“Дархан ажнай” МСУХ-ны тэргүүн Г.Содном: Унасан болгоноо түрүүлгэж, айрагдуулдаг хүүхэд байсан

2017 оны 5-р сарын 26 -нд

Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, “Дархан ажнай” МСУХ-ны тэргүүн, малын Их эмч Гэндэндамбын Содномтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
-Миний хувьд 2002 оноос “Дархан ажнай“ МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байна. Манай холбооны дэд тэргүүнээр Ө.Чимэд-Очир, тэргүүлэгчдээр Ш.Отгонжаргал, Т.Гэрэлчулуун, Ц.Ханджүгдэр, Д.Болортулга, А.Пунцагдорж, Х.Батбаяр нарын хүмүүс ажилладаг. Манай сумаас МУ-ын Алдарт уяач хоёр төрсөн.
-Жинст хонгорын Буяндэлгэр нөгөө нь хэн билээ?
-Д.Алтангэрэл Алдарт.
-Тэгвэл аймаг сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-П.Хуяг, Г.Цэрэндорж, Л.Содномдаш, Б.Буяндаш, Д.Цэнд-Очир, И.Шархүү, Г.Нацагдорж нарын долоон хүн аймгийн Алдарт уяач цолтой. Харин сумын Алдарт уяач цолтой 60 гаруй хүн бий.Эднээс гадна цол хэргэмгүй 40-өөд залуу уяач байна.
-Холбооны тэргүүний ажлыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурьдаач?
-Холбооны тэргүүний ажлыг авсаар жил болгон оны шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхдүүдээ тодруулдаг уламжлал тогтсон ба таваас дээш айраг авсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг.Мөн наадмын өмнө сорилго уралдааныг жилийн бүрийн зургадугаар сард хийж хэвшээд байна. Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад анхаарч, тэдний 80 хувийг хамгаалалтын хувцсаар хангаад байна.
-Дархан сум бол нэрт уяач, морь шинжээч Ононмөр хавангийн нутаг. Галшарчууд Хардэл жанжин бэйсээ алдаршуулж гурван жил тутам тогтмол уралдааныг зохион байгуулдаг. Танай сумын хувьд?
-Нэрт уяачийн нэрэмжит уралдаантай болъё гэдэг асуудлыг Буяндэлгэр Алдарттай ярилцаж байгаа. Одоогоор ажил хэрэг болгосон зүйл алга.
-Ононмөр хаван адууны гол цөм одоо хэнийд байдаг вэ?
-Манай сумын уугуул Монгол улсын Алдарт уяач У.Буяндэлгэр болон аймгийн Алдарт уяач Л.Содномдаш, И.Шархүү, П.Хуяг нарынд бий.
-Дархан сумын уяачид гадагшаа гарч уралдаж байна уу?
-Уралдана аа, уралдалгүй яахав. Холбооны зүгээс ч гэсэн гадагшаа гарч уралдаж байгаа уяачдаа дэмжих бодлогыг баримталдаг. Цаашдаа гарч уралдаж байгаа уяачдадаа санхүүгийн тусалцаа үзүүлж, олон айраг авсан уяачийг урамшуулна.
-Цаашид “Дархан ажнай” МСУХ-ноос хийж хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлуудаас товч дурьдаач?
-Энэ жил буюу 2015 онд уламжлалт уралдаануудаас гадна сумын Аварга адуучин шалгаруулах тэмцээн, Хэнтийн аймгийн баруун бүсийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн МҮОНТ-ийн “Морьтон Монгол“ жагсаалд нэгдэж, ММСУХ-ны 20 жилийн ойн арга хэмжээнд сумаараа оролцох бодолтой байгаа.
-Холбооны ажлын тухайд ийм байж. Уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлж, өнгөрсөн хугацаанд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-1976 оноос эхлээд хурдан морь унаж, олон айраг түрүү хүртсээн. Ер нь л унасан болгоноо түрүүлгэж, айрагдуулдаг байсан шүү. Харин уяачийн гараагаа 1993 оноос эхэлж сумын наадмаас 10 гаруй айраг аваад байна. Жишээлбэл Дорноговь аймгийн Иххэт сумын 80 жилийн ойд шүдлэн айрагдуулсан.Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 60 жилийн ой, Дорноговь аймгийн Иххэт сумын 90 жилийн ойд очиж морьд маань сайхан давхисан. Энэ он гарсаар Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумандаа шүдлэн үрээ айрагдуулаад байна.
-Ямар удам угшлын адуугаар наадаж байна?
-Мэдээж Ононмөр хавангийн удмын адуутай. Дээр нь Иххэтийн нэрт уяач Оригийн Адилбиш агсны Зул хонгорын угшлаас бий. Цэвэгийн зэгэлүүдийн угшлаас бас авсан.
-Хамгийн бахархалт наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-1996 онд Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 60 жилийн ойгоор хонгор даагаа айргийн дөрөвт хурдлуулсан нь сайхан наадмуудын нэг. Мөн 2001 онд Бор-Өндөрийн уурхайн 20 жилийн ойгоор цавьдар хязаалан түрүүлгэж, халтар шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан нь хамгийн дурсамжтай наадам болж дээ.
-Баяр бахдал дүүрэн наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна