“Олон нуурын хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Алтан: Нэг жил сумын наадмаас зургаан түрүү, нэг аман хүзүү, нэг айраг авч байлаа


Увс аймгийн Ховд сумын уугуул, “Олон нуурын хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Алтантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ховд сумын МСУХ байгуулагдаад удаж байна уу?
-Ховд сумын МСУХ-г байгуулах саналыг одоогийн нарийн бичгийн дарга Төрөөгийн Эрдэнэбаатар бид хоёр санаачлан, уяачид маань дэмжсэнээр эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл 2011 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулагдсанаас хойш дөрвөн жил болж байна. Холбооны тэргүүнээр миний бие дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 11 тэргүүлэгчтэй. Биднийг анх ажлаа эхлүүлж байхад Засаг дарга Ванчинхүү их дэмжсэн. Тамга тэмдгээ авчихаад хаврын уралдааныхаа үеэр нийт уяачдаа цуглуулан, тэднийхээ хандив тусламжаар анхны гараагаа эхэлж байсан. Түүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Суманд зохион байгуулагдаж байгаа уралдаан, ер нь морьтой холбоотой бүхий л үйл ажиллагааг манай холбоо зохион явуулдаг боллоо. Жил бүр шилдэг уяач, шилдэг унаач хүүхэд, ирээдүйтэй залуу уяач нараа шалгаруулж байна. Энэ жилээс холбоо маань “Олон нуурын хүлэг” нэртэй болсон байгаа..
-“Олон нуурын хүлэг” гэхээр содон сонсогдож байна шүү?
-Манай Ховд сумын нутагт орших үзэсгэлэнт нуурын зуслангаар нэрлэсэн юм. Дэглий цагаан, Хархираан уулс, Мөнх цаст уул гээд тал талдаа мөнх цаст уулаар хүрээлчихсэн 108 нууртай, тийм л сайхан үзэсгэлэнтэй газар даа.
-Сумын наадмаа ч та бүхэн зохион байгуулдаг гэсэн үг үү?
-Наадмын үеэр тамгын газраас хүмүүс ирж ажилладаг байсан ч өнөө жилээс манай холбоо морины үйл ажиллагааг дангаар хариуцах болсон. Ер нь холбоо жил бүр хаврын бооцоот уралдаан, улсын наадмаа зохион байгуулдаг.
-Аймгийн уралдааныг тойрог хэлбэрээр уралддаг. Харин Ховд сумын хувьд яаж уралддаг вэ?
-Манайх шулуун уралдааны замтай. Сумын төвдөө энэ хойхно Сээр гэдэг газар уралдаанаа хийдэг юм. Аймгийн тойрог уралдаан миний бодлоор амьдралд нийцэхгүй санагддаг. Сая миний соёолон аймагт уралдаад эргэж чадаагүй хадуураад ороогүй. Гэхдээ баруун бүсийн даншиг наадмаас өмнө янзлах байлгүй дээ. Бид ч тийм санал оруулъя гэж бодож байгаа.
-Ховд сумын наадам хэр өтгөн болох уу?
-Сайхан өтгөн болно шүү. Тойргийн сумд болох Өлгий, Ховдын Дөргөн, Мянгад, манай аймгийн Завхан, Бөхмөрөн, Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Ногооннуурын уяачид их ирнэ. Сүүлийн хоёр жилийн намар дараалан сумын төвдөө “Харцагын баяр”, “Арслангийн баяр” гэж хоёр том баяр хийсэн. Энд нэг насанд дундажаар 70-80 морь уралдсан байгаа. Ер нь бол бага насны морьдын уралдаан илүү өтгөн морддог юм. Харин азарга 30 гаруйгаас нэг их хэтрэхгүй.
-Ховд суманд хичнээн уяачид байна вэ? Эндээс цолтой уяач олон бий юу?
-Одоохондоо албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Гэхдээ нэг сумын хэмжээнд тавь гаруй уяач байгаа болов уу. Тэрнээс идэвхтэй уяж байгаа нь 20 гаруй. Манай сумын хэмжээнд аймгийн цолтой арав гаруй, сумын цолтой гучаад уяач бий.
-Аль ч газар очсон зүүн зүгийн буюу авмал адуугаар амжилттай наадаж байгаа нь ажиглагддаг. Харин Ховдчуудын хувьд?
-Манайх ч ялгаагүй ээ. Сүхбаатар голдуу адуугаар наадаж байна. Ойролцоо сумдын болоод аймгийн баярт унаган адуугаар наадаад айраг, түрүү авна гэдэг амаргүй болчихсон. Тиймдээ ч сүүлийн хоёр гурван жил Сүхбаатар голдуу адуугаар нутгийнхаа адууг сайжруулахын төлөө ажиллаж явна. Залуучууд маань ч энэ тал дээр идэвхтэй байгаа. Гэхдээ нутгийн сайн адуутай улс бий. Нэгдэл нийгмийн адуунаас гарсан унаган адуугаараа Улаан Дэвэл, Нямсүрэн гээд уяачид сайхан наадаж явсан улс. Одоо Сэлэнгийн Орхонтуул руу шилжсэн байна. Энэ Улаан Дэвэлийн олон хээр морь сумын наадамд дээгүүрт хурдалдаг байлаа. Тэгэхэд одоогийн аймгийн Алдарт уяач Нямсүрэн унаж уралддаг байсан юм. За тэгээд адуучин Сүхийн халзан алаг морьд, Дашцэрэнгийн цавьдар, Халиун булагийн адуучин Аюурзаны халиун гээд л сайхан хурдан хүлгүүд сум орондоо нэртэй байлаа.
-Танайхан аймагтаа уралдаан алгасалгүй очиж амждаг уу?
-Хол болохоор хөтөлж явахаас төвөгшөөгөөд очдоггүй байлаа. Харин сүүлийн үед ачаад ганц нэг явах болсон. Би ч гэсэн анх удаа сая явж, төвийн бүсийн уралдаанд оролцож байгаа нь энэ. Үүнээс өмнө 2011 оны даншигт манай холбооны нарийн бичиг тэргүүтэй, Ачит багийн хэдэн хүн явж, дээд тал нь 10-н хэдээр морио оруулаад ирж байлаа. Одоо холбооноос адуугаа сайжруулж, гарч уралдах зорилго тавиад байна. Нэгэн үе манайд морь уядаг хүн цөөрчихсөн. Уяж байгаа хэд нь нутгийнхаа морьдыг уяад төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Жишээ нь энд баяр зохион байгуулахад тойргийн хоёр, гурван сумын морьд аваад манайхан айраг, түрүүгүй үлддэг байлаа шүү дээ.
-Ингэхэд Алтан уяач, уяаны эрдэм ухаанд шамдах болсон үе хэзээнээс юм бэ?
-Ерээд оны эхээр нутгийнхаа унаган адууг уяж, сумын наадамд мордуулчихдаг л байлаа. Гэхдээ айхтар амжилт гаргаж сүйд болоогүй ээ. Дараа нь бизнес хийж, морины ажлаас түр завсарласан тал бий. Ингээд 2007 онд нутгийн уяач Батмөнх гэдэг залуугаас бага насандаа сайн давхиж байсан хул морийг нь худалдаж авсан юм. Угийн л моринд хорхойтой хүн чинь морийг бүрмөсөн орхиж чадахгүй юм билээ. Ингэж л уяач болох гараагаа эхэлсэн.
-Хул морь сайн давхижээ дээ?
-Тиймээ, надад ирсэн жилээ сумын наадамд долоон настай морь түрүү магнай боллоо. Түүнчлэн энэ хавьд болсон том бага наадмуудад айраг, түрүү алдаагүй нь шинэхэн уяач миний урмын галыг өрдсөн гэж болно. Одоо 14, 15 настай, олон ч медальтай сайхан амьтан бий дээ. Надад ирэхдээ зургаа, долоон медальтай, даагандаа Ногоон нуурт очиж түрүүлээд, хавчиг морь Ачит бригадын 40 жилд түрүүлсэн байсан юм.
-Нутгийн адуугаар эхэлсэн амжилт цаашаа яаж үргэлжилсэн бэ?
-Дараа нь 2009 онд Зүүнговь сумаас нэг даага, нэг гүү авсан юм. Ингээд өнөө саарал даагаа сумынхаа баярт түрүүлгэснээс хойш шүдлэн, хязаалан, соёолондоо нийт дөрвөн жил магнайдаа тоосгүй хурдалсан даа. Одоо долоон настай адуу бий. Түүний дараа Өлгий сумын Энхбаяр гэж залуугаас хоёр морь худалдаж авсны нэг нь миний бор азарга байгаа юм. Анх битүү бор соёолон авчирч байсан бол өнөөх нь нэлээн тодорчихсон Тэс угшилтай шүдлэн хүрэн морь байв. Надад ирээд Баян-Өлгийн 70 жилд айргийн гуравлаж, Бөхмөрөн суманд түрүүлээд, дахин Бөхмөрөн, Мянгад, Эрдэнэбүрэнгийн сургуулийн ойнуудад тус тус түрүүлсэн. Харин бор нь ирсэн жилийнхээ хавар уяачдын холбооны хаврын бооцоот уралдаанд битүү хавчиг азарга түрүүлснээс хойш олонтоо айраг, түрүү хүртсэн. Эндээс 2013 онд Баян-Өлгийн Наурызийн баярт очоод хол тасархай түрүүлж байлаа. Гэхдээ хөөрхий хөлдөө жоохон бэртэл аваад Завханы даншигт очихдоо малын эмч Хөххот гэж хүнээр хагалгаа хийлгээд арай дээр болчихоод байгаа юм.
-Эндээс уяачийн баяр бахдалыг мэдрүүлж, аньсага чийгтүүлсэн ямар наадам байна вэ?
- 2013 онд би Сүхбаатар аймгийн Асгатаас арав гаруй адуу авчирсан юм. Ингээд өөрийн их насны морь, нэг шүдлэн, хоёр даагатайгаа нас бүхэнд хоёр, хоёр адуу хүүтэйгээ уялаа. Тэр зун хүү бид хоёр унаачтайгаа морьдоо хөнгөлөх санаатай Дөргөн, Мянгад сумдын баярт оролцоод ирлээ. Энэ чинь сумын наадам найман, есөнд болохоос нэг өдрийн өмнө байгаа юм. Ирж буугаад л маргааш нь сумын наадмаас зургаан түрүү, нэг аман хүзүү, нэг айраг авч тун ч одтой наадаж билээ. Өөрийн эрхгүй л баярын нулимс унагасан даа.
-Үнэхээр ховорхон тохиох аз байна шүү. Ер нь айраг түрүү хэд хүрээд байгаа вэ?
-Эдгээр амжилтаараа 2011 оны даншигаар аймгийн Алдарт уяач болсон. Айраг түрүүний хувьд нарийн тоолж байсангүй. Ямартаа ч ноднин жил 50 гаруй байсан одоо том жижиг нийлээд 80,90-ээд юм болж байгаа болов уу.
-Энэ жил Увс аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үеэр баруун бүсийн наадамтай болохоор та бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн үү?
-Баруун бүсийнхээ наадамд оролцолгүй яахав. Өөрийн соёолон, азарга, хязаалан гурваа сойно доо.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Морин жилийнхээ наадамд одтой сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна