Сумын Алдарт уяач Д.Батсүх: Сумынхаа наадамд хоёр жил дарааллан шүдлэн айрагдуулсан


-Өвөөгөө, аавыгаа залгамжилж морь уясан хүмүүс олон байна. Таны хувьд
-Манай аав, өвөө аль аль нь морь уяж байгаагүй. Харин Цэрэндорж гээд ах маань хурдан халтар азаргатай, морь уядаг байсан. Ах 1990-ээд оны үеэс эхлэн морь уясан болов уу? Миний мэдэхийн халтар азарга нь Баян-Овоогийн наадамд түрүүлж байсан. Энэ хавиараа бол нэлээд хэд айрагдсан байх. Халтар азаргыг нэгдүгээр багийн харьяат Цэднээгийн жижиг наадмуудад гайгүй давхичихдаг байсан бор азарганы төл гэдэг байсан.
-Халтар азарга хэдэн оны үед уралдаж байсан адуу вэ?
-2000 оноос зургаа, долоотой азарга эхэлж уягдсан байх. Даанч 2000, 2001 оны зуд турхан гээд олигтой давхиагүй. Тэгээд 2002 онд Баян-Овоогийн наадамд түрүүлээд, Эрдэнцогт сумынхаа наадамд айрагдаж байсан. Харамсалтай нь тэр өвлөө байхгүй болчихсон. Түүнээс хойш ах маань ч ахиж морь уяагүй.
-Таны хувьд хэзээнээс уяачийнхаа гарааг эхэлсэн юм бэ?
-1990-ээд оны сүүл үеэс эхэлж морь уясан. 1999 онд шиг санаж байна. Их насны хондон морио уясан ч тэр жилээ шальтай давхиагүй. Дараа жил нь сумандаа айрагдаад, Баян-Овоод айрагдаад, 2001 онд Архангай аймгийн Булган суманд болсон овооны тахилгад айрагдсан. Тэгж уяачийн гараагаа эхлээд өнөөдрийн байдлаар сумын баяр наадмаас найман айраг, таван түрүү аваад байна.
-Таван түрүү нь ямар насны морьдын амжилт билээ?
-Шүдлэн, соёолон насны морьд тус бүр хоёр удаа түрүүлгэсэн. Мөн хязаалан үрээ нэг удаа түрүүлгэж байлаа. 2014 оны сумын наадамд бор шүдлэн түрүүлгэж, хээр хязаалангаа айрагдуулсан. Тэрний өмнө жил 2013 онд хээр шүдлэнгээ түрүүлгэсэн.
-Сумынхаа наадамд хоёр жил дараалан шүдлэн түрүүлгэж. Өөр...?
-1999 онд Баян-Овоо сумын наадамд хонгор шүдлэн, 2000 онд хондон морио айрагдуулж байсан. Сүүлийн үед хурдлаад байгаа бор соёолонгоос бусад нь дан нутгийн адуу. Бор үрээ Сүхбаатар аймгийн Уулбаян гаралтай адуу байгаа юм. Надад ирснээсээ хойш сумын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан. Жижиг наадмуудад бол гурав түрүүлсэн. Саяхныг болтол манай Эрдэнэцогт чинь дан нутгийн адуугаар нааддаг байлаа. Харин өдгөө аймаг, аймгийн чанартай уралдаануудад нутгийн адуугаар наадах боломжгүй болсон учраас сүүлийн хэдэн жил зүүн талаас адуу авчирч байна. Тэжээлийн тухайд ч гэсэн саяхнаас л эхэлж байна шүү дээ.
-Эрдэнэцогт суманд аймгийн бүсийн уралдаан болж байв уу?
-2013 онд зуны бүс болж, манай сумынхан гайгүй наадсаан. Азарганд Мөнх-Эрдэнийн харлаг, их насны түрүүнд Түвшинбатын шар хээр түрүүлсэн. Миний хувьд төдийлөн амжилт гаргаж чадаагүй ээ.
-Залуу уяачийн хийморь өөдөө байж айраг, түрүү арвин амжилттай наадах бизээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Баянхонгор аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна