэй. Батдэмбэрэл сумын төв дээр, бага Төгсбаяр нь Улаанбаатарт байдаг. Дундах Батцэнгэл энд морь уяж байна. Одоо ах нь 70 гарчихлаа, хүүхдийн уяаны ажлыг хараад хошуу нэмээд л байж байна. Хааяа санаанд хүрэхгүй л юм. Сүүлийн үед тун сайжирч залгаад уяачихаар л болж гэж бодож сууна. Намайг эмчилгээнд явсан хойгуур хүү Сархайрханы баяр, Өндөрхангай, Завханы Баянтэс руу явсан дуулдсан.
- Зүүнхангайд дээхнэ үедээ хэний ямар морьд хурдалж байсан бэ?
- Балдоржийн хоёр хүрэн морь, Цэрэндоржийн уясан морьд сумандаа хэд хэдэн удаа түрүүлж байсан. Жамбалын Сүхийн уясан нэгдлийн бор хээр морь, Донойн хүрэн морьд сумандаа олон жил түрүү магнайд хурдалсан. Жандийн шар хээр, Мондоохойн бор хээр, Мононгийн зээрд, хар алаг, Бүжээгийн бор хээр, хонгор зээрд гэж сум орондоо алдартай морьд байсан. Бид нэг үеийн хамт уяа сойсон улсууд. Одоо зарим нь нас бараад, зарим нь Улаанбаатарт байгаа.
- Та нэгдлийн мал хариулахаас гадна өөр ажил алба хийж байсан уу?
- Би дээр үед Маам станц гэж байхад трактор хоёр жил барьсан. Тостой хутгалдаад, шороонд баригдаад байхаар нь нэгдлийн хонь аваад олон жил маллалаа. Сүүлдээ самганы бие муудаад хонио дийлэхгүй болохоор нь найман жил адуу малласан. Нэгдэлд адуу маллаж байхдаа уурга бугуйлаар морио сайн л барьдаг, булгиулахдаа л тааруу байсан. Худлаа хэлээд яахав. Нэгдэл тараад эмнэлгийн мал, захиргааны малыг 10 жил маллалаа. Насаараа л мал дагасан хүн.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна