А.Баярмагнай: Монголчууд хурдан морины уралдааны цаг улирлыг маш оновчтой тогтоож чадсан юм


ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг 13 жил 6 сар хийж, Монголын хурдан морины уралдааны өнөөгийн хөгжлийн үндсийг тавьсан, хурдан морины нэрт зүтгэлтэн, ММСУХ-ны зөвлөх, доктор А.Баярмагнай гуайтай нэгэн сэдвээр товч ярилцлаа.
-Саявтархан хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээлэл сонслоо. Энэ тухай тодруулахыг хүсэн ММСУХ-ны хэд хэдэн тэргүүлэгчтэй уулзтал таныг л сайн мэдэх байх гэлээ?
-Өнгөрөгч есдүгээр сарын 20-дын орчимд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болж, манай холбоонд хамааралтай асуудлаар тодорхой шийдвэр гаргасан. Түүнд би биеэр оролцсон юм.
-Тухайлбал, ямар асуудлаар, ямархуу шийдвэр гаргасан юм бол. Олон нийтэд хамааралтай, сонирхолтой юм болов уу?
-Хамааралтай байлгүй яах вэ. Ийм учиртай юм.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, Хүүхэд хамгаалах үндэсний сүлжээ, Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл, Хүүхдийн эрхийн үндэсний төв, Монфемнет үндэсний сүлжээ гэдэг төрийн бус байгууллагууд Монгол улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн юм билээ.
-Ямар асуудлаар?
-Үндэсний их баяр наадмын тухай Монгол улсын хуулийн дагуу Засгийн газар жил бүр болох хурдан морины бүсийн уралдаануудын товыг тогтоож оны эхэнд тогтоол гаргадаг шүүдээ. Тэр ёсоор 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 63 дугаар тогтоол гаргаж энэ жилийн бүсийн уралдаануудын товыг тогтоосон юм. Тэр тогтоолыг хууль бус байсан, мөн энэ тогтоолын дагуу гуравдугаар сарын 5-нд болсон Дүнжингарав уралдааныг мөн хууль бус байсан гэж тогтоолгох гэсэн юм билээ. Дээр нь жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг Засгийн газарт даалгах гэсэн нэхэмжлэлтэй юм билээ.
-Тэгээд яаж шийдвэрлэсэн бэ?
-Шүүх хуралд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар, өмгөөлөгч Д.Оюунтунгалаг нар, бас би гэрчээр оролцсон. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаясгалан тодорхой үндэслэл бүхий нэлээн чамбайхан тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байгаа юм. Шүүх хурлаас шийдвэрлэхдээ, нэхэмжлэгч нарын эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр дахь шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч талын гурав дахь аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдээр хурдны морь унуулахгүй, уралдаан зохион байгуулахгүй байх тухай улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг Засгийн газраас гаргаж мөрдүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Ийм шийдвэр гарахад гэрчийн үүрэг юу байв аа?
-Миний үүрэг үү. Миний үүрэг тодорхой. Монголчууд олон зуун жилийн турш хурдан морины уралдаан зохион байгуулж ирэхдээ хаврын улиралд морь уралдуулж байсан уу, үгүй юу гэдгийг л тэнд ярьсан даа.
-Та дэлгэрүүлж яриач?
-Монголчууд хурдан морины уралдаан зохион байгуулдаг “сезон” буюу морь уралдуулдаг улирлыг маш оновчтой тогтоосон юм. Үүнд байгаль цаг уурын нөхцөл, адууны тарга тэвээрэг авах үеийг нягт харгалзан үзсэн байдаг. Энэ улирал нь жил бүрийн намрын дунд сарын 17-ноос хойтон жилийн цагаан сарын шинэд хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, өвлийн хүйтэн цагт морь уралдуулдаггүй, харин хаврын урь орж, дулаалах үеэс морь уралдуулдаг гэсэн үг. Би үүнийг яриад хэдэн жишээ татсан. Тухайлбал:
Нэгдүгээрт, Шведийн иргэн Ларсен гэгчийн өнгөрсөн зууны 20-иод оны сүүлчээр хэвлүүлсэн “Монгол гүн Ларсен” гэдэг номонд монголчууд одоогоос 100 орчим жилийн өмнө хавар цагаан сарын дараахан хурдан морь уралдуулж байгаа талаар өөрийн нүдээр үзсэн явдлыг маш тодорхой бичсэн байдаг. Энэ ном монгол хэл дээр хэвлэгдэж гараад 10 гаруй жил болж байна. Энэ хүн 1910 хэдэн онд буюу Богд хаант Монгол улсын үед Их хүрээнд амьдарч байсан.
Хоёрдугаарт, өнөөгийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг хойд Өнжүүлийн уулын “Уралдаан цохио” гэдэг газар миний эцэг Адъяа 14 настай байхдаа манай өвөө Дамдинзавын Хулгар улаан гэдэг морийг цагаан сарын уралдаанд унаж уралдаж түрүүлж байснаа надад ярьсан.
Гуравдугаарт, 1949-1950 оны үед миний эгч нар яг энэ газарт цагаан сараар хурдан морь унаж уралдаж байсныг би нүдээрээ харсан, мөн би өөрөө энд хаврын уралдаанд хурдан морь унаж байсан.
Дөрөвдүгээрт, энэ газарт 1972 оноос хойш жил бүрийн цагаан сарын уралдаанд түрүүлсэн азарга, морьдын нэрийг хадан дээр өнгийн будгаар бичиж үлдээдэг болсон. Одоо ч очоод үзэхэд боломжтой. Уралдаан цохионд одоо ч хавар бүр морь уралдсаар байгаа.
Ийнхүү цагаан сарын уралдаан тогтмол хийдэг уламжлалтай газар бараг л Монгол улсын бүх суманд бий. Хэнтийн Дэлгэрхааны Хэрлэнбаянулааны Өрөө булан, Дэлгэрхөндий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг Хундар, Архангайн Батцэнгэлийн Тоглохын тал гэх мэт. Одоо харин аймаг, сумын төв бараадаж уралдуулаад байх болж дээ.
Тавдугаарт, хуульч, эрдэмтэн Б.Гүнбилэг архивын баримт шүүрдэн үзэж судалгаа хийгээд хаврын морины уралдаан монголчуудын ахуйн хүрээнд байсаар ирсэн юм байна гэж дүгнэсэн байгаа.
Ер нь цагаан сарын дараахан үед бараг л өвөлжөө болгонд морь уралдуулдаг л даа. Сүүлийн үед тэдгээрийг нэгтгээд, зохион байгуулалтанд оруулаад, ММСУХ-ноос хариуцаад, хүн, мал эмнэлгийн болон цагдаа, хэв журмын үйлчилгээтэй болгоод, төр засгийн байгууллагын зөвшөөрөлтэй, тэдний хяналтан дор хаврын хурдан морины уралдаан хийж байгаа тухай л би ярьсан даа.
-Шүүх бүрэлдэхүүн таны ярьсан зүйлийг тодруулж асуух юм уу?
-Зарим зүйлийг тодруулж асуусан, бид товч хариулт өгсөн.
-Таны санаа шүүхийн шийдвэрт хэр зэрэг нөлөөлсөн бэ?
-Ганц миний ярьснаас ч болоогүй л байлгүй дээ. Гэхдээ шүүхийн шийдвэрийг маш нааштай гарсан гэж ойлгож байгаа. Дэлгэрэнгүй танилцахыг хүссэн хэн ч гэсэн цахимаас олоод үзэж болно шүү дээ.
-Хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдийн талаар маргаан нэлээн гарах юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их цацагдах ч юм. Тэр болгонд шахуу л ММСУХ-ны нэрийн өмнөөс та л үгээ хэлж, ярьж, бичиж байх юм?
-Тэгэхээс ч өөр яахав дээ. Би энэ үүргийг өөрөө өөртөө авсан юмдаг уу даа /инээв/. Хошин байдлаар хэлэхэд манай холбоонд ажлын нарийн хуваарь тогтчихсон юм даа. Монголын хот, хөдөөг хамарсан энэ их өргөн хөдөлгөөний өнгөн талд нь дэрвэлзээд, хамаг цол, шагналыг нь хамж аваад, одон медаль гялалзуулаад дэвж явдаг нэг хэсэг байхад, хамаг хар бор ажлыг нь амжуулаад, хэл амтай бүгдийнх нь учрыг төр засаг, олон түмэнд тайлбарлаж ойлгуулаад явдаг хэсэг байна, бодлогыг нь боловсруулж, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж өгдөг хэсэг байна. Тавилан тавилангаараа л болж байхгүй юу. Би хувьд оногдсон тавиландаа сэтгэл хангалуун байдаг.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна