Сумын Алдарт уяач Н.Ганболд: Надаас сайн уяач таарсан бол бор азаргыг олон айрагдуулах байсан


-Хэнтий аймгийн МСУХ 2013 онд удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн. Таны хувьд хэзээнээс тэргүүлэгчээр ажиллаж байгаа вэ?
-Би аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд байхын морь маланд дуртай сэтгэл маань ийнхүү тэргүүлэгчээр ажиллах шалтгаан болсон байх.
-Уулзсан уяачдын маань ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд..?
-Миний өвөг эцэг Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Адилбиш гэж хүн 1934 оны улсын наадамд хээр соёолон аман хүзүүнд хурдлуулж байсан. Миний аав мөн адуу маланд эрэмгий хүн байсан гэнэ лээ. Нутгийн хуучны улс “танай аав шиг эмнэг адуун дээр тогтдог хүн үзээгүй” гээд ярьдаг байсан юм. Нутгийнхны ярих нь залуудаа морь сайхан уургалдаг, толгойг гайхалтай олдог хүн байсан гэнэ лээ. Эмнэг адуун дээр мундаг тогтдог иртэй чадалтай хүн байсан гэдэг. Миний аав чинь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хүн. Дайны дараа нэгдэл байгуулагдахад жолооч болоод төвд суурьшсан юм.
-Анх морь уяхдаа хэнээс заавар зөвлөгөө авдаг байв?
-Хамгийн анх 1973 онд сумынхаа наадамд соёолон түрүүлгэж уяачийн гараагаа эхэлсэн. Тэгэхэд надад Өвгөн ноён Пүрэвжавын морийг унаж байсан гэдгэр Ёндон гэдэг хүн их тусалж байсан юм. “За өнөөдөр миний хүү мориндоо ийм ажил хий, маргааш ингэ, нөгөөдөр хөлс ав” гэх мэтчилэн зөвлөнө. Тэр үед Ёндон гуай 80-аад насны, жижигхэн буурал байж билээ.Саяхан даа, 2000-аад оны үед бурхан болсон. Мундаг буурал байсан шүү.
-Моринд дуртай, хичээл зүтгэлтэй хүү байна хэмээн туслахаар шийджээ дээ?
-Хөдөө манай өвөө, эмээгийнхтэй ойр саахалт зусдаг байсан юм. Тэгээд л надад их сайн байсан байх. Би чинь өвөө, эмээгийн хайртай хүү нь байлаа шүү дээ. Моринд үнэн хорхойтой. Ямар сайндаа хээр морио уяж байтал хоёр хоног бороо ороод Ёндон гуай, “Хүү минь бороо орвол морио нэмнэнэ шүү, норгож болохгүй” гэхээр нь шөнө нэмнээгээ үүрээд морио эрсээр байж олоод нэмнэж байлаа. Бас нэг удаа хүүхэд юм болохоор морио сунгах гэж яваад хярс алчихаад ирж байсан удаатай.
-Анд сонирхолтой юу?
-Өөрөө морь унаад уяж байгаа морио хөтөлчихсөн. Тэгээд морио хөтөлж давхисаар байгаад хярс агначихсан. Ирээд сүрхий амьтан “ан хийлээ” гэж эмээдээ хэлтэл “морь уяж байгаа хүн амьтан алдаг юм уу” гээд загнуулж байлаа. /инээв/ Уяж байсан морио ядаж нэг газар орхичихоод хөөхөө мэдэхгүй хөтлөөд давхичихсан чинь усан хулгана болтлоо хөлөрчихсөн байж билээ. Би чинь дунд сургуульд байхдаа анх морь уясан хүн шүү дээ. Эмээ маань “хээр соёолонгоо уя” гэж зөвлөөд тэр дагуу нь уяж байсан юм.
-Эмээ нь морь мал гадарлах уу?
-Удам угшлыг нь мэддэг болоод тэгж зөвлөсөн байх л даа. Өвөөгийн адууны хурдны угшилтай үрээ гэж байсан. Манай өвөг эцэг 1940-өөд оны үед нас барчихсан юм гэнэ лээ. Тэгээд эмээ маань Галшарын “Өндөр” Ням-Очир гэдэг хүнтэй сууж байсан. Ням-Очир өвөө бас адуу сайтай. Хоёр өвөөгийн адуунууд сүлэлдээд олон сайхан хээр адуутай болсон.
-Дээдсийн адуугаар нааддаг юм байна. Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-Нэг үе сургууль соёл гэж яваад мориноос хэсэг завсарласан. Тэгээд 1997-98 оноос дахин морь сонирхон уяж эхэлсэн дээ. Сүхбаатарын Чилаалхагваагийн адууны бор азаргаа шүдлэн үрээ авч олон жил аймагтаа уралдуулсан. Гэхдээ ганц ч айрагдуулж чадаагүй. Дандаа арвын дотор давхиулсан. Би муу уяж байснаас адуу муу гэсэн үг биш л дээ. Ямар ч сунгаанд ганцаараа гараад л тасарчихдаг. Аймаг, суманд түрүүлж, айрагдаж байсан адуунуудыг цөмийг нь дийлнэ. Тэгсэн хэр нь яг наадамд очихоороо ард нь орчихдог байсан. Хоол унд нь таардаггүй байсан юм уу, мэдэхгүй. Их хурдад аман хүзүүдсэн Энхсүх Алдартын хонгор халзан азаргатай соёолондоо уралдаж, аймгийн наадамд хоёулхнаа тасраад алга болчихсон. Би уг нь дагаж явсан. Тухайн үедээ татаад үлдээчихээ мэдэхгүй, дийлчих юм шиг бодож явуулсаар байгаад мундаг азарганд үрүүлж зургаагаар давхиулж байсан. Надаас сайн уяач таарсан бол бор азаргыг олон айрагдуулах байсан байхаа.
-Үр төлүүд нь хэр хурдалж байна?
-Ганц нэг гайгүй юм гарч л байна. Жижиг наадмуудад айрагдаад л байдаг юм. Би аймагтаа л нааддаг. Одоо морин уралдаанд мэргэшээд урьдынх шиг тоосыг нь өргөнө гэсэн зорилгоор явах аргагүй болсон. Гарч уралдах бол найдвартай адуутай байх хэрэгтэй.Сум, аймагт айрагдчихсан миний нэг цоохор морь бий. Энэ жил есөн настай. Гайгүй байвал гарч уралдъя гэж бодож байсан ч хөл нь жаахан эвгүйтээд больсон.
-Энд тэндээс адуу мал авч байна уу?
-Авнаа. Голдуу охин адуу авсан.Харин Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Батбаяр, Ганбаяр гэж хүмүүсээс азарга авсан. Сэлэнгээс Манлай уяач Долгорын Ганбаатар агсны адуунаас авсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Зургаан жилийн өмнө буюу 2009 онд. Аймаг, сумын болон бусад наадмын 30-аад айраг, түрүүтэй. Манай нутгийн Очирболд гэдэг хүний адууны хээр морь Өвгөн ноёнд айрагдаж байсан.Уг нь амжилтаараа аймгийн Алдартын болзолд хүрчихээд байгаа.
-Сүүлийн үед хүүхдүүдийнхээ нэр дээр мордуулаад байгаа гэсэн. Тэднийгээ алдар цолд хүргэх бодолтой байна уу?
-Тиймээ. Гэхдээ өөрөө гардаж уяна. Манай мал Галшар суманд манай хамаатныд байдаг юм. Бага хүү Чинболор маань хааяа очиж тусална л даа. “Хайрын орчлон”-г Энхмэндтэй дуулдаг Чинболор шүү дээ. Нэр дээр нь аймагт нэлээн хэдэн айраг авсан. Том хүү маань яг ид ажлынх нь үе болохоор очдоггүй юм.Замын инженер.
-Төр захиргааны байгууллагад олон жил ажиллажээ дээ?
-Тиймээ, дандаа төрийн захиргааны байгууллагад ажилласан. 1996 онд барилгын 70 жилийн ойгоор тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнуулж, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан. 2010 онд МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар”, 2012 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байлаа. 2000 оноос хойш гурван жил Хэрлэн сумын Засаг дарга, хотын захирагчаар ажилласан. Тэр хугацаандаа Өндөрхаан хотын захирагчийн нэрэмжит аймгийн өсвөрийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсан. Түүнээс хойш тасралтгүй хийгдэж байгаад нэг үе тасрах аястай болоход нь хувиараа ивээн тэтгэдэг байсан.
-Адуунд сэтгэлтэй ажил хэрэгч эрхэмтэй уулзах сайхан таатай байлаа. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна