Аймгийн Алдарт уяач Х.Гансүх: Миний цанхир морь найман удаа түрүүлсэн

Говь-Алтай аймгийн хийморилог уяачдын төлөөллийг танилцуулж байна. Алтай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Гансүхтэй ярилцсанаа хүргэе.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Манай аав морь уядаг ч “намайг морь уяна” гэхээр дэмждэггүй.Тэгээд 1980 хэдэн онд ээж, ааваасаа нууж хулгайгаар шахуу нэг даага уяж сумандаа түрүүлгэн морь уях эрхтэй болж байлаа шүү дээ. Яривал хөгжилтэй л дөө.
-Ярь л даа...
-Аав өөрийнхөө уядаг хээр морийг сумын Заан Отгонбаатарын аавд өгч явуулаад уяулахаар болж.
Эндээс 11 км Хатад гээд газар л даа. Тийшээ ногоо сайн гарсан байна гээд хээр морио өгч явуулах болсон тухай сонсчихоод адуугаа замд нь ойр хураачихаад байгаа. Тэгээд яг явахдаа хүрэн даагаа хамт бариад авалгүй яахав. Морь авахаар ирсэн хүн “аав чинь ганц хээр морь л” гэсэн дээ гэхээр нь “та аавд дуугүй л байгаарай” гээд гуйчихлаа. Зун даагаа уяна гээд хавар яагаа ч үгүй эрт сургаад бүдүүн морь шиг ухасхийтэл харайлгадаг болгочихсон. Хээр морийг уяж өгөхөөр болсон Доржсүрэн ахдаа бас “энэ даагыг өөрөө аваад ирсэн юмаа” гээд үнэнээ хэллээ. Ингээд үсэргэсэн миний даага айраг дотор давхиад байнаа. Би бөөн баяр.Хүмүүс миний даагыг тоож байгаа янз алга. Наадам боллоо. Их морь түрүүлж уралддаг. Хээр морио унаж ирчихээд, хүрэн даагаа унаад гарлаа. Сэтгэл хөөрөөд янзын байнаа. Даага ч ялгаагүй газар цавчлаад л.”Өнөөдөр хүрэнтэйгээ түрүүлж чадахгүй юмаа гэхэд айрагт орчихно. Тэгвэл аав, ээж хоёр ч баярлана даа” гэж бодоод байж байтал даага эргэлээ. Гурван хүрэн даага сугараад гарчихсан. Нэг нь манай хүргэн ах, сумын Алдарт уяач Пүрэвийнх, нөгөө нь сумын Алдарт уяач Батбаатарынх. Холбоотой явсаар яг бариан дээрээ миний хүрэн ухасхийгээд түрүүлчихлээ.Бөөн баяр...
-Хэдэн настай байсан юм бэ. Даага унаж байсан гэхээр нэг их томгүй байжээ дээ?
-Гуравдугаар ангид сурдаг байсан. Хээр морио унаж наймаар давхиулаад, хүрэн даага түрүүлгэчихсэн.
-Аав ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Нөгөө хүрэн даагыг миний морь биш байна. Би хээр морь л өгч явуулсан гэдэг юм.
-Танихгүй байгаа юмуу?
-Танилгүй яахав. Манай хүүгийн даага. Би дургүйлхсэн чинь замаасаа барьж аваад явчихсан байна лээ. Морь солих гээд очсон алга байсан. Тэгсэн хүүхэд чинь авчраад түрүүлгэчихэж” гэсэн. Доржсүрэн ах хажуунаас нь “чи одоо энэ хүүг битгий морь мал уялаа гэж зэмлэ. Наадах чинь морь уячих хүүхэд байна лээ” гэхэд миний баярласныг яана. Сэтгэл хөөрөөд л... Тэрнээс хойш хоёр гурван жил хурдан морь унаад хасагдсан даа. Би чинь биерхүү хүүхэд байсан юм.
-Түрүү дааганы байнд юу өгдөг байсан юм бэ?
-Мөнгө өгч байсан санагдана.Хэдэн төгрөг өгснийг нь санахгүй байнаа. Аав бай шагналыг нь авчихаад надад 25 төгрөг өгч байсан юмдаг.
-Их мөнгө шүү
-Их их. Гэхдээ тэр үед надад хүрэн дааганаас минь сайхан зүйл байгаагүй.
-Хүрэн үрээ дараа жил нь яаж давхисан бэ?
-Шүдлэн үрээ таваар давхисан. Хязааланд нь засчихаад уяж чадаагүй. Дараа жил нь соёолон морь наймаар ирэхэд нь улсууд “аргагүй ээ, ноднин засчихаад уялгүй өнжөөсөн” гэж байсан. Харамсалтай нь тэр жил хангайн амьтан идчихсэн.
-Уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Миний нэртэй гүүнээс эр шарга унага гарч, 1990-ээд оны үед сумын ойд аман хүзүүдэж байлаа. Тэр жил Төгрөгийн шар халтар даага түрүүлсэн. Энэ цагаас нагац ах Пёдр, авга ах Галидав нарыг даган морь уяж эхэлсэн дээ. Пёдр ах “Хоёр жил дагуулъя. Тэрнээс хойш өөрөө биеэ даагаад морио уя” гэсэн. Бие дааж морь уяад түрүүлгэж чадаагүй ээ, харин айргаас бол мултарч байгаагүй ээ. Ажийн нуруунд морио уяж байгаад наадам маргааш нөгөөдөр болно гэхэд л орж ирдэг.
-Магнайг тань тэнийлгэсэн буянт хүлгүүдээ танилцуулаач?
-Миний хань Цагаанхүү гэж хүний гурав дахь охин. Манай хадам хөгшний отгон дүү нь Цээлийн хүнтэй сууж аав нэг хул азарга авахаар ярьсан юм билээ. Тэгээд очиж авч чадахгүй байсаар 1994 он хүрч, би “хүү нь морины сонирхолтой юм чинь тэр хул азаргыг чинь авчихъя” гэж хэлээд аавтай хамт явсан. Нөгөөхөө авчраад азарга тавьсан нэг жил хул, хар зүстэй хоёр эр унага гарч, дааганд нь уяад хулыг нь гурваар, харыг нь зургаагаар давхиулж байлаа.
-1995 онд гэсэн үг үү?
-Тийм болж таарах нь. Энэ хоёрын дараа цанхираараа бас сайхан наадсан юм байна.
-Цанхираа ...
-Манай энд шар халтар зүсмийн адууг ингэж нэрлэдэг юм. Пёдр ахын дүү Батбаатараас авч байсан юм. Цанхир морь маань шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлээд, нас нийлсэн хойноо дахин хоёр түрүүлсэн. Хязаалан намраа 9-р сарын 17-нд болсон сургуулийн баяраар бас түрүүлсэн юм байна. Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ цанхир. Том бага нийлсэн наадамд найман удаа түрүүлсэн. Манай сумынхан андахгүй дээ. Их морь болсон хойноо 2002 онд сумын наадамд түрүүлээд, 2007 онд аман хүзүүдээд, 2008 онд айргийн гурваар давхиж, 2009 онд дөрөвлөсөн юм байна.
-Аймгийн Алдарт уяач цолонд хүрэхэд цанхир морины чинь амжилт ихээхэн нөлөөлжээ дээ?
-Тиймээ, 11 түрүү, 24 айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. 2010 онд манай энд айхтар зуд болж, адуу мал ч цөөрөн, унах хүүхэдгүй болоод дахин морь уяагүй ээ.
-Зэвсэгт хүчний 304 дүгээр ангийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байж. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Хүүхдүүд сургууль соёлд орох болоод төв бараадсан юм. Тэгээд зүгээр сууж байхаар гээд 304 дүгээр ангийн даргатай уулзсан “чи гал түлж чадах уу” гэж асуугаад галчаар ажилд авсан. Зургаа, долоон жил ажиллаад хөдөлмөрийн аварга болсон доо. Хүнд хэцүү цагт минь тусалсан сайхан хамт олон байгаа юм.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Хамгийн сайхан бахтай наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хамгийн ихээр баярлуулж огшоосон наадам бол хүрэн даагаа түрүүлгэсэн тээр жилийн наадам юм даа.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна