Шилдэг унаач Д.Батбаатар: Шагналынхаа мөнгөөр бэлэг авч өгөхөд, ээж минь их баярласан

2017 оны 5-р сарын 22 -нд

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Шилдэг уралдаанч Д.Батбаатар хүүгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
- Миний дүү хэзээнээс морь унах болов, хэн гэж хүний ямар морийг унадаг бэ?
-Зургаан настай сумын Алдарт уяач Нямсүрэн ахын хул мориор унаачийн гараагаа эхэлсэн.Анх унасан жилээ сумын баяр наадамд айргийн гуравт, овооны наадамд дөрөвт оруулсан. Хул морийг би зургаан наснаасаа наймдугаар анги хүртлээ найман жил унаж байна. Өнгөрсөн жил сумын баяр наадамд түрүүлсэн. Хул морио гурав айрагдуулж, нэг удаа түрүү магнайд хурдлуулсан.
- Хул морины дараа ямар морь унасан бэ?
- Сумын баяр наадмаар Шинэбаяр гэдэг хүний хүрэн шүдлэнг гуравт оруулж медаль авсан. Хүрэн үрээг унаад хоёр жил болж байна. Өнгөрсөн жил аав Дүгэрсүрэнгийнхээ уясан хүрэн даагыг унаж сумынхаа баяр наадамд түрүү магнайд хурдлуулсан. Өнгөрсөн жилийн овооны баярт аймаг, сумын олон морьд ирсэн том наадам болсон. Энэ наадамд хүрэн даага бид хоёр түрүүлж сумынхаа нэрийг гаргасан.
- Батбаатар 2014 онд гаргасан амжилтаараа сумынхаа шилдэг унаачаар тодорсон. Энэ онд ямар ямар амжилт гаргасан бэ?
- Нямсүрэн ахын хул морийг сумын наадамд түрүү, овооны наадамд аман хүзүү, сумын баяраар айргийн гуравт. Шинээ ахын хүрэн үрээг овооны баяраар 15-аар давхиулан, сумын наадамд айргийн дөрөвт, дээрээс нь манай хүрэн дааганы амжилтаар шилдэг унаач болсон.
- Шилдэг унаач болоход ямар байсан бэ?
- Өөрийгөө маш их үнэлж сэтгэл маш их догдолсон. “Шилдэг унаач” өргөмжлөл 21000 төгрөгтэй шагнасан. Тэр өдөр манай ээжийн төрсөн өдөр байсан болохоор ээждээ шагналынхаа мөнгөөр бэлэг авч өгөхөд, их баярласан.
- Аав нь сүүлд морь уяж эхэлсэн юм уу?
- Аав ноднингоос л морь уясан. Ноднин хүрэн даагатай хамт хээр унага уяхаар бэлдэж байсан. Одоо зургаан сард болох Баруунтурууны наадамд хээр даагаа унана.
- Моринд томдох тийшээ орж байна. Дүүтэй юу, дүү нар нь морь унадаг уу?
- Энэ жилдээ гайгүй уначих байхаа. Биеэр уг нь жижиг л дээ. Би хоёр дүүтэй. Миний доод талын дүү 10 настай үсэргээ сунгаанд уначихдаг, яг уралдаанд бол сайн унаж чаддаггүй. Би дүүтэйгээ туршлагаасаа хуваалцдаг. Мориндоо мордож байгаад ингэж унаарай, тэгээрэй гэж хэлж өгдөг. Миний үгэнд ч сайн ордог юм.
- Миний дүү морь сайн унахаас гадна ямар авьяастай вэ?
- Би бүжиглэх дуртай. Цэнгээнт бүжгийн дугуйланд явж байхдаа хурдан морь гэж явсаар гарсан. Мориноос хасагдахаараа бүжгээрээ сайн хичээллэнэ. Хичээлээс гэвэл зураг, технологийн хичээлд илүү дуртай. Дараа нь эрүүл мэнд, газар зүй гэсэн хичээлүүдэд гайгүй. Газарзүйн хичээлд сайн болохоор цаашдаа энэ талын мэргэжилтэй болно гэж боддог. Энэ жилээс барилдан Улаангомд болсон жудогийн улсын аваргаас хүрэл медаль авсан.
- Морь унахын юу нь сайхан байдаг вэ, морь унахаар юу бодогддог бэ?
- Хурдан морины давхил, харайж байгаа нь надад онцлог санагддаг. Наадамчин олны сэтгэлийг дотроос нь баярлуулдаг учраас би морь унах дуртай. Мориндоо ямар нэг юм болбол янзлах гээд уяачдаасаа асууж зөвлөгөө авдаг.
- Даага сургаж чадах уу?
- Өөрийнхөө хүрэн, хээр хоёрыг сургасан. Хүний морь сургаад байдаггүй.
- Амжилт гаргахаар морины эздүүд шагнадаг даа. Батбаатарт өөрийн нэртэй мал байна уу?
- Нямсүрэн ах жил болгон хургатай хонь өгдөг. Нийт найман хоньтой болсон. Шинээ ах унааны даага өгсөн нь одоо хязаалан болсон байна.
- Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна