Дэлтэй цэнхэрийнхэн шилдгүүдээ тодруулжээ


Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ 2017 оны босгон дээр шилдгүүдээ тодруулжээ. Жил бүр шилдэг зургаан насыг тодруулж батламж дурсгал гардуулдаг билээ.
Шилдэг азарга:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун. 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ой, улсын баяр нааадамд түрүүлж "Даян түмэн эх" цол чимэг хүртэн, МУ-ын Засгийн газрын тогтоолтой "Зүүн бүсийн хурд" наадамд аман хүзүүнд давхисан амжилтаар Хөвсгөл аймгийн төдийгүй 2017 оны чансаа өндөр азаргаар хоёр жил дарааллан тодорлоо.
Шилдэг их нас:
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан морь. МУ-ын Засгийн газрын тогтоолтой “Дэлтэй цэнхэрийн хурд-2017" хангайн бүсийн хаврын уралдаанд айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Түмэн адууны баярт түрүүлээд, АХ-ын 96 жилийн ой, улсын баяр наадамд 15-д хурдалсан амжилт гаргажээ.
Шилдэг соёолон:
АХ-ын 96 жилийн ой, Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн Арбулаг сумын уяач М.Отгондэлгэрийн цоохор үрээ.
Шилдэг хязаалан:
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Пүрэвдоржийн Шувуун саарал. Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ой, МУ-ын Засгийн газрын тогтоолтой хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Мөн АХын 96 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлэн, Галт сумын МСУХ-ны 20 жилийн ой, Идэрийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлсэн.
Шилдэг шүдлэн:
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн Суман хүрэн. "Сэлэнгэ хурд-2017" МУ-ын Засгийн газрын тогтоолтой хойд бүсийн хурдан морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтаар
Шилдэг даага:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын цяач Н.Гансүхийн хүрэн. "Хан Хөхийн хурд-2017" баруун бүсийн хурдан морьдын уралдаанд айрагдсан амжилтаар тус тус шилдгээр тодорлоо.
Шилдэг уяачаар:
1. МУ-ын Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдар уяач Цэрэнбатын Чимидбавуу
2. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд. Түүний Сүлд хул үрээ АХ-ын 96 жилийн ой, улсын баяр наадмын эрлийз дунд ангиллын морьдын уралдаанд айргийн гуравт, Засгийн газрын тогтоолт Зава-Дамдины мэндэлсний 150 жилийн ой, говийн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз дунд ангилалд түрүү магнайд, буурал морь нь “Дэлтэй цэнхэрийн хурд” хангайн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.
3. Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хангарьд-2017 уралдаанаас 3 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Монгол улсын Манлай Уяач Гордоогийн Доржпүрэв нар оны шилдгээр нэрлэгдлээ.
Улс, бүсийн наадмуудад уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан шилдэг 3 уяачийг батламж, мөнгөн шагналаар шагнаснаас гадна Шилдэг салбар холбоогоор Тариалан сумын холбоо, Шилдгийн шилдгээр, Д.Пүрэвдорж тэргүүнтэй Галт сумын холбоо шалгарлаа.
Т.Наранхүү






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна