Аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэтөгс: Цагаан үрээ тав дахь айргаа хүртлээ


АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Донхорын Сумъяасүрэнгийн цагаан үрээг уяж хурдлуулсан Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэтөгстэй цөөн хором ярилцснаа хүргэж байна.
-Наадмын эхний өдөр айраг хүртэн одтой сайхан наадсан танд баяр хүргэе.
-Баярлалаа.Цагаан үрээ маань айргийн гурваар хурдаллаа. Баяртай сайхан байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-За би Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгс гэж хүн байна. Энэ бол миний ах Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Донхорын Сумъяасүрэн гэж хүний адуу. Манай өвөөгийн төрсөн дүү нь байгаа юм. Ахынхаа үрээг уяж төрийнхөө наадамд айрагдуулсандаа баяртай байна.
-Төрийн наадмын хишиг хүртээсэн хурдан хүлгээ танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дугарын Цогбаяр гэж хүний унаган адуу. Шөвгөр зээрдийн эзэн шүү дээ. Миний ах Сумъяасүрэнгийн Төрбат дааганд нь худалдаж аваад ноднин хоёр айрагдуулсан. Энэ жил над дээр ирээд тав айрагдлаа.
-Даагандаа хаана болсон ямар уралдаанд айрагдаж байсан юм бэ?
-Дундговь аймгийн Хулд суманд болсон овоо тахилгын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан.
-Өнөө жилийн тухайд?
-Өнөө жилийн хувьд хамгийн анх Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд айргийн гурваар давхиад, Өмнөговь аймгийн төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Түүний дараа Мандал-Овоо суманд болсон “Мандалын хурд”-д гурвалаад, Далангийн хонгор овооны тахилгат мөн гурваар давхисан.
-Хүйн долоон худагт хэзээ ирсэн бэ?
- Өчигдөр /07 сарын 9 нд/ хот руу ирж хоночихоод өнөөдөр Хүйн долоон худагт ирж уралдаад айрагдлаа.
-Бүртгүүлсэн 254 үрээнээс 59 нь л мордлоо. Ялгалтын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол үрээ бас хасагдсан гэж байна лээ. Ямартаа ч ялгах нь зөв.
-Улсын наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
- 2013 онд МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы ахыгаа дагаж ирээд Улс хээр азаргаа шүдлэн байхад нь аман хүзүүдүүлж байсан. Ер нь тэр хүнийг дагаж морь уяж сурсан даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна