Залуу уяач А.Уламбаяр: Миний ногоон морь Баттөмөрийн зээрд, Ононгийн хээртэй уралдаад айрагдаж байлаа


Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, залуу уяач А.Уламбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та удам залгасан уяач байхаа?
-Тийм ээ, миний аав Амгаабазар Сүмбэрийн уугуул хүн. Одоо 83 настай хөгшин төв дээр амьдарч байна. Ээж, аав хоёр маань 1968 онд гэр бүл болж, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн улс.
-Таны хувьд хэдий үеэс морь мал уяж байна. Ямар ямар амжилтыг гаргав?
-Хөдөөгийн хөвгүүдийн л адилхан. Морь унаж, хасагдаад морины ажил хийгээд л. Гэхдээ би нэлээд махтай хүүхэд байсан болохоор жил хэртэй л морь унасан. Наймтайдаа Сүмбэр суманд аавынхаа уясан хээр морийг унаад олигтой давхиулаагүй. Нэлээн жинтэй хүүхэд мордчихоор яаж ч давхих билээ, хөөрхий. Биднээс ах Чулуунбаатар хамгийн олон жил морь унасан. Одоо Чойрт амьдардаг юм. Дүү нар ч сайн унадаг байлаа.
Би дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд 1989 онд хөдөө гарснаас хойш адуутай нөхөрлөж явна. Увсын 20 жилийн ойгоор ногоон морио уяж гуравт хурдлуулсан юм. Тэрнээс хойш ногоон морь 1998 оны Боржигоноор дөрөвлөж, “Боржигон-99” өвлийн сорилго наадмаар гуравлалаа. 32-р авто баазаас зохион байгуулсан 1,5 кг ноолуурын бооцоотой энэ уралдаанд Баттөмөрийн зээрд түрүүлж, Ононгийн хээр аман хүзүүлж, миний ногоон гуравлаж, Хэнтийн нэг хээр морь айргийн дөрвөөр ирсэн юм. Мөн 2004 онд ногоон морьтой нэг угшилтай соёолон халтар үрээгээ Боржигонд аман хүзүүлгэсэн.
-Ногоон морь ямар удам угшилтай юм?
-Эцэг талдаа Дагва адуу бол эх нь Ононмөр угшилтай. Даага, шүдлэнд нь нэг их давхиулж байгаагүй. Соёолонгоос нь уяад гаргасан амжилт нь тэр.
-Баттөмөрийн зээрд, Ононгийн хээртэй уралдаж байсан гэхээр сайн л морь байж. Яагаад том наадамд мордуулаагүй юм бэ?
-Тийм ээ, аргагүй сайн морь байсан. Хөөрхий цагаан өвсний л амьтан шүү дээ. 17, 18 насласан.
-Ямархуу уяатай адуу вэ?
-Их л нарийхан болж давхидаг морь. Их сунгаанаар хүмүүс гэдэс нь тасарчихлаа, одоо давхихгүй ээ гээд л толгой сэгсэрцгээдэг байсан. Надаас өөр хүн байсан бол ногоон морийг томоохон наадамд мордуулж, нутаг орныхоо нэрийг гаргах байсан байх даа. Овъёос тэжээл өгсөн бол бас л өөр давхих байсан болов уу гэж боддог юм. Амьхандаа гар хөлийг нь хайрлаж, гамнасаар байгаад сайн давхиулалгүй ид үеийг нь барчихсан л даа.
-Ногоон морийг авъя гэж хүмүүс санал тавьж байв уу?
-Ганц нэг улс ирсэн. Амгаа заан ирээд ”дүү хүү ахдаа морио зарчих, шинэ Иж Планета- 5 мотоцикль өгье” гэхээр нь үгүй л гэсэн.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Сумаас айраг авч амжаагүй л явна. Харин аймгаас Боржигоны хоёр айрагтай. Түүнээс хойш морь унах, туслах хүүхэд олдохгүй болохоор морь уяхгүй байна. Гэхдээ энэ жил хорхойсоод ММСУХ-ны 20 жилээр нэг даага давхиулсан, 60-аадаар ирлээ.
-Аав хүү хоёр олон наадамд хамт явж байв уу?
-Аав Дархан, Даланжаргалан, Айраг, Сүмбэр сумдын наадамд их явдаг байлаа. Аавтайгаа хамт наадамд явах сайхан шүү. Би шөнө унтахгүй морио манаад хононо. Аав бас гэгэлзээд нойр нь хүрэхгүй ээ. Хоолыг нь өгөхөөс эхлээд л мэддэгээ зааж зөвлөнө. Ямар сайхан дуулна гээч. Бас морь сайхан цоллоно. Морио хөтлөөд наадамд явж байх замдаа Боржигон уртын дуугаа эсвэл Дөмөнг дуулаад л явна. Үүнийг нь сонссон зам дагуух айлууд гэртээ урьж дуулуулна. Хаана ч очсон хүмүүс нэг сайхан ая бариач л гэнэ. Одоо ч өвгөчүүл “аав чинь мөн сайхан дуулдаг шүү” гэж ярьцгаадаг юм. Саяхан манай “Түмэн адууны баяр”-аар аав морь цоллосон. Бас нэг удаа Говьсүмбэрт уртын дуу дуулаачдын уралдаан болж Төмөр-Очир гуай түрүүлж, манай аав хоёрт орж байсан сайхан түүхийг сонирхуулахад таатай байна.
-Хэнмэдэх Тод манлай уралдах м-Харин та марзайлах уу?
-Үгүй ээ, би марзайлахгүй. Авьяасгүй юм шиг байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Баярлалаа танд.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна