“Цэнхэрийн унага” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Нямдаваа: Манай сум хурдаараа тойргийнхоо сумдад алдартай


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, “Цэнхэрийн унага” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Нямдаваатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Цэнхэрийн унага” МСУХ талаар яриагаа эхэлье. Танай холбоо хэдэн онд байгуулагдсан бэ?
-Манай холбоо 2005 онд байгуулагдсан. Анхны тэргүүн нь Баатар, нарийн бичгийн дарга нь Золжаргал гэж хүмүүс байсан. 13 тэргүүлэгч гишүүнтэй. 2010 оноос манай Засаг даргаар ажиллаж байсан Энх-Амгалан гэдэг хүн тэргүүнээр сонгогдож, би нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хийх болсон.
-Хичнээн гишүүнтэй вэ. Аймаг, сумын цолтой уяач олон уу. Улсын цолтой уяачидтай юу?
-Улсынх байхгүй. Манайх 13 тэргүүлэгчтэй. Тэргүүлэгчид дотроос аймгийн Алдарт уяач Мөнхдэлгэр гэж хүн бий. Их хурдад халтар азарга айрагдуулж байсан. Сумын Алдарт уяач хоёр, гурван хүн байгаа. Бусад нь залуу уяачид голдуу. Сумын хэмжээнд бүсийн Алдарт уяач 8, аймгийн Алдарт уяач гурав. Сумын Алдарт уяач 23 хүн бий.
-Нийт хичнээн гишүүнтэй вэ. Өөрөөр хэлбэл, морь уядаг хичнээн хүн байна. Танайх уяачдаа гишүүнчилсэн үү?
-Морь уяж байгаа хүний тоо бараг 100 орчим байдаг. Яг гишүүнчлэлээр бүртгүүлсэн нь 50-60. Ер нь цаашдаа 100-гаад гишүүнтэй болох болов уу.
-Танай холбоо жилдээ хичнээн уралдаан зохион байгуулдаг юм бэ. Холбооноос барьж байгаа гол бодлого чиглэл юу байна вэ?
-Гол нь улс, бүсийн наадамд сум орныхоо морьдыг оролцуулах, амжилтыг нь ахиулах, уяачдынхаа алдар цолыг ахиулах бодлого баримталдаг. Мөн адууныхаа удам угшил, үүлдэр угсааг нь сайжруулах тал дээр анхаарч янз бүрийн ажил хийж байна. Уяачдын холбооноос жил бүр хаврын бүсийн уралдааныг гурван сард зохиодог уламжлалтай. Есдүгээр сарын нэгэнд даага уралддаг. Сумынхаа баяр наадам, улсын баяр наадамд зохион байгуулагчаар хамтарч оролцдог.
-Цэнхэрмандал сумын уяачдаас хамгийн дээд амжилт үзүүлсэн ямар ямар хүмүүс байна вэ?
-Манайх хурдаараа тойргийнхоо сумдад алдартай шүү. Тэр ч байтугай улсад алдартай манай сумын гурван азарга байна. Сандагдоржийн хар азарга анхны Их хурдад тавласан, улсын наадамд аман хүзүүдсэн, Өвгөн ноёны наадамд түрүүлсэн. Хоёр дахь нь монхор Дугарсүрэнгийн саарал гэж улсын наадамд даагандаа түрүүлээд, шүдлэн түрүүлээд, хязаалан аман хүзүүдсэн азарга бий. Нэг нь одоо ид хурдалж байгаа Мөнхдэлгэрийн халтар азарга байна. Мөн улс, бүсийн наадамд буюу "Их хурд-5"-д тавласан. Энэ жил Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойн наадамд дөрөвт орсон. Эдгээрийн удам угшлуудаас сумандаа давхиж л байна.
-Дугарсүрэн гуай улсын Алдарт уяач биз дээ?
-Тийм.
-АХ-аас хойш ойн баяр наадамд Цэнхэрмандал сумын харьяатай ямар ямар хүмүүс морь айрагдуулж байсан түүхтэй вэ?
-1950-иад оны дундуур 2-3 морь орсон байдаг юм. Дамбийнямын хээр морь, мэргэн Магсар гэдэг хүний шүдлэн айрагдсан гэдэг. Сумын түүхэнд бий. Дараа нь хар, саарал хоёр азарга тэгж уралдсан. Сүүлийн үед миний мэдэж байгаа юм алга л байна.
-Сүүлийн үед сум орон нутгийнхаа нэрийг хамгаалж улс, бүсийн дэвжээн дээр биш юмаа гэхэд орон нутагтаа сайн наадаж байгаа ямар ямар уяачид байна?
-Сүүлийн үед хурдлуулж байгаа хүн бол Мөнхдэлгэр байна. Багануурын зүүн бүсийн Алдарт уяач гээд олон залуус байдаг юм. Тэднээс “Согоот” багийн уяач Мөнхжаргал, “Нуур” багийн уяач Азжаргал, Хадбаатар, “Хужгин” багийн уяач Магсар гэдэг хүмүүсийн морьд гайгүй давхиж байна.
-Танай холбоо шинэ тэргүүнтэй болсон юм байна шүү дээ?
-Тийм. 2010 онд шинэ тэргүүн сонгогдсон.
-Дөрвөн жилийн хугацаанд ажил хийгдэж байна уу?
-Шинэ тэргүүнтэй болсоор хаврын уралдаан, дааганы уралдааныг зохиодог болоод байгаа. Түүнээс биш тогтмол уралдаан гэж байгаагүй.
-Та цолтой уяач уу. Удам сударт тань морь мал уядаг хүмүүс байв уу?
-Цол байхгүй ээ. Манай аав морь мал уядаггүй хүн байсан. Би багаасаа хурдан морь сонирхдог ч, хурдны морь унаж байгаагүй. Сонирхохоос цаашгүй хүн байгаа юм. Гэхдээ адуутай. Сүхбаатараас найз нөхдөөсөө хурдан адуу авчирч, энд бүсийн Алдар уяач дүү маань голлож уядаг. Сүхбаатарын Халзан сумын уугуул, аймгийн Алдар уяач Мөнгөөлэй бид хоёр ангийн найзууд. Надад хурдан адуу өгсөн. Тэрнээс авчирсан азарга их хурдан байсан. Түүний маань төл сумандаа болон Багануурт одоо ид хурдалж байгаа.
-Хэдий үеэс адуугаа уяулж байгаа юм бэ?
-Манай дүү 1991-92 оноос миний нэртэй адууг уяж сумандаа айрагдсан. Сандагдоржийн хар азаргатай нэг эцгийн азарга. Тэр маань сумандаа 2-3 айрагдсан. Түүнээс хойш моринд сонирхолтой, байнга өөрийн нэр дээр уяулаад л. Миний чаддаг юм бол туслах маягийн юм хийдэг. Сүүлд 2005 онд Мөнхтөр найзаасаа азарга авчраад тэр маань ид хурдалж байгаад үгүй болсон. Түүний төл азарга одоо хурдалж байна.
-Сум, аймгийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Хоёр азарга маань нэг нь тав, нөгөө нь зургаан медальтай. 13-14 айрагтай юм байна. Яг түрүүлж байгаагүй.
-Хамгийн том наадам гэвэл хаана очиж наадсан бэ?
-Багануурт улс хувьсгалын 90 жилийн ойгоор миний зээрд соёолон аман хүзүүдсэн. Тэгээд сумынхаа наадамд хоёр удаа гуравт орсон.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна