МУ-ын Алдарт уяач О.Батболд: Хээр азарга улсын баяр наадмын аман хүзүүгээр цолыг маань мялаалаа


-Хээр азарга тань өнгөрсөн жил “Шигшмэл хурд”-д түрүүлсэн. Энэ жил дан уяагаар төрийнхөө наадамд аман хүзүүнд хурдаллаа. Таны санасанд хүртэл хурдалж чадав уу?
-Хээр азарга энэ жил дунд сунгаан хийж чадаагүй юм. Хүүхэд маань олон жил унаж байгаа туршлагатай учраас азаргаа жаахан барьж явсаар аман хүзүүдүүллээ. Хээр азарга ингээд улсын баяр наадамд хоёр дахиа аман хүзүүдэж байна.
-Яагаад дунд сунгаан хийгээгүй юм бэ?
-Энэ жил морьдоо Дорнодод уясан юм. Тэнд их халуун байсан учраас морио сунгаж чадаагүй. Ганцааранг нь 4 км давхиулчихаад л ирсэн. Жаахан ажиллагаа дутсан тал бий.
-Төвийн бүсийн уралдаанд дараагийн азарганаасаа 2 км гаруй тасарч ирсэн. Тэнд бол ажиллагаа сайн байсан уу?
-Тийм ээ, ажиллагаа сайн байсан.
-Ингэхэд та Төвийн бүсийн уралдаанд хэдэн насны морьтой очсон бэ?
-Азарга, их нас, шүдлэн, даага дөрөвтэй очсон.
-Энэ жил Улсын баяр наадмын комиссоос эрлийз морьдыг монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг бүсийн уралдаануудад ч мөн хэрэгжүүлбэл уяачид хэрхэн хүлээж авах бол?
-Үүнийг нэг мөр болгож шийдвэрлэмээр байна. Тэгэхгүй бол эрлийзээ бүрэн ялгаж чадахгүй болохоор дараа нь хэл ам, маргаан гарч байна. Өөрөөр хэлбэл, баахан монгол адуун дунд хэдхэн эрлийз адуу орчихоор илт ялгараад маргаан гарах талтай. Үүний оронд нэгмөсөн эрлийз, монгол адуугаа холиод уралдуулчихвал уяачдын сэтгэл илүү тэнэгэр ч байж мэдэх юм.
-Та хээр азаргаа өвөл уралдуулсан уу?
-“Дүнжингаравын хурд”-д уясан боловч жаахан таргадаад уралдуулаагүй.
-Та тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн. Төрийн наадамд азарга аман хүзүүдүүлсэн нь тэрхүү цолны мялаалга боллоо хэмээн бэлгэшээж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хээр азарга маань тэрхүү эрхэм хүндтэй цолыг улсын баяр наадмын аман хүзүүгээр мялаалаа.
-Цолоо батлах л зорилготой байсан байлгүй. Энэ жилийн улсын баяр наадамд хэдэн насны морьд уясан бэ. Тэдгээрээс хэдийг нь мордуулав?
-“Монгол адуугаараа уралдъя” гэсэн шийдвэр гарч, хүмүүс ч энэ шийдвэрийг дэмжих хандлагатай байсан. Би ч бас монгол адуунуудаа уралдуулах гэж авч ирсэн. Гэтэл монгол адууг маань хасчихаад байх юм. Би хувьдаа Үүлдэр тогтоох комиссын гишүүдийг мал мэдэхгүй улс байна л гэж дүгнээд байгаа. Даваахүү гуайн хонгор халзанг хүртэл барьж авч хасаад, тэрүүгээр л нэг юм боллоо шүү дээ. Миний хувьд даага, шүдлэн, хязаалан, их насны морьтой ирсэн. Гэтэл даага, шүдлэн хоёрыг маань хасчихлаа. Их насны морийг ч бас Цагаан хөтөл дээрээс татуулаад авсан.
-Энэ жил ихэнх нутгаар гантай байна. Зуншлага тааруухан байгаа нь морьдын уяа сойлгонд ч бас нөлөөлсөн биз ээ?
-Тиймээ, Төв аймагт өвс ногоо гарахгүй байсан учраас бид морьдоо аваад Дорнод руу явсан. Тэнд ч бас гантай, айхтар халуун байсан болохоор морины ажил хийж болохгүй бага адуу улдаад, хэцүүхэн л байлаа.
-Уяачдын дийлэнх нь хувь хүнийхээ нэрээр уралдаж байна. Харин таны хувьд Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач гэж явдаг. Хүмүүс армийн уяач гэхээр ар талын хангамж сайтай гэж ойлгодог байх. Ингэхэд анги нэгтгэлийн зүгээс хэр тусалж дэмждэг вэ?
-Зэвсэгт хүчний төрийн торгон сүрэг анх байгуулагдахад генерал Ганбаатар ах надад “зэвсэгт хүчний уяач болооч” гэсэн саналыг тавьсан юм. Тэр цагаас хойш гурван жил гаруй хугацааг ардаа үдэж байна. Улсын баяр наадамд морьдоо амжилттай уралдуулбал анги нэгтгэлийн зүгээс шагнал урамшуулал олгодог юм билээ.
-Төрийн торгон сүргийн нэртэй адуу уядаг уу?
-Нэг бор үрээ байсан боловч хөл нь доголчихсон. Одоогийн байдлаар төрийн торгон сүргээс 10 гаруй адуу бий. Ер нь шарга адуутай үржүүлэг хийгдсэнээс хойш төлүүд нь одоо л гарч ирж байна. Хойтон жилээс даага уяж эхэлнэ ээ.
-Батболдын нэртэй хурдан хүлгүүд хэдий үеэс төрийн наадамд уралдаж эхэлсэн билээ?
-Би 2003 оноос морь уяж, эхний жилүүдэд аймагтаа л уралдуулдаг байсан юм. Харин 2004 онд “Боржигоны хурд”-д миний нэр дээр уралдсан хээр үрээ гуравлаж байлаа. Тэгээд 2009 оноос эрчимтэй уяж өөрийн нэр дээр уралдуулж эхэлсэн. Миний нэрийг хамгийн олон удаа гаргаж байгаа нь энэ хээр азарга л байна даа.
-Уяачид хайртай хүлгүүддээ чамин сайхан нэр өгдөг. Та хээр азаргандаа нэр өгье гэж бодож байв уу. Төрийн торгон сүргийнх гэдэг утгаараа Торгон хээр ч гэдэг юм уу?
-Хурдан адуу өөрөө л нэрээ олдог шүү дээ. Хээр азарга ч бас тэгж байгаад өөрөө нэрээ авах байлгүй.
Миний хээр морь л гэхэд ямар ч нэргүй байсан. Тэгсэн хүн болгон Аварга хээр гэж дуудсаар одоо бүгд тэгж дууддаг болжээ.
-Хүүхдүүд тань хурдан морь унадаг билүү?
-Манай хүү унана аа.
-Энэ жилийн улсын баяр наадамд оролцсон уу?
-Улсын наадамд уралдаагүй ээ. Хавар овооны наадамд их насны морь унаж уралдаад, их хол түрүүлж ирсэн. Хүүгээ хойтон жилээс улсын баяр наадамд оролцуулах бодолтой байна.
-Баяр наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Төрийн наадамд уясан хүлгэд тань олонтаа тод магнай, торгон жолоо өргүүлэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна