Аймгийн Алдарт Уяач Д.Самбуу: Удам залгасан адуучин хүн дээ, би


Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Д.Самбуутай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүлд хусуур сойзоор гоёсон уяачид байв уу?
-Миний аав Дорж анхны өртөө адууг маллаж байсан. Нэгдлийн адууг 20 жил маллаж байгаад 1962 онд бурхан болсон. Харин миний хувьд 1971 онд наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болсон юм. Удам залгасан адуучин хүн дээ,би.
-Аав тань морь уяж байсан юм болов уу?
-Уяж байсан ч дээгүүр давхиж байгаагүй юм шиг байна лээ. Тухайн үед одоо шиг тэмдэглэсэн зүйл ч байдаггүй байж. Миний мэдэхээр Буурал духт гэж хүрэн азарга, Өсгий цагаан хээр үрээг уяж уралдуулдаг байлаа. Гэхдээ би аавынхаа морийг унаж байгаагүй. Зургаан настайгаасаа хойш арваад жил Жавын Лхагваа гэж хүний хээр халтар морийг унаж давхиулсан. Тав түрүүлж, зургаа долоо айрагдсан мундаг хурдан адуу байлаа. Баянговьдоо яригдана шүү. Тухайн үед Шовгор Нацаг, Дун Лхагваа, Гомбо нарын нутаг орондоо яригдсан уяачид байдаг явлаа. Тэдний уясан морьтой ан мана үздэг байсан энэ Лхагваагийн хээр халтар.
-Тухайн үеийн сумын наадам хүүхэд насны дурсамжинд тод үлдсэн байх даа?
-Их л шороогоор булуулдаг байсан санагддаг юм. Бидний үед чинь эрэг ганга, бутан дундуур харайна. Тэгэхээр урд яваа морины шороо нүднэ. Хөөрхөн бэрхшээлийг туулж уралддаг байлаа. Арваад км яваад гайгүй болно. Тэгээд Хар овоог чиглээд зүтгээд л байна шүү дээ. Одоо харин сайхан болсон байна.
-Харин та бие даан морь уях болсон нь хэзээ юм бэ?
-1971 оноос уяж эхэлсэн гэж болно. Тухайн үедээ өөрийн өмчийн хэдэн морьтой. Түүнээсээ сартай хүрэн морио голдуу уяна. Харин 1980 оноос хойш азаргаар наадах болсон. Би чинь 1984 онд хангай руу отроор нүүсэн юм. Тэндээс ирэхдээ нэг цоохор азарга авч уяж эхэлсэн. Тэрнээс өмнө уячихаар сайн азарга байсангүй.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны наадмаас авч байв?
-Нэлээн хожуу авсан л даа. 1989 онд анхны айргаа амссан санагдаж байна. Тухайн үедээ цоохор азаргаа багийн болон сумын наадамд айргаар хурдлуулдаг байлаа. Гэхдээ түрүүлгэж үзээгүй. Уяаны талд л алдаа гаргаад байсан шиг байгаа юм. Энэ азарганы дараа нэг халтар азарга гарч ирээд мөн л олон айраг авч өгсөөн. Даанч бас түрүүлж байгаагүй. Тэр үед манай сумын наадмын түрүүг Баацагаан, Баян-Өндөрийнхөн ирээд авчихдаг байлаа.
Миний амжилтын оргил үе 1990-ээд оноос хойш яригдах болов уу. Сумандаа сайхан ч наадсан. Харин 2010 он гарсаар морь уясангүй дээ. Гэхдээ дуртай юм болохоор бүүр орхичихож чадахгүй юм. Энэ жил хэдэн адуу тэжээсэн. Уралдах бэлтгэл хийгээд л сууна.
-Цоохор азарга ямар, ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Хангайгаас авсан цоохор азарга дөрөв, таван жил тасралтгүй айрагдсан. Сүүл рүүгээ цоохор азарганы удмын хар морь гарч ирсэн нь дөрөв айрагдсан. Харамсалтай нь 1990 оны зуд гэж сүрхий юм аваад явсан, хөөрхийг. Би чинь тухайн үедээ 300 гаруй адуу хариулна. Тэгэхээр тааралдсанаа л уяна. Хүүхдүүдийнхээ тоогоор морь уяна гээч. Бараг зэлнийхээ даагыг зэлэн дээрээс нь барьж авч уяад хүүхэд мордуулчихдаг байлаа. Ажил их байсан ч дуртай болохоор уяаны ажлаа яаж ийгээд л амжуулдаг байж. Адуу малтай ноцолдоно, айраг цагаагаа бэлдэнэ гээд л. Адуучин чинь ажлын нормтой. Өнөөхөө биелүүлэх гээд уяаны ажилдаа төвлөрдөггүй байсан тал бий. Яахав хувьчлалаас хойш илүү боломжтой болсон гэх үү дээ. Би чинь хувьчлалаар олон хүүхэдтэй гээд 100 гаруй адуутай үлдсэн.
-Хэдэн жил нэгдлийн адуу малласан бэ?
-1971 онд илгээлтээр гараад л нэгдэл тарах хүртэл ажилласан. Яг 20 жил адуу маллажээ.
-Цаг хатуу үед отроор их нүүдэллэдэг байсан бололтой?
-Тиймээ, отроор их явна. 1984 онд Баянхонгорын наад Цээл Цагаан бухад, 1989 онд Өвөрхангайн Таацын гол руу отроор явж байлаа.
-Говьд адуу маллах хэцүү юу?
-Одоо их хэцүү болжээ. Дээхнэ үед нэгдлээс хэрэгтэй зүйлээр хангачихдаг байсан болохоор гайгүй яваад ирдэг байлаа. Одоо хэн хангаж өгнө гэхэв. Олон адууг чинь маллаад өгөх хүн ч олдохгүй юм. Нөгөөтэйгүүр жил ирэх тусам өвс ургамлын гарц муудаж байна. Хуучных шиг хоёр гурван адуу авчраад тавьчихвал адуу идээшлэх газар яагаад ч олдохгүй болж. Нөгөө хэдэн малтай улс чинь тараад тараад буучихсан. Хуучин цагт бол зохион байгуулалттайгаар богийг нэг тийш нь шахчихна, бодын нутаг гээд уулаа чөлөөлчихдөг байсан. Одоо тийм юм байхгүй. Ууланд богтой улсууд ч хэдэн малаа тараачихна. Адуу нь ч ялгаагүй. Хэрвээ зуд болбол тэр хэдэн адууг маллах хүн олдохгүй шүү дээ. Зүгээр зэлүүд туучих юм. Хааяа нэг очиж хардаг юмуу үгүй юм уу мэдэхгүй.
-Тэр үед гүний усаар услах уу?
-Гүний усаар услахгүй ээ, ховоодоно. 350 адуу услах гэж хөөрхөн ажил болно шүү дээ. Тухайн үедээ азарга азаргаар нь услачихдаг байсан. Нэг азарга адуу чинь гайгүй. 10, 20 минут болно гэхээр 17,18 азарга адуу хоёр, гурван цаг болох жишээний. Гэхдээ ганц хүнд бол бэрхээ.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би долоон хүүхэдтэй. Багадаа тэдний дэм тус гэж юу байхав. Харин тусад ороод ирэхийн цагтаа унагаа татаад өгдөг болох жишээний. Манайх охин голдуу. Тэд маань ээждээ туслаад, ойр зуурын гэрийн ажлаа амжуулаад эхлэхээр өөр л юм билээ. Тэрнээс өмнө бол залуу насны аагаар эхнэртэйгээ бүх ажлаа амжуулдаг байж. Ийшээ тийшээ явахдаа өөрийнхөө унааг сойчихно. Илгээлтийн эздийн хаврын чуулга уулзалтанд оролцоно. Тэнд очоод бас морь булгиулна, сургана, уургална. Морио уяад ганц нэг айраг амсчихна. Одоо ч нас яваад энэ бүхэн ард хоцорч байнаа. Сүүлд сумын төв дээр уран уургач, бугуйлчийн тэмцээн болсон. Түүнд уг нь булгиулахаас бусдыг нь хийчихмээр санагдсан. Гэтэл булгиулах гээд хоёр харайсан нэг л явцгүй ээ. Сэтгэл нь байвч нас явчихаж дээ.
-Удам залгасан гурав дахь үеийн адуучид байна уу?
-Хүүхдүүд маань хувийн аж ахуйтнууд гэх үү дээ. Хоёр банди надтай хамт адуу маллаж байна. Хөдөө нэг охин байгаа. Ямар ч байсан одоогоор гурав нь мал маллаж байна. Би чинь хэдэн ач зээ нараа хардаг ажилтай. Өөрөөр хэлбэл “цэцэрлэгийн багш” гэх үү дээ. Эднээс маань нэг зээ хүн хурдан морь унана. Намайг залгамжлаад морь уях болов уу гэж горьдоод л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Ажил үйлсэд тань амжилт хүсье.
"Тод магнай"сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна