Намар цагт паразитын эмчилгээ үйлчилгээндээ анхаарах нь нэн чухал


Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ цаг үед эрхэм уяачид та бүхэн хадлан бордоогоо бэлтгэх, хужир шүүгээ татах, отор нүүдэл хийх зэргээр өвлийг өнөтэй давахын бэлтгэлээ базааж буй бизээ. Амсхийх чөлөөгүй энэ л өдрүүдийг өвлийн уяа сойлго тэжээл арчилгаа залгана. Тиймээс энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа өвлийн тэжээллэгийн бэлтгэл болсон паразитын эмчилгээг хэрхэн зөв зохистой хийх талаар зөвлөхөөр бэлтгэлээ.
Юун түрүүнд эхлээд паразит гэж юу болох талаар товчхон ойлголт өгөх нь зүйтэй байх. Мал амьтан буюу хурдан морь нь намар, өвлийн цагт хоолны шим тэжээл илчлэг, ккалор, нүүр ус, өөх тосны хэрэглээгээ багасаж өл дарах төдий хүнс хэрэглэдэг гэж хэлж болно. Энэ үед зарим паразит хорхойнууд мал амьтны идсэн хоол тэжээлийг бие махбодид шимэгдэхээс нь өмнө түрүүлээд идчихдэг бол өөр хэсэг нь цусаар зөөвөрлөгдөн эд эсэд хүрэхээс нь өмнө бэлэн боловсруулчихсан шим тэжээлтэй бодисуудыг цуснаас авч өөртөө шингээх нь бий. Чухам үүнээс болоод адуу мал турж эцэхийн зэрэгцээ хорхой бэхлэгдсэн хэсэгт шарх улайлт үүсч улмаар бактерын халдвар, ходоодны шарх үүсэх эх үүсвэр болдог. Энэ байдал адуунд хоол тэжээлдээ дургүй болох, нарийсах, уяа сойлго болон давхилд өөрчлөлт орох зэргээр илэрч болно. Мөн уушгины хорхойтой адуу амьсгаа суух, хахаж цацах, уралдаж ирээд ханиах зэргээр зовиурладаг бол цусны паразиттай адууны цусны эргэлт болон цусан дахь бодисын солилцоод өөрчлөлт орж улмаар булчингийн ачаалал даах чадвар нь буурдаг. Өөрөөр хэлбэл паразит хорхойтой адуу эрүүл адууны нэгэн адил амжилт үзүүлэх боломжгүй юм.
Адууны паразитыг энгийн нүдээр харахад өөр хоорондоо ижил төстэй мэт боловч дотроо уушгины, ходоодны, нарийн бүдүүн гэдэсний гэх мэтчилэн байрлах газар болон эрхтэн системээрээ ялгарна. Иймд паразитын эмчилгээ үйлчилгээг ч гэсэн малын эмчтэй хамтарч цаг тухайд нь хийх нь нэн тохиромтой.
Том стронглидиоз (бие гүйцсэн болон артери судсанд миграци хийж буй авгалдай Strongylus vulgaris; бие гүйцсэн болон авгалдай үедээ байгаа S.edentatus; бие гүйцсэн S.equinus triodontophorus spp болон Craterostomum acuticaudatum).
Бие гүйцсэн болон авгалдайн үе шатанд байгаа жижиг стронглидиоз.
Бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн уушгины хорхой, Dictyocaulus arnfieldi
Бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн Оксиуроз. Oxyuris equ
Бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн Параскарид. Parascaris equorum
Бие гүйцсэн trichostrongylus axei; Habronema musca, Strongyloides westeri
Амны хөндийн болон ходоодны гуур. Gasterophilus spp-ын авгалдай
- Паразит хорхой яаж халдварладаг вэ? Ихэнх паразитууд нь хоол тэжээлийн зүйлтэй хамт хоол боловсруулах замд орж өндөг, авгалдай, хэлбэрээ адууны биед өнгөрөөгөөд бие гүйцсэн шавьж болохоороо биеэс ялгадастай хамт гадагшилдаг. Эрхэм уяач, морь сонирхогч нартаа ойлгомжтой болгох үүднээс бидний сайн мэдэх хүр хорхой буюу ходоодны гуурын (Gasterophilus spp) амьдралын мөчлөгийг тайлбарлая. Бидний мэдэх хэдгэнэ хэмээх нисдэг шавьж өндгөө адууны дэл сүүл, шилбэ, сэрвээ мундаагаар цацаад тэр нь мал амьтны биеийг загатнуулдаг. Энэ үед адуу түүнийг шүдээрээ маажина. Шүд буйлны завсар орсон хэдгэний өндөг хоол хүнс болон шүлстэй хамт хоол боловсруулах замд орж амьдралын мөчлөг нь эхэлнэ.
Паразит хорхойны талаарх малчдын ойлголт: Паразитын эмчилгээ үйлчилгээний талаар манай малчид төдийлөн сайн ойлголттой байдаггүй нь хөдөөгүүр явж байхад ажиглагддаг. Жишээлбэл
- Хавар туулгасан туулга бүтэн жилээ даана.
- Уяа морийг хамаагүй туулгавал хүр хорхой багасч сойлгонд сөргөөр нөлөөлнө.
- Уяан дундуур туулгавал хоол, гэдсэнд өөрчлөлт орно.
- Хавар туулгах сайн.
- Намар туулгах муу гэх мэтчилэн амнаас ам дамжсан сөрөг ойлголттой байхын зэрэгцээ хавар туулгасан морь сайн таргалахгүй өнгө зүс муутай байна. Хоолондоо дургүй, хоол нь шингэхгүй байна. Морь маань нарийсаад байна гэсэн уяачидтай цөөнгүй таарч байлаа. Үүнээс гадна хөвөө буюу хар гэдсийг хэрхэн авах тухай их асуудаг. Адуунд хөвөө суух гэдэг нь маш олон шалтгаанаас үүсэлтэй.
Боловсроогүй хоол тэжээлийн зүйл эсвэл тал хомоол бусад зүйлс умс китаны цүлхийсэн хэсэгт тогтоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр хөөгдөхгүй тэндээ удах
Адууны хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа удааширч хоол боловсруулах замд хоол тэжээлийн зүйл тогтонших
Боловсрох боломжгүй гадны биет буюу үс хялгас, тэжээлийн бус зүйл бие махбодид орсоноороо хоол боловсруулах замын нарийссан хэсэгт тээглэх тогтонгоших
Эрдэсийн дутагдалд орсон уралдааны морьд түүнийгээ байгалиас нөхөх зорилгоор шороо долоох эсвэл шороо ихтэй тэжээлээр тэжээснээс болж тухайн шороо нь бие махбодид боловсрохгүй үдэж, улмаар хуримтлагдан ходоод нарийн гэдэсний ёроолд тунаж, хүндрэн эмзэглэл үүсгэх
Паразитын эмчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс халдвар ихдэж нарийн бүдүүн гэдэс, ходоодны амсар болон бусад хоол боловсруулах эрхтэнг бөглөх
Хоол боловсруулах эрхтэнд шимэгч хорхойн халдвар ихэссэнээр тухайн паразит ходоод нарийн бүдүүн гэдэсний хананд тусгай сэртэнгээр бэхлэгддэг тул тухайн газарт шарх үүсэх амархан байдаг зэрэг хүчин зүйлээс хөвөө буюу колк үүсэж болно.
Паразитын эмчилгээг хавар намар буюу 5-р сарын эхнээс 6-р сарын сүүл хооронд 9-р сарын эхэн үеэс 10-р сарын сүүл хүртэлх хугацаанд тухайн мал амьтны халдварлалт болон газар нутагтай уялдуулан нэгээс гурван өдөр дарааллан сайн чанарын эм бэлдмэлийг малын эмчийн заавар зөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэвэл тохиромжтой. Хавар туулга өгөх нь мал эрүүлжин бодисын солилцоо эрчимжих үндэс болох бөгөөд зундаа тарга хүч сайн авахын зэрэгцээ хурдлах чадвар ч нэмэгдэнэ. Харин намар буюу ус зайрмагтах цагаар туулга хэрэглэх нь шимэгч хорхойн халдварыг багасахын зэрэгцээ өвөл хоол тэжээлийн хомосдлын үед адуу турж эцэхээс сэргийлэн, уяа сойлгонд эерэгээр нөлөөлнө. Мэдээж дан ганц уяа мориндоо гэлтгүй сүрэгтээ бүхэлд нь туулга өгөх нь буцаж халдварлах хугацаа уртасдаг гэдгийг сануулах нь илүүц бизээ.
Адуунд зориулсан туулгалтын бодис нь ивермектин, альбендазол агуулсан хос үйлчилгээтэй бэлдмэл байдаг бөгөөд цусаар хооллодог шимэгч хорхойн мэдрэлийн системийг нь саатуулсанаар бие махбодиос гадагшлуулдаг. Энэ нь шимэгч хорхойг бүрэн устгаж байгаа гэсэн үг биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн цусаар хооллодоггүй өндөг, зарим авгалдайд эмийн бодис үйлчлэхгүйгээс тодорхой цаг хугацааны дараа дахин халдвар авах магадлалтай байдаг. Түүнчлэн баас болон авгалдайтай хамт хөөгдөж гарсан өндөг бэлчээрээс буцаад халдварлах боломжтой байдаг тул жилдээ хоёр удаа туулга хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм.
Малын их эмч Д.Баасанжаргал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна