Адуу, Монгол хоёр хоорондоо шүтэлцээтэй, бие биедээ эм, эмчилгээ болдог ёстой


Монгол улсын Алдарт уяач Жамбажавын Жигжид гуай ээлжит захидлаа бидэнд илгээжээ. Энэ удаа тэрээр хурдан морины уламжлалт хатгуур, эмчилгээ, заслын талаар бичиж ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хурдан морио наадам өнгөрсний дараа дахин уралдуулахгүй боллоо гэхээр нь, өөрөөр хэлбэл, найман сард, цусыг нь шингэрсэн үед нь тэр жилийнх нь уяаны хорыг гаргаж байх ёстой юм. Мориныхоо байдлаас болж ямар засал хийхийг уяач өөрөө гярхай мэдсэн байх хэрэгтэй байдаг.
Тэжээлийн морийг амьсгааны байдлаас харж байгаад 14-21 хоногт нэг удаа тагнай хатгахад зүгээр юм билээ.
Говь газрын адуу намрын цагт таанархах явдал их гардаг юм. Үүнийг тагнайг үечлэн хойш татах журмаар засдаг гэж их уяач Гааюу гуай хэлдэг байсан. Тэр ч байтугай хошуу нь нэг тийш мурийгаад татчихдаг тал байдаг. Үүнийг элэгний судсыг хатгаж Гааюу гуай эмчилдэг байв.
Цусны хэлбэлзэлтэй болж байгаа морины үе нь өндөр нам болох, энд тэндээ ов тов цоохор толбо гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг элэг, уушгийг нь зээлрүүлж 21 хоногийн зайтай дахин зөрүүлж хатгахад зүгээр. Голоо цохиж байвал хэлний угийн судсыг хатгаж урагш татах, сүүлний голын судсыг хойш татаж хатгавал зүгээр болох талтай.
Хурдан моринд шөрмөсөө цохих нь элбэг тохиолддог. Үүнийг болж өгвөл тэр дор нь хөлийн сиймхийг нэвт хатгах хэрэгтэй. Зогсоогоод удчихвал дороо хавдаад, бүр их удаавал хавдар нь хатуурч бороо болдог. Тэгвэл малын халуун сэвсээр, үхрийн халуун баас, мөн хурмал утаатай эсгий, хонины нойтон нэхий, зунгагтай ноос зэргийн аль нэгээр цур тавьж хавдрыг нь хариулж байж сиймхийг хатгах хэрэгтэй.
Морины амыг хэтэрхий хорьж татсанаас болж хойд хөлийн түрэлттэй хүч турууны ирмэг, урд хөлийн сиймхийд ирж цохисноос болдог. Харин салтаа уужимтай морь бол хойд хөлийн туурай урд хөлийн гадна талыг арьсыг зулга цохисон байдаг.
Цээжээ авч, хуяндаа цус хурах явдал бас тохиолддог. Ингэсэн морь газар уруу явахдаа тэмээ шиг хажуугаараа зайж явах гээд байдаг. Гадна хуянг хатгаж эдгээдэг юм. Тэр талыг нь эрхий хуруугаар цааш дарахад эмзэглэдэг. Үүнийг 7-8 орчмын хатгуураар хатгадаг. Онож хатгасан бол тэр талын хар турууны омог дээр 3-4 удаа цус туссан бол зөв хатгагдсан гэсэн үг. Ерөнхийдөө дотор талдаа эмчилгээ нь явагддаг юм. Ялангуяа сайн морийг эгц урдаас хатгах сайн биш байдаг.
Цус ихтэй морийг мэдэхдээ 100-200 м орчим газар өөд огцом ухасхийлгээд буугаад харахад хамрын нүх нь гадагшаа тэрвэлзээд амьсгалж байвал цусгүй, харин хамрынх нь нүх дотогшоо хавчиж амьсгаадаж байвал цустайгийн шинж гэж үздэг.
Хурдан морь их эмзэг, гутаг суух явдал бас тохиолдоно. Алтайд Б.Жамсрангийн шарга гэдэг их хурдан морь соёолон хүртлээ айрагдаж, түрүүлээд, хавчих жилд нь гутаг суулгаад хэдэн жил олигтой давхиагүй. Түүнийг 3-5 хүү төрүүлсэн дархан бэрээр унуулж гутгийг нь гаргаад, хойт хоёр жил нь түрүүлж байсныг Алтайчууд сайн мэдэх билээ.
Мөн Орхоны Жал панз алдарт уяач Хишиг-Өндөрийн Жүгдэрдэмид гуайгаас нэг халзан морь авч. Өгсөн хүн нь уяж байхад нь шонгоор үхэр харайгаад, түүнээс хойш давхихаа байсан гэж хэлээд заржээ. Жал панз аваад шар Дэрэм гэдэг хүнд зарж. Дэрэм уяач аваад шижир алтан бөгжийг мориндоо үзүүлэлгүй газарт булаад дээгүүр нь халзан морио хөтөлж гаргаад гутгийг нь арилгаж олон удаа түрүүлгэсэн гэсэн баримт Ш.Ганхуягийн бичсэн номонд бий.
Мөн өглөөний нар мандахаар өндөр уулын орой дээр морио гаргаж цагаан зандангаар утах, алс холын бараа харуулж мориныхоо хийморийг сэргээдэг гэж их уяач Чандан гэдэг хүн аавд минь ярьж байсан. Ялангуяа үдшийн бүрийгээр эх хурга нийлсэн шуугиантай үед хонин дундуур хөтөлж гарахад гутаг арилдаг нь үнэний хувьтай юм билээ.
Манай нэг хурдан хээр морь тогтмол айрагддаг, ер нь түрүүлж үзээгүй байсныг аав минь дээрх заслыг нэг удаа хийгээд хойтон жил нь түрүүлж байсан юм.
1990 онд аймгийн 50 жилийн ойгоор Хөхморьтын уяач Хуушааны хурдан хээр морь ирж, тэгсэн олигтойхон давхиж өгдөггүй ээ. Сунгааны өдөр 10 гаргаад ирлээ. Их хатгуурч А.Дорж гуайд үзүүллээ. Мань хүн, яаж харайдаг юм, цусан тулаатай морь байна гэлээ. Холоос бид авчирсан юм, одоо яах вэ гэж асуухад цаг тулчихлаа, би нэг хатгаад өгье гээд хүмүүсээс хөндийхөн аваачиж хүүхэн хэл, тагнайны уг, хэл зэргийг хэд хэд хатгаад нэлээд цус гаргачихдаг юм байна. Одоо уях уу, яахав гэхэд хоёр хоног үлдлээ, толгойд нь хазаар битгий хий, өөрийнх нь зөнгөөр байлга, битгий барь, явах өглөө нь аажим бариад явуулчих гэв. Ёсоор нь явуулчихсан чинь аймагт тасархай түрүүлж байсныг Алтайчууд сайн мэднэ. Энэ бол морийг хайрлаад тэр жилд нь хорыг нь авч байгаагүй нь харагдаж байгаа юм.
Аймгийн Алдарт уяач Цагаан-Дүгэр гэдэг хүн хурдан хар морьтой байлаа. Нэг жил нэлээд таргандуу уяад голыг нь цохиулчихдаг юм байна. Сүүлнийх нь гол судсыг хатгаад, түүнээс хойш ерөөсөө давхиж өгөөгүй.
Дарив сумын Алдарт уяач Ц.Намдаг гэдэг хүний хурдан шарга морь дааганаасаа соёолон хүртлээ түрүүлээд, нийлдэг жилээ түрүүлж яваад харуулдаж унаад далаа бяцлаад, хавтгайгаараа хэд хоносныг уяач Т.Лодончулуун гуай худалдаж авсан юм. Тэгээд дотроос нь егүүшин, алтан гагнуур, бөхөнгийн эвэр, туурхай зэргийг буцалгаж өгөөд, гаднаас нь нэрмэл архи, цагаа, усны замаг, лаг шавар, маарганц, түргэн цагаан зэргээр боолт цур хийж босгож. Дотор гаднаас нь хойлогны мах өгч эмчилгээ уйгагүй хийгээд, хоёр жил өнжөөж эдгэрүүлээд, гурав дахь жилд нь уяж, овгор далтай шарга морь мөн ч олон жил түрүүлсэн дээ, хөөрхий минь.
Цээж өндөртэй, дээгүүр толгойтой, алсыг харж харайдаг моринд өндөр уул, давааны сүр цохих тал байдаг. Ингэсэн морь уухилай болох, халирамхай, зүрх нь үхэж ийш тийш займчиж харайх, хадуурах, тэр ч байтугай хөх мөх нь чичирч, дагжих зэргээд илэрдэг. Ингэсэн морины нүд сормуусыг хөндий улаан тууз, цацаг унжуулах, хазаарын хамарт нь улаан хэл хадах, түүнийг нь харуулж санааг нь төөрөгдүүлэх, аль болох уужуу тайван байлгавал зүгээр байдаг.
Хурдан моринд байгалийн гурван сөрүү ч нөлөөлөх тал бий. Ажиглаж байхад морины удамшил, эрэмгий зориг, уушиг зүрхний хэм, биеийн хэв төрх, байгалийн аль зохицолтоос л хамаардаг юм билээ.
Олон уралдсан морь зүдэрч ядрах тал бий. Андашгүй ээ, нүд нь нуухдах, гөлийх мэт, нүд хонхойх, явахдаа хөлөө солибох, сулдуу гишгэх, хөтлөөд явахад чангаах, амгайгаа зажлах, сүүлээ өргөж баах, хий дүлэх мэтээр илэрдэг. Ингэсэн морийг ижилд нь тавьж 2-3 хоног амраах буюу удсан борц, хуршмал яс, хөх тарианы гурил, сүүлний тос, шар будаа зэргийг нунтаглаж холиод, хашаа саравчинд нэмнэж байгаад утах хэрэгтэй. тэгэхэд хамраас ус нус, шанаа, сугав цавиараа хөлрөөд, тэр ч байтугай үүрэглээд унтах мэт болдог.
Адуу Монгол хоёр хоорондоо шүтэлцээтэй, бие биедээ эм, эмчилгээ болдог ёстой юм.
Хурдан морь хоол, ус, уяа тохироогүйгээс зайлах явдал бас гардаг. Аль болох хөдөлгөөн багатай байлгах, амраах, дор нь тохирсон өвсийг өгч цатгахыг л бод. Нэг ёсондоо шингэнээ алдаж байгаа юм. Малын эмчид үзүүлж тарилга шингэн хийлгэх зэрэг түргэн арга хэмжээ авах хэрэгтэй.
Ер нь дээр үеэс уламжлагдаж ирсэн аргуудыг одоогийн шинжлэх ухааны аргуудтай хослуулан хэрэглэхийн гадна эмч, мэргэжилтнүүдээ түшиглэн ажиллах нь өнөө цагт хавьгүй үр дүнтэй гэдгийг уяачдадаа зөвлөе.
Төрийн сүлдэнд тахигдсан морины босоо цагаан хийморь бадартугай.
МУ-ын Алдарт уяач Ж.Жигжид


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна