Нийслэлийн Алдарт уяач Д.Ариунбаяр: Шадар сайдын шийдвэрийг сонсоод ирж уралдахаар шийдсэн нь зөв болжээ


АХ-ын 96 жилийн ой, монгол төрийн наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд хонгор халзан шүдлэнгээ айргийн тавд хурдлуулсан Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Нийслэлийн Алдарт уяач Дашпүрэвийн Ариунбаяртай цөөн хором ярилцлаа.
-Төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд хурдан хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Халзан үрээ хаанахын адуу билээ. Удам угшлыг нь танилцуулаач?
-Дорноговь аймгийн Шивээговь сумын харьяат аймгийн Алдарт уяач Адъяасүрэн гуайн унаган адуу. Эх нь говийн загалуудын угшилтай, эцэг нь халзан азарга байдаг юм.Алдартын хүү Нямка гээд найз маань миний хүүд бэлэглэсэн юм. Өгье гэж өгсөн юм байлгүй.Хонгор халзан үрээ маань ирсэн цагаасаа эхлээд урамтай сайхан давхиж байгаа.
-Хэд түрүүлж, хэд айрагдаад байгаа вэ?
-Сөнгө даага жаахан бяргүйдээд байсан юм. Гэхдээ Алтанбулагын наадамд айрагдаад, Төв аймагт 10 гарч давхисан. Өнөө жилийн тухайд дан уяагаар төрийнхөө наадамд уралдлаа. Эрлийз монголоор нь ялгана гэсэн Шадар сайдын шийдвэрийг сонсоод ирж уралдахаар шийдсэн нь зөв болжээ. Ингэж л ялгахгүй бол бэлчээрийн монгол адуу барахгүй шүү дээ.
-Шадар сайдын шийдвэр олон уяачийг наашаа зүглүүлсэн бололтой?
-Тэр холоос зорьж ирэхэд хөлийн хурдтай эрлийз адуутай холиод уралдуулчихаар хөдөөний бидэнд үнэхээр урам байдаггүй. Тэгж байснаас сумандаа уралдчихсан нь дээр байдаг юм. Одоо ийм сайхан тушаал гараад монгол, эрлийзээр нь сайн ялгаж эхэлж байгаа болохоор төрийнхөө наадамд ирж оролцоноо.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Шүдлэн, хязаалан хоёртой ирсэн. Хоёр хязаалантай ирээд хоёуланг нь хасуулчихлаа.
-Хасагдахаар үрээнүүд байсан юм уу?
-Нэг монгол, нөгөө нь эрлийз байсан юм.
-2017 он гарсаар хаагуур ямар амжилттай наадав?
-Хавар ганц нэг уралдсан.
-Удам залгасан уяач гэж сонссон. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Манай аав нийслэлийн Алдарт уяач Дашпүрэв гэж хүн бий. Төрийн наадамд их морь айрагдуулж байсан. Аавын аав Төв аймгийн Бүрэн сумын харьяат адуу сайхан малладаг хүн байсан. Мөн манай ээжийн аав Дунгаабазар гэж хүн улсын наадамд азарга аман хүзүүдүүлж байсан, шүдлэн түрүүлгэж байсан.
-Хэдэн оны наадамд вэ?
-1976 онд билүү?
-Аавын чинь хувьд төрийн зарлигтай баяр наадмаас хичнээн айрагтай вэ?
-2010 онд их морь улсад айрагдуулаад, Их хурдад айрагдуулаад, 2005 онд Довдонбалжирын саарал үрээг шүдлэн байхад нь улсад айрагдуулаад, хязаалан айрагдуулаад, хязаалан Говьшанхад бас айрагдуулж байсан.
-Удам дамжсан уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Маргааш азарга мордуулна. Өнгөрсөн жил би СГЗ Адъяагийн Баярмагнайн хонгор соёолонг уяж улсад арваар давхиулсан. Түүнээс өмнө 2013 онд Өвөрхангайн бүсэд Эрхэмбаяр хурандаагийн зээрд морь айрагдуулж байсан. Тэрнээс хойш улс бүсэд морь айрагдуулаагүй байж байгаад өнөөдөр айрагдууллаа.
-Дахин амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна