Сумын Алдарт уяач Н.Магсар: Адуунд тамир суувал ирэх жилээс гарч наадна


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Магсартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэдий үеэс морь мал уяж эхэлсэн бэ. Таны нэрийг гаргасан хурдан хүлэг олон уу. Яаж, яаж давхиж байв?
-Арванзургаан наснаасаа морь уяж эхэлсэн дээ. Хамгийн анх Балжин гэдэг хүнээс шарга азарга авч, тэр маань сумын наадамд 70 жилийн ойгоор айрагдсан. Түүнээс өмнө хоёр, гурван айраг авсан. Голдуу азарга орж байсан даа. Зээрд азарга маань үрээ байхдаа орж байлаа. Сүүлд Багануурын наадамд шүдлэн үрээ дөрөвлөсөн. Улсад ганц нэг явсан.
-Хэд хэдэн оны наадмуудад очив?
-Оныг нь санадаггүй дээ. Анх далан тавьдаг жил шарга азарга, хүрэн морь, халиун шүдлэн гуравтай очоод шарга азаргаа цаашаа явахад нь унагаагаад уралдаж чадаагүй. Хүрэн соёолон морь маань 47-д орсон байхаа.
-Даланд уралдаж байх үед бэрх уралдаанууд болдог байсан гэдэг юм билээ. Морь малд халгаатай.
-Тийм, айхтар уралдаан болж байсан. Одоо үе шиг төхөөрөмж байдаггүй, замбараагүй уралддаг байсан. Анх шинэчлэх гэж долоон км далан тавьсан жил Төртогтохын халтар азарга аман хүзүүдэж байсан. Түүнээс хойш хар азарганы гал үр хул азарга суманд нэг аман хүзүүдэж, нэг түрүүлсэн.
-Танай суманд Дугарсүрэнгийн саарал гэж нэлээн тарсан дуулдах юм. Танд байдаг уу?
-Тэдний адуунаас надад байхгүй. Балжин гэдэг хүний адууны шарга азарга бий. Гоё халиуны эцэг зээрд азарганы үр, халтар азарганы төл хээр азарга байна.
-Түндэвийн Энхтайваны Гоё халиуныг яриад байна уу. Зээрд азарга нь хаанахын адуу юм?
-Халиун морины эцэг хамар цагаан зээрд азарганы төл, нэг ёсондоо Гоё халиунтай нэг эцэгтэй гэсэн үг. Төл нь халтар азарга. Түүний үр хээр азарга бий.
-Гоё халиуны эцэг зээрд азарга хаанахын адуу юм бэ?
-Өмнөдэлгэрийнх. Манайхны өвгөнд Александр гэдэг хүн бэлгэнд өгсөн юм билээ. Александр гэдэг өвгөний авгайнх нь ах Жанчивдорж гэдэг өвгөн байсан юм. Суманд шүдлэн нь түрүүлсэн, соёолон нь аман хүзүүдсэн, хавчиг долоотой жилээ хул азарга нь түрүүлж, тэр хээр азарга дөрөвт орсон.
-Одоо бол халтар азарганы төл, халиун азарганы төл гээд уралдуулчихаж байгаа юм байна?
-Тиймээ. Гоё халиуны нэг эцэгтэй халтар азарга, хар азарганы үр хул азарга, ийм хоёр азарга байна даа. Халтарын эхийг мэдэхгүй. Би хавчиг болох үед нь авсан.
-Шүдлэн айрагдсан гээ биз дээ?
-Түүний төл үү? Төл нь миний шарга азарганы үр шарга гүүнээс гарсан юм. Хээр азарга л даа. Тэр тэгж давхисан юм. Халтар азаргыг бол уяж үзээгүй.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол авсан бэ?
-Хэдэн онд билээ, 2005-2006 оны үед байх.
-Ажиглаад байхад танайхан гарч уралддаггүй юм байна. Яагаад гарч уралддаггүй юм бэ. Нэг л удаа улсын наадамд явж?
-Ерөнхийдөө унаачийн асуудал гээд янз янзын юмнаас болоод. Олонтой газар очиж уралдахад мань мэтэд хүүхдийн асуудал хүнд байдаг. Юу ч үзээгүй хүүхэд аваачаад тавьчихад ямар ч нэмэргүй л болох байх. Тэгээд л явж чаддаггүй юм.
-Та Сандагдорж гуайн хүргэн юм байна. Тэр хар азарганы төлийг Сандагдорж гуай байхдаа өгч байсан уу. Хадамтайгаа хамт уралдаан наадамд явж байв уу?
-Тийм ээ, даага байхад нь өгсөн. Одоо 14-тэй азарга. Улсын наадамд хүрэн морио дөрөвт оруулахад цуг явсан. Түүний дараагийн дараа жил Багануурт дөрөвлөдөг хул шүдлэнтэй, талийгаачтай цуг явж байсан. Тэгэхэд талийгаач хул даагатай явж, тэр нь улсад аравт орж байсан. Хоёр удаа л цуг улс руу явсан.
-Бид хоёр ч сумын уяачидтай уулзлаа. Сонсоход дандаа энэ хавьдаа уралддаг юм байна. Эндээ уралдаад сэтгэл ханачихаад байна уу, эсвэл бидний адуу гадагшаа гарч уралдах болоогүй гэж үздэг юм уу?
-Тэр тухайд адууны тамир, чадал тэнхээг мань мэт нь хийж чадахгүй байна гэж би ойлгодог. Тийм учраас гадагшаа гарч уралдаж чадахгүй байна. Суманд уралдаад нөгөөдөх нь тамир нь дуусчихаж байгаа юм чинь.
-Тэжээхгүй байгаа юм уу. Танай ийшээ ногоо цагаа сайхан гардаг уу?
-Урьд нь тэжээж үзээгүй учраас тэжээлийнхээ учрыг сайн олохгүй байна. Өмнө жилүүдэд ган гачгаас болоод адуу гадагшаа гарч уралдах ямар ч боломжгүй байлаа. Ойрын хоёр жил л адуу таргалж, тамир орж байна. Ирэх жилээс гарч наадах байлгүй дээ.
-Танай сумын наадам хэр өтгөн болдог юм бэ?
-Тойргийн сумд зөрж наадвал 100 гаруй морь морддог. Дотроо уралдвал 70-80, доод тал нь 50-иад морь уралддаг юм.
-Адуугаа сайжруулах талаар хэр анхаарч байна вэ?
-Нэг их анхаараад сүйд болсон юм одоохондоо алга. Энэ хавиар л сольж хольдог юм шүү дээ. Урагшаа Мөрөн, Баянхутаг явдаг.
-Танд төрийн наадамд айрагдаж байсан хар азарганы төл байна. Адуу авъя гэж хүн ирэх үү. Ер нь адууны арилжаа наймаа хэр хийдэг вэ?
-Тийм санал хүсэлт ирдэг. Гэхдээ мань мэт ч айхтар үнэтэй адуу зарж байгаагүй ээ. Өөрсдөө ч нэг их үнэтэй адуу ч аваагүй дээ.
-Зүүн зүгт адуугаа сайн давхиулаад зарах. Тэр нь амьжиргааных нь эх үүсвэр болчихсон. Бусад мал ахуйг нэг их айхтар тоохоо больчихсон юм билээ. Танай ийшээ тийм биш юм шиг байна?
-Тийм биш. Бид бусад бог малдаа ч анхаарал тавина. Манайх бол хонь голлож байна. Энд харин чоно нохой ширүүн, хэцүү. Хурдан адуу авчраад намрын өдийд чоно цохиод хаячихна шүү дээ.
-Гоё халиун, хар азарганы угшилтай адуунууд давхиж байсан. Таны нэрийг гаргаж хурдалж байсан өөр ямар угшлын адуунууд байна вэ?
-Миний хамгийн түрүүн ярьдаг шарга азарганы угшил. Эх тал нь тэр талын л адуу. Тэр бол манай жинхэнэ унаган адуу. Гүү бол энд тэндээс зөөдөг юм. Мөрөн чигээс сайн сайн гарсан гүүнүүд бий.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна