МиМо гэр улам бүр боловсронгуй болж байна


ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Байнга л шинийг эрэлхийлж явдаг маркетингийн мэргэжлийн залуус дэлхийд түгсэн брэнд бүтээгдэхүүн гаргахыг хүсчээ. Одоогоос таван жилийн өмнө ийнхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн судалгаа эхэлсэн бол 2013 оноос илүү эрчимжүүлж, улмаар компанийн нэрийн бүтээгдэхүүн анхны модон загварын гэр хийж үзжээ. Өнгөрсөн удаагийн судалгаанаас харахад гадныхан Монголын онгон зэрлэг байгаль, цэлийн харагдах тал нутаг, монгол морьдын уралдааныг илүүтэй сонирхдог. Мэдээж хурдан морийг дагаад үндэсний өв соёл бас буй. Нөгөөтэйгүүр үүргэвч үүрсэн гадны нөхдөд бас Монгол гэрт орж үзнэ гэдэг сонирхолтой аяллын нэг хэсэг. Үүнийг олж харсан залуус Монгол гэрээ дэлхийд таниулахыг хүсчээ. Гэхдээ ганцхан энэ хүслээр тогтсонгүй. Суурин амьдралд тухлах болсоор монгол ахуйгаасаа өдрөөс өдөрт холдож буй хүүхэд, залууст өвгөд дээдсээс уламжлан ирсэн өнө эртний атлаа тэдний хувьд “шинэ гэр”-ийг НААД БРЭНД-ээс таниулахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл тоглоомоор дамжуулан өв соёлоосоо суралцах боломжтойг харжээ.
АНХНЫ ГЭР 5 КГ ЖИНТЭЙ БОЛОВ
Эндээс үүдэн модон гэр хийсэн нь 60 см-ийн диаметртэй, 5 кг-ын жинтэй үйлдвэрээс гарчээ. Болоогүй гэрийг гар аргаар хийж байсан учраас нэг гэрт 14 хоног зарцуулна. Анхны бодож байсанчлан амжилтыг энэ удаад авчирсангүй. Жин ихтэйн дээр савлаад явахад овортой. Энэчлэн олон улсын стандартад нийцсэнгүй. Ахиад сайжруулах арга хайх хэрэгтэй болжээ. Ингээд эрэл хайгуул хийж явсаар олон улсад стандарт болоод буй хуванцарыг сонгосон нь оносон байна. Өмнөхөөсөө хэд дахин боловсронгуй болсон “МиМо” гэрийн ихэнхийг үйлдвэрлэлийн аргаар хийх болжээ. МиМо гэдэг нэр нь Миний Монгол гэр гэдэг үгний товчлол юм.
Өөрөөр хэлбэл олон улсын стандартаар хийсэн учраас шалгуур өндөр гадныхан өө олж харахгүй. Гэрийн жижиг хэсгүүд хүнсний хуванцараар хийгдсэн учраас хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Гэрийн өрхний эсгий гэхэд зориулалтын сауны эсгий. Тийм учраас ямар ч халуун, чийгтэй оронд аваачсан эсгийний үнэр гарахгүйн дээр хялгас унахгүй. Тэгсэн мөртлөө 100 хувь ноосоор хийгдсэн байх жишээний. Энэ мэт хариулт гадныхны асуултанд төвөггүй хариулт болно. Болоогүй олон улсын шаардлагат нийцсэн энэхүү угсардаг гэр дэлхийн тоглоомын нэр нөлөө бүхий эскперт Ричард Готлипийн хараанд өртөж, АНУ тийш бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулахаар болжээ. Хил хязгааргүй интернэт холын ойртуулж, хоёрыг учруулдаг болсон энэ цагт Ричард Готлип Монгол залуустай цахимаар холбогдож, ярианаа төгсгөлд “халх монголоор ярьж чадсангүй нь” хэмээн хошигноод амжжээ. Тэрээр “Видео болон зурган танилцуулгаас нь харахад танай бүтээгдэхүүн Дэлхийд хамгийн шинэлэг сонирхолтой бүтээгдэхүүн болох нь. Хамтарч ажиллах боломж байна” гэсэн хариуг өгчээ. Тэд хариугаа 10 сардаа багтаж авна. Бас Хятадын хамгийн том сүлжээ дэлгүүрийн эзэн МиМо гэрийг үйлдвэрлэгч залуустай уулзах санал илгээсэн байна. Түүгээр зогсохгүй гадны худалдан авагчдын дотор алдарт гэрэл зурагчин Тимоти Аллен багтсан байна. Түүний нүүдэлчдийн зураг дэлхийд алдартай. Үүнчлэн гадны томчуудын анхаарлыг татах болсноо “Талын эзэн” компаний залуус олон улсын стандартын давуу тал хэмээн баяртай байна.
УГСАРДАГ ГЭР 225 ХЭСГЭЭС БҮРДЭНЭ
Угсардаг гэр худалдаанд гарав. Тэр бол 2017 оны 4 сарын 3-ны даваа гараг байлаа. Гэр хоёр янзын сонголттой. Иж бүрэн тавилгатай, гэрэл асдаг, хээтэй бүрээстэй гэр нь 225 хэсгээс бүрдэнэ. Энд гурван ширхэг авдар, хоёр ор, ширээ, эргэнэг, тулга, хөхүүр, эмээл, тохууртайгаа багтана. Энэ бол puzzle буюу угсардаг тоглоомын ангилалын бүтээгдэхүүн. Харин тавилгагүй нь 138 хэсгээс бүрдэх ажээ. Нэг гэрийг хоёр хүн цаг орчим барьдаг байна. Гэрийг наймаас доош насныхан эцэг эхтэйгээ хамт угсрах заалттай. Гэрийн тооно гэхэд есөн хэсгээс бүрдэх бөгөөд хүрээ, хорол, их ноён, бага ноён гэхчилэн бүх нэршлийг нь англи, монголоор гарын авлагадаа багтаажээ. Багана гэхэд хоёр талын далбаа, иш, тархи гэхчилэн дөрөв сална.
Хэрвээ хүүхдүүд гэрийнхээ жижиг хэсгүүдийг гээгдүүлбэл тэдэнд хандаж гүйцээх боломжтой. Энэ бол үйлдвэрлэгчийн давуу тал. Энд дуулгахад анхны удаад гарч байсан картон тавилгыг шинэ сайжруулсан тавилгаар үнэ төлбөргүй сольж өгч байгаа аж.
Гэрийн тухайд яндангүй тулгатай байгаа нь монгол хүний хувьд хэдэн үг хэлэхэд хүргэсэн юм. Харин компанийн захирал “Тулганы оронд яндан зуух хийх гэснээ утааны талаарх сөрөг хандлагыг бодолцож үзээд хойш тавьсан. Эсвэл хаалгаа эсгийгээр хийж болох байсан ч хэрвээ гадныхан бодит гэрийг үзэх гээд ирвэл “худлаа” харагдахаас айсан юм. Энэ тоглоомын цаана Монголыг чиглэх жуулчдын тоо нэмэгдээсэй. Тэд ирээд Монголд гэрт саатан тухладаг байгаасай гэх хүсэл байгаа юм” хэмээн тайлбарласан.
Шинэ бүтээгдэхүүний танилцуулга 11 сард болно
Хэдийгээр худалдаанд гаргаад зургаан сарын нүүрийг үзэж байгаа ч албан ёсны нээлтээ хийгээгүй юм байна. Иймээс ирэх сард нээлтээ хийхээр зэхээд байгаа аж.
“МиМо гэр”тавилгатай нь 950 грамм, тавилгагүй нь 700 граммын жинтэй . Энэ нь жирийн дөрвөн ханатай Монгол гэрийг 11 дахин багасгасан загвар болж байгаа аж. Гэрийн диаметр нь 30 см, өндөр нь 15 см. Анхны удаад 14 хоногт нэг гэр хийдэг байсан бол өнөөдөр сард бол 3000-5000 ширхэгийг үйлдвэрлэх болжээ. Мэдээж энэ тоо хэлбэлзэнэ, зах зээлийн эрэлтээс шалтгаалаад. Өнөөдөр Улаанбаатар хотод 30-аад цэгээр борлуулалтаа хийж байна. Энд томоохон тоглоомын болон бэлэг дурсгалын дэлгүүр, МИАТ-ын онгоц ч багтаж байгаа юм. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад ч худалдаалагдаж байгаа.
Түүгээр зогсохгүй дэлхийн гучаад оронд МиМо гэр худалдаалагдаж очоод байгаа бөгөөд албан ёсны эрхтэйгээр борлуулж буй АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман гэх зургаан улс байна. Цаашдаа ч энэ улсууд нэмэгдсээр байх ажээ.
Гэрийн үйлдвэрлэл “зөвхөн Монголдоо”. Хэдийгээр түүхий эдээ гаднаас татаж авч байгаа ч Монгол бүтээгдэхүүн, Монгол брэнд байлгахыг хүссэн учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусадтайгаа хамтран ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал бүтээгдэхүүний хэсэг тус бүрийг “хийж чадаж” байгаагаас авч, кластерын системээр хамтран ажиллаж байна. Энэ тухайгаа “Бид өөрсдөө маркетингийн хүмүүс. Тэгэхээр халтуурны байдлаар энэ ажилдаа хандахыг хүсээгүй. Бас бүх ашгийг өөртөө авахыг хүсээгүй. Хамтдаа хөгжье” гэдэг зарчмыг барьж буйгаа захирал нь ярилаа.
“Талын эзэн” компанийн хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт, үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдээ зангидаж явдаг бол хуванцар хэсгийг нь “Хэв хашмал хуванцар” компани үйлдвэрлэдэг. Оёдлыг гэхэд тэтгэвэртээ гарсан ахмад хүмүүс хийж байгаа нь тэдэнд нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлж өгсөн байна. Харин “Наад” брэндийн эрхийг “Талын эзэн” болон “Их Монгол девелопмент” компаниуд, Шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багш тус тус эзэмшдэг. С.Дулам багшийн хувьд энд зөвлөхөөр ажилладаг байна.
Тэд ажлаа эхлээд мэргэжлийн олон хүнд ханджээ. Бүгд л сэтгэл харамгүй мэддэгээ хэлж, зааж зөвлөх нь өнөө “МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ” нэгэн үзүүрт сэтгэлээр холбогдоно. Жишээлбэл, С.Дулам багш улаан халзтай гэрийн тухайд заавал дөрвөн тулгууртай байх ёстойг анхааруулна. Үүний нарийн учрыг мэдэхгүй бол гурваар хийчихээд ард түмэндээ “донгодуулах” байсан бизээ. Эсгийний тухайд гэхэд “Төмөр трейд”-ийн Жаргалмаа “Хүүхдүүд минь эсгийн дээрээ сайн анхаараарай. Бид нар зөндөө л юм гадагшаа гаргаж үзлээ. Эсгийн дээр л асуудал гараад байна шүү” хэмээн анхааруулжээ. Энэ мэт “Олны тус оломгүй далайг” С.Сайханбаяр захирал онцлох юм билээ. Харин өнөөдөр тэд өөрсдөө бусдад зөвлөх түвшинд иржээ. Магадгүй зөвлөгөө хүссэн хүний нэг, хоёр жил гаргах хугацааг тэд товчлоод өгөх чадвартай болсон байх аж.
ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ
“Талын эзэн” компанийхан нүүдэлчдийн онцлогоор дэлхийг байлдан дагуулна. Тэд “МиМо гэр”-ээ илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч байна. Бүүр жижигрүүлж, эвсэл хүүхэд орж тоглохоор томруулах гэнэ. Бас гэрийг тойроод орчин бүрдүүлж, эзэнтэй болгохоор шийджээ. Орчин гэхээр өвөлжөө, хаваржаа бас нэмэгдэж байгаа гэнэ. Ер нь нэг метр квадратад Монгол ахуйг тэр чигт нь харуулсан цуврал цуглуулдаг тоглоом болгож өргөжүүлэхээр ажилдаа хэдийнэ оржээ.
Тэдний бизнесийн бус нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлж байгаа нэг ажил бол www.nomadpedia.org төсөл юм. Энэ төслийнхөө хүрээнд нүүдэлчдийн онцлогийг текст, видео, зургаар олон орны хэл дээр дэлхийд таниулах зорилготой аж. Тэд энэ төслөө нийгмийн хариуцлагын үүднээс эхлүүлж байгаа учраас “Наад” брэндийн орлогоос тодорхой хувийг энд зарцуулах юм байна.
Зөвхөн монгол гэр гэлтгүй яваандаа уянгын цоохор гэр, баяд гэр гэхчилэн төрөл зүйл нь нэмэгдэнэ. Бүүр болоогүй 13-р зууны эсгий хаалгатай гэрийг нь хүүхдүүдэдээ зэхээд байгаа юм байна. Үүгээр зогсохгүй хэрэглэгчид хүсвэл хуримын дөрвөн мөртөөс эхлээд хамт олон албан байгууллагын логог ч гэрийн бүрээс дээр болон хайрцаг байршуулж болох аж. Гэхдээ Үндэсний өв соёл гэдэг утгаараа их олон шошго бүхий логогоор эрээлэх хүсэлгүй байгаа учраас донжийг нь олсон “чимэглэл”-ийг санал болгох юм билээ.
Мөн тэдний хувьд 10 сард Шанхай хотноо болох Global toy expo 2017-д оролцох гэж байгаа бөгөөд, он гараад АНУ болон Германд болох дэлхийн тоглоомын 2 том үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцох гэж байна.













0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна