Уяач Б.Баярбаатар: Долдугаар ангид байхдаа сумын наадмын түрүүг авч байлаа


Энэ жилийн улсын наадмын хурдан дааганы уралдаанд айргийн гуравт хурдалсан хүлгийг танилцуулж байна. Эзэн нь Төв аймгийн Архуст сумын уяач Балбарын Баярбаатар юм. Түүний хул даагыг найман настай Отгонбаярын Тэмүүлэн хүү унаж хурдлуулжээ.
-Хул даага тань төрийн наадамдаа айргийн гуравт хурдаллаа. Баярт мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Анх удаа төрийн наадмаас айраг хүртэж байгаа учраас маш их догдолж, баярлаж байна. Энэ бол морины уяа эвлүүлдэг хүн бүрт олдоод байдаг аз завшаан биш.
-Хул даага хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Монгол Улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн Дутуу эрүүт гэдэг хээр азарганы төл. Хээр азарга багадаа их хурдан байсан юм гэнэ лээ. Одоо ч залуухнаараа азарга байгаа. Эхийг нь Эрдэнэчулууны шарга азарганы эцэг Тогорууд хураалгаад, Эрдэнийн Даваасүрэнгийн Өвгөн хонгорын цус орчихсон хээр азарга байдаг юм.
Хул дааганы эх нь шарга гүү байдаг. Энэ шарга гүүний эцэг нь Бат-Очир гуайн хул. Бат-Очир гуайн хулын эцэг нь хар Мөнхөөгийн ам цагаан хул гэж алдартай хурдан азарга.
-Улсын баяр наадмаас өмнө уралдсан уу?
-Уралдсан. Хавар Өлзийт хороололд болсон бооцоот уралдаанд гуравласан. Тэгээд тавдугаар сард Говьсүмбэр аймгийн “Уяан товог” наадамд мөн гурваар давхисан.
-Сая төвийн бүсийн уралдаанд хэдээр давхисан бэ?
-Наймаар давхисан. Би бол дотроо “түрүүлнэ” л гэж бодож байсан.
-Та улсын наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Би 1995, 2001, 2010, 2015, 2016 онд улсын баяр наадамд хурдан шандаст хүлгүүдийнхээ тоосыг өргөсөн. Энэ жил зургаа дахь удаагаа оролцож байна.
-Та хоёр зууныг дамнан төрийнхөө наадамд оролцож байгаа юм байна. Таны бодлоор төрийн наадмын хурдан морины уралдаанд хэр дэвшилт гарч байна вэ?
-Жилээс жилд л дэвшилт гарч байна. Тэр бүхнийг наадамчин олон болон уяач, морь сонирхогчид бүгд хүртээд, санаа оноогоо чөлөөтэй илэрхийлээд л явж байна. Монгол наадам нэгэн үеэ бодвол дэгтэй сайхан болж байна. Анх Яармагийн дэнжид нэлээд будилаантай л наадам болж байсан. Уралдааны зам нь ч их хэцүү байлаа. Одоо бол уралдааны сайхан замтай болсон. Аливаа асуудлыг мөнгө төгрөгөөр шийдэх гээд байдаг хүмүүсээс өөр асуудал алга.
-Архуст сумаас төрийн наадамд хичнээн морь айрагдаж түрүүлсэн байдаг юм бол. Тэр дундаа даагаар хэдэн удаа айраг хүртсэн юм бол?
-Архустын Сандагийн зээрд морь 1977 онд улсын баяр наадамд айрагдаж байсан гэдэг. Түүнээс хойш Дэжидийн халзан азарга хоёр ч удаа айрагдсан. Дэжид гуайн азарга сүүлд таваар давхихад Бямбажав өвгөний халтар азарга зургаалж байсан гэдэг. Дараа нь 1996 онд Буяндэлгэрийн зээрд даага улсын баяр наадамд дөрвөөр давхисан түүхтэй.
-Та арваад жилийн дараа амжилтын буухиаг нь үргэлжлүүлжээ. Энэ ч утгаараа нутгийнханы тань сэтгэгдэл их өндөр байгаа болов уу?
-Тэглээ. Би ч ерөнхийдөө хотод амьдардаг хүн л дээ. Сум орон нутгийн удирдлагууд болон нутгийн ардууд баяр хүргэсэн. Сайхан л санагдаж байлаа. Нутаг ус, аавынхаа нэрийг гаргасандаа сэтгэл маш өндөр байна. Миний аав Дундговь аймгийн Говь-Угтаалын хүн л дээ. Говь-Угтаал сумаас ч гэсэн баярын мэндчилгээ ирж байна.
-Та уяачийн удамтай юу?
-Манай аавын нутаг Дундговь аймгийн Говь-Угтаал сум Бөгөн хүрэн азаргаараа алдартай, хурдтай нутаг л даа. Аавын маань ах Найдан одоо 84, 85 насалж байгаа сайхан буурал бий. Энэ хүн 1980-аад оны эхээр сумын даргаар ажиллаж байхдаа бор морь айрагдуулж байсан юм билээ. Бас миний төрсөн ах Болдбаатар сургуульд байхдаа тэжээлийн аж ахуйн адуунаас нэг үрээ авч ирж уяад айрагдуулж байлаа. Миний хувьд морь авч ирэхгүй л бол зун өнгөрч өгөхгүй байх шиг санагддаг. Хүүхэд нас маань яалт ч үгүй морьтой холбоотой өнгөрсөн л дөө.
-Багадаа хурдан морь унадаг байжээ?
-Тэгэлгүй яахав. Халзан морь, халзан азаргатай Дэжид гэдэг хүний морьдыг унадаг байлаа. Тухайн үедээ айрагдуулж л байлаа. Миний хувьд багаасаа л морь руу тэмүүлсэн хүн. Тэгээд 1991 онд хоёр даагатай гүү хувьчлалаар авч, хоёр даагыг нь уяад хоёуланг нь 10-н хэдээр давхиулж уяачийн замналаа эхлүүлсэн. Хойтон жил нь долдугаар ангийн сурагч байхдаа сумын баяр наадамд шүдлэн үрээ түрүүлгэж байлаа. Нутгийн өвгөчүүл намайг “сайн уяач болно” гэж их урам зориг хайрласан л даа. Түүнээс хойш тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээсний хүчинд айраг, түрүү алдалгүй сайхан наадаж байна.
-Энэ хугацаанд хурдан мориноос удаан хугацаагаар хөндийрөх тохиолдол гарсан уу?
-Би 2003-2009 онд Солонгост байгаад ирсэн. Тэгэхэд л мориноосоо хөндийрсөн дөө.
-Эргэж ирээд шинэ цагийн уяаны арга барилд дасах, уралдааны зохион байгуулалтад нийцүүлэх гээд сурах зүйл нэлээд байсан биз?
-Маш их зүйлд суралцсан. Одоо ч суралцсаар л байна. Шинэ цагийн адууны заримыг нь уяхад их бэрх юмаа. Хоол ундыг нь тааруулах, хөл гарыг нь хайрлаж гамнах гээд нэлээд арчилгаа шаардах юм. Хоол тэжээл, эм тариа, тосон түрхлэг гээд бараг л хүнээс илүү зүйл хэрэглэж байх шиг байна шүү.
-Сум орон нутгийн цолтой юу?
-Уржнан жил Алдарт уяачийн болзол хангасан эсэхээ шалгуул л гэж байсан. Би ч цолны хойноос явдаггүй болохоороо тоолгүй орхичихсон юм. Уг нь сумын Алдарт уяач цолны болзол аль хэдийнэ хангачихсан л даа.
-Барагцаалбал, аймаг, сумын наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Хоёр түрүү, 16 айрагтай болсон байх шүү.
-Уяач болсон хувь заяандаа олзуурхан талархаж, дотогшоо огшиж байсан наадмын талаарх дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-2000 онд Өндөртолгойд нэг том наадам болсон юм. Би хул азаргаа аваачиж тавиад, аман хүзүүдүүлж байлаа. Дандаа улс, бүсийн уралдаануудаас айраг, түрүү хүртэж байсан азаргануудтай уралдаж байсан даа. Манай Төв аймгийн Баянцагаан бол хурдны өлгий нутаг. Тэр ч утгаараа “Адууныхаа хурдыг шалгая гэвэл Баянцагаанд очиж уралд” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Би хул азаргаа сайн тавьсан гэж боддог юм. Тэгэхэд Баянцагааны Сохиронгийн хүрэн азарга түрүүлж, миний хул азарга аман хүзүүдээд, Налайхын мундаг уяач Хөхөө гуайн хээр азарга айрагдаж байлаа. Тэр л их дурсамжтай наадам байсан даа.
-Ийм баяр бахдалтай наадам олон тохиох болтугай.
"Тод магнай" сэтгүүл 88, 89
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна