МУ-ын Манлай уяач Т.Болдбаатар: Манлай уяач цолыг маань төрийн наадмын түрүүгээр мялаасанд туйлын их баяртай байна

2017 оны 7-р сарын 11 -нд

-Монгол түмний бахархалт хүлэг Магнай халиун төрийнхөө их баяр цэнгэлд хоёр дахь удаагаа түрүүллээ. Халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Хоймор нутаг Хөвсгөлийн зон олны маань хайрлан хүндэлж явдаг нийт Хөвсгөлчүүдийн маань хүлэг болох Магнай халиун азарга маань улсын баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд амжилттай сайхан уралдаж наадамчин олон, хоймор нутгийнхаа зон олон, уяач, уралдаанч хүүхдээ сайхан баярлуулж төрийн наадмын түрүү хүртсэнд туйлын их баяртай байна.
-Эзэн хүнийхээ шинэхэн цолыг төрийн наадмын түрүүгээр мялаалаа?
-Тэглээ. Тахиа жилийн сар шинийн босгон дээр төрийн тэргүүнээсээ МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртсэн. Магнай халиун азарга Манлай уяач цолыг маань төрийн наадмын түрүүгээр мялаасанд туйлын их баяртай байна.
-Төрийн наадамд морь түрүүлгэх олон хүний хүч хөдөлмөрийн үр шим биз?
-Тэгэлгүй яахав. Магнай халиун азарганы уяа сойлгыг Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ тааруулдаг. Унаж хурдлуулсан Батжаргалын Гантөгс хүү. Хоёр дахь жилдээ унаж хоёр дахь түрүүгээ авлаа. Миний халиун азаргыг нэг айлын хоёр хүү унаж хурдлуулдаг юм. Энэ дашрамд уяачдаа, уралдаанч хүүхдэдээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
-Өнөө жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жилийн баяр наадмын хамгийн том онцлог бол Монгол төрийн наадамд Монгол шандаст хурдан хүлгүүд нь уралдаж Монгол төрийн жолоог Монгол хүн атгасан явдал юм. Товчхондоо бол энэ жилийн баяр наадмын зохион байгуулах хороо их сайн ажиллалаа. Ялангуяа МУ-ын Шадар сайд Хүрэлсүх маань төрийн наадмыг сонгодог утгаар нь хийж чадсанд нийт уяачид болон, Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.
-Өнгөрсөн жил хоймор нутгийн хоёр азарга айрагт багтаж байлаа. Өнөө жил олон уяачид ирэв үү?
-Энэ жил Рашаант сумын харьяат Амарсайханы Арвай хээр азарга ирж уралдан 14,15-аар давхичих шиг боллоо. Ер нь халиун азарга нутгийнхаа азаргыг чирч орох дуртай. Өнгөрсөн жилийн тухайд гэхэд л зүүн бүс, улсын наадамд манай Хөвсгөлийн хоёр азарга орсон шүү дээ.
-Бас нэг хүрэн азарга мордуулсан байсан. Хэдээр давхисан бэ?
-Энэ жил гурван азарга мордуулсан. Нэг нь түрүүлж, нөгөө хоёр нь цулбууртай уралдлаа. -Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна