МУ-ын Алдарт уяач П.Алтансүх: Цол гардуулахаар зарлиг уншиж байхад Сөнгө зээрд маань нүдэнд харагдаад байсан

2017 оны 5-р сарын 30 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн удам залган уяа эвлүүлж буй эрхмүүдийн нэг нь та. Таны аавыг нутаг орондоо нэртэй уяач гэх юм билээ?
-Тиймээ, миний өвөө, аав, авга нар цөм нутаг орондоо нэртэй уяачид. Аав маань нэгдлийн тэмээ олон жил хариулсан. Сум, багийн Засаг дарга нарын тэмээг хариулж байсан хүн. Дарив сумын 60 билүү 70 жилийн ойгоор манай аавын унаган бор морь түрүүлж, сумандаа анхны мотоциклийн байг авч байлаа.Тухайн үед морины байнд мотоцикль өгнө гэдэг ховор. Анхных бараг тэр болж байсан байх. Тэгэхэд аавын бага наснаасаа сумандаа айрагдсан бор морь түрүүлж шуугиулж байлаа. Тэрнээс хойш бор морь сумынхаа баяр наадамд нэлээд хэд айрагдаж түрүүлсэн байх. Ах халтар морь нь ч бас хурдалж байсан. Ер нь манайхны адуу хурдан шүү.
-Та хурдан морь унаж байсан нь дамжиггүй. Хэдэн жил наадам “үймүүлсэн” бэ?
-Би зургаа хүрээд л хурдан морь унаж сумандаа айрагдуулж эхэлсэн. Бие жижигтэй байсан болохоор 15,16 хүртлээ унасаан. Ер нь гайгүй унаач гэгддэг байсан шүү. Ямар ч байсан унасан морио айрагдуулчих гэж мэрийдэг л хүүхэд байлаа. Манай Баян-Уул дээр үеэсээ аймагтаа хурдаараа толгой цохидог сумдын нэг. Намайг багад тэр болгон аймаг явж уралддаггүй. Явсан нь айраг амсчихаад ирдэг байсан. Тэгэхээр манай сумын наадам ямар чансаатай болдог нь мэдрэгдэж байгаа биз.
-Хэний ямар морьдыг унаж хурдлуулж байв?
-Нагац ах, хамаатнуудынхаа морийг л голдуу унадаг байсан. Нацаг Наяа, Дампил Ааняа гээд ойрын хамаатан ахынхаа морийг нь унаж байсан. Мөн Хоохлой гээд ахынхаа морийг унадаг байлаа. Рэнцэндорж авгынхаа морийг ч мөн унаж л байсан.
-Уралдаанч үеийн хамгийн дурсамжтай наадмаасаа хуваалцаач?
-Аав эзгүй, мал туугаад явчихсан үеэр якутууд ирээд наадам хийхээр болсон тухай яриа гараад. Тэгээд ахтайгаа нийлж байгаад хоёр бор даага, их насны шарга морь уяж, өөрсдөө унаад уралдсан ахын унасан бор даага түрүүлээд, миний унасан бор даага аман хүзүүдэж, шарга морь маань таваар давхисан. Тэгэхэд хөгшчүүл “энэ хоёр хүү даагануудаа их эвтэйхэн болгочихсон байсан юм” гэж байсан. /инээв/
-Аав нь ирээд хоёр хүүгээрээ их бахархсан байх даа?
-Маш их баярласаан. Аавыгаа тэгж их баярлуулсан тэр наадам их сайхан санагддаг юм.
-Шаггүй уяач байж. Харин эмнэг хангалд хэр эрэмгий байсан бэ?
-Тэр хавийнхаа эмнэг, догшныг ер нь сургачихдаг байсан шүү.
-Хэдэн настайгаасаа эхлээд морь уясан юм бэ?
-1997 оноос цэрэгт явж ирээд л морь уясан даа. Наашаа иртлээ овооны наадам, багийн өдөрлөг зэрэгт уясан морио түрүүлгэж, айрагдуулчихдаг л байсан.
-Хэдэн онд хот руу ирсэн юм бэ?
-2002 онд наашаа ирсэн. Би Ховд аймгийн Булган суманд алба хаасан. Намайг цэрэгт явсан жил манай аймгийн Дэлгэр суманд даншиг наадам болж аав маань очиж оролцсон байсан.
-Ах дүү Тод манлайгуудтай үеэлүүд. Тэд танд хот руу ирэх санал тавьсан уу?
-Аав нь санал болгосон л доо. Би хавар дөрвөн сард хонь хариулахаар анх ирсэн юм. Тэгээд хонинд унадаг морио уяад уралдуултал дуулчихсан юмуу нэг өдөр намайг хувцсаа аваад хүрээд ир. Наадам үзье гэсэн. Тэгээд л би хувцсаа авч очоод наадам үзэнгээ Сандуйжав гуайнд ирсэн. Гурван жил Тод манлайд туслан морь мал тэжээх зэрэг бүхий л ажлыг хийж суралцаж байгаад ах нар бие даах шийдвэр гаргасан.
-Бүх зүйл таны толгойн дээр ирэх нь байна шүү дээ?
-Жагаа гээд бас нэг залуу байсан. Эхний нэг хоёр жил Жагаа гол ажлыг нугалдаг байсан. Тэгээд би 2007, 2008 оноос хойш өөрөө гардан уяж байгаа. Хоёр ах маань сайн адуу цуглуулж, удам угшлыг нь сайжруулчихсан учраас надад харьцангуй амар байсан.Уяачид ярьдаг шүү дээ. Сайн адуу уяж байж сайн уяач болдог гэж.
-Тэр ч тийм шүү. Төрийн наадмын хишгийг анх хэзээ хүртэж байсан бэ?
-Хамгийн анх Шилбэт хар азаргаа дааганд нь аман хүзүүнд хурдлуулж байсан. Сунгаанд хурдан байсан болохоор хүмүүс түрүүлчих байхаа гэж байсан юм. Тэрний дараа жил манай галынхан Ламын Гэгээний ойгоос гурван түрүү хүртэн их сайхан наадацгаасан.
-Таны улсын цолны тодорхойлолтонд Сөнгө зээрдийн амжилт орсон байдаг юм билээ?
-Тиймээ. Сөнгө зээрд болон Жамъяны халиун азарганы амжилт над дээр явдаг. Би Сөнгийг дааганаас нь хойш гардан уяж байгаа. Мөн Сүүн шарга, хамар цагаан хоёрыг шүдлэнгээс нь хойш уяж байна. Сөнгө шүдлэндээ улсын наадамд еслөөд, Алтан-Овооны тахилга наадамд гурвалсан. Дараа жил нь хязаалан үрээ улсад дөрвөөр давхичихаад Баянхонгорын даншигт очсон юм. Сая улсын Алдарт уяач болдог манай найз Хэрлэн, Лүн сумын харьяат МУ-ыг Алдарт уяач Жамъяндорж гуай хоёр манайхтай ойрхон буучихсан. Бид ярилцаад сууж байсан Жамъяндорж гуай хээр соёолонг харчихаад “сайхан болчихжээ” гэсэн. Надад бас тэгж санагдаад байсан л даа. Улсад арваар давхичихаад очсон байсан юм. Тэгээд соёолон явсан хээр маань түрүүлсэн. Дараа нь Сөнгө маань мордож бас түрүүлсэн.
-Сөнгөдөө арай илүү юу үгүй юу? Хандлагын хувьд...?
-Улсын Алдарт уяач цолоо авах гээд төрийн ордонд зарлиг сонсож байхад хамгийн түрүүнд нутаг ус, аав ээж, хань ижил, хоёр ах, тэгээд Сөнгө зээрд маань бодогдож байна лээ. /инээв/ Сайхан хүлгийнхээ буянаар цолонд хүрлээ дээ гээд.
-Олонтаа түрүүлж, айрагдуулан баярлуулж байсан байх. Тэдгээрээс хамгийн илүүтэй догдлуулсан нь хэдэн оны ямар наадам бэ?
-2012 онд Хүйн долоон худагт болсон төвийн бүсийн уралдаан л байна даа. Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насанд түрүүлсэн шүү дээ. Хүүхэд нь татаад байхад л тарлаад байсан. Бараг гуядаагүй шахуу ирсэн гэж дараа нь хүүхэд нь ярьж байсан.
-Та түүнийг нь аль эрт нүдэндээ зурагласан байсан байлгүй. Морь эзэн хоёр уралдах өглөө нь нүдээрээ ярилцдаг гэдэг шүү дээ?
-Дотроо “зээрд азарга ч аятайхан байна даа” гэж бодсоноос гаргаж хэлээгүй ээ. Харин Бандгаа Тод манлай харчихаад “Сөнгө ч өнөөдөр гоё байна даа” гэж байсан юм. Сөнгийн хувьд гол нь хүч тамирыг нь тааруулчихвал болчихдог юм.
-Өнөөдөр энэ морь тэгж давхинаа гэж хэлж байсан удаатай юу?
-Гаргаад хэлчихэж чаддаггүй юмаа. Дотроо бодоод залбираад л мордуулдаг.
-Ингэхэд Алдартын нэртэй морьд хэрхэн давхиж байна вэ?
-Мордуулж л байгаа. Гэхдээ одоогоор улс, бүсийн наадамд айрагдчихаагүй л байна. Ямар ч байсан сайн азарга, сайн гүүтэй болохоор хурд төрөх байх гэж итгэдэг. Ганбаа ах надад шинэ цагийн азарга бэлэглэсэн. Түүнийхээ төлийг горьдож байгаа.
-Тод манлайгуудын улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан 20-иод азарга бий. Тэдгээрийн төлүүд ер нь бий биз?
-Асгат саарлын төл бий. Ер нь ихэнх азаргануудад нь гүүтэй л дээ. Унах хүүхдээс болоод тэр болгон өөрийнхөө хэдийг уяж чадахгүй байнаа. Заримыг нь ах дүү нартаа өгөхийн. Нөгөө хэд нь очоод орон нутагтаа давхиад л байгаа дуулдана лээ.
-Ихэр хөвгүүдтэй гэсэн. Тэд моринд томдчихсон уу?
-Манайх нэг охин, хоёр хүүтэй. Ихрүүд маань одоо наймдугаар ангид сурдаг. Багадаа хурдан морь унаж байсаан. Одоо бол морины ажилд тусалж байна.
-Нутаг руугаа явж байна уу?
-Явнаа, явалгүй яахав. Өнгөрсөн зун баруун бүсийн уралдаанаар очоод ирсэн. Ганбаа ахын хүрэн хязаалан аман хүзүүдэж, Жамъян ахын саарал шүдлэн дөрвөлсөн шүү дээ. Зуны бүсийн уралдааны үеэр аймгийн МСУХ-ноос бүх улсын цолтнууддаа хүндэтгэл үзүүлж Баян-Уул сумын уяачдын холбоо бид гуравт эмээлтэй, хазаартай морь бэлэглэсэн. Ер нь нутагтаа очих сайхан шүү. Хүн болгон “Алдарт дээшээ” гээд хүндэтгээд л...
-Асууж зөвлөх зүйл бишгүй гардаг байлгүй?
-Асуунаа. Утсаар яриад ингээд байна, тэгээд байна яахав гээд асуудаг. Би өөрийнхөө мэдэх хэмжээнд зөвлөнө.
-Говь-Алтай аймагт анх удаа Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн уралдаан боллоо. Оролцсон уу?
-Оролцсоон. Хээр азарга эрлийз дээд насанд түрүүлсэн.
- Ингэхэд та эцэг эхээс хэдүүлээ вэ? Танаас бусад нь морь уях уу?
-Бид эцэг эхээс долуулаа. Дөрвөн банди, гурван охин. Дөрвөн банди нь дөрвүүлээ л морь уядаг. Хамгийн бага дүү хотод байна. Бусад нь хөдөө морь уядаг сумын Алдарт уяачид. Манай хүргэн бас морь уяна.
-Тод манлайгууд зөвхөн Монголдоо бус хилийн чанадад нааддаг. Та Монгол Бямбаагийн уралдааныг дэргэдээс нь үзсэн үү?
-Би Хонконгод болсон уралдааныг үзсэн. Гоё юм байна лээ. Хоёр ахынхаа буянаар, хурдан хүлгүүдийнхээ ачаар Монголынх бараг бүх аймгуудаар явсан байх. Одоогоор Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгийд л очоогүй байна.
-Уяач хүнд байх хамгийн гол чанар юу вэ? Таныхаар...?
-Хамгийн гол нь адуугаа зөв таньж, зөв эдлэх хэрэгтэй. Тэгээд хүч тамирыг нь тохируулж, хөл гарыг нь гамнаж уралдах хэрэгтэй.
-Алдарт үг цөөтэй хүн байна шүү. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
-Бүх наадам сайхан. Тэр дотроос морь түрүүлж, айрагдсан наадам илүү сайхан. Тэдгээрээс онцлоод яривал 2012 оны Өмнөговийн хаврын бүсийн уралдаан юмуу даа. Бид бөөндөө морь дагасан юм. Тэгсэн шарга морь аман хүзүүнд, халтар морь 17,18 дээр яваад байдаг. Халтар морио хэсэг дагаж байгаад Ганбаа ах айрагдахааргүй боллоо. Шарга морь луугаа явъя гэсэн. Тэгээд урагшилсан халтар морь араас хүрч ирээд хоёулаа айрагдсан. Тэр наадам л их сайхан санагддаг даа.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт ивээгдэж ах нарынхаа цолонд хүрээрэй.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна