МОНГОЛ ДААВУУГ “МОДА”-НД ОРУУЛАГЧ МОНГОЛ ТЕКСТАЙЛ


Бид морьтны соёлыг түгээхээс гадна Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор үйл ажиллагааг нь уншигчдадаа танилцуулсаар ирсэн билээ.
Энэ удаа Монгол орныхоо өнцөг булан бүрт, жилийн дөрвөн улиралд мал ахуйгаа адгуулан хариулдаг малчдын маань нөр их хөдөлмөрийн үр шим дэлхийд гайхагдсан ноос, ноолуур хэрхэн бүтээгдэхүүн болон бидэнд хүрч байгааг танилцуулъя. Саяханаас л монголчууд дахин даавуу үйлдвэрлэж эхэллээ гэх мэдээлэл дуулдах болсон. Энэ мэдээлэл түгэхээс өмнө манай улс даавуу даалимба, торго дурданг өмнөд хөршөөс зөөхөөс биш, өөрсдөө үйлдвэрлэдэг гэсэн ойлголт бараг байсангүй. Социализмын үед манайхан даавуу үйлдвэрлэж байсан ч тэр бүхэн зах зээлийн хүнд үед нуран унасан юм. Гэсэн хэдий ч Монгол орон малаар баян учир даавуу үйлдвэрлэл дахин сэргэж байна. Энэ хугацаанд даавууг янз бүрээр үйлдвэрлэдэг үндэсний томоохон компани ч манай улсад аль хэдийнэ бий болж, байр сууриа эзэлжээ.
Тодруулбал, тэртээх 1934 онд байгуулагдсан аж үйлдвэрийн комбинатын ууган машинт үйлдвэр болох “Монгол Нэхмэл” ХК-ийн суурин дээр бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл хийн “Монгол Текстайл” компани байгуулагдаад нэлээд хугацааг үдэн амжилттай ажиллаж байна. Эднийх малчдын бэлтгэсэн хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг дөрвөн төрлийн түүхий эдээр бүх төрлийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа монгол хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр даавуу үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. “Монгол Текстайл” компани сардаа 5000 гаруй метр даавуу үйлдвэрлэдэг ба түүнээс илүүг ч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тэдний үйлдвэрлэж байгаа цэвэр ноос, ноолууран даавуу маш дулаахан, хөнгөн бөгөөд эдэлгээний хувьд маш чанартай байдгаараа импортын бүтээгдэхүүнээс ялгардаг. Үнийн хувьд ч тун боломжийн. Ноос, ноолууран даавуугаар дээл, пальто, хүрэм, нөмрөг, хантааз зэрэг бүхий л хувцас, хэрэглэлийг урлаж болно. Дээл хувцсыг даавуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр дундаа монголчуудыг дээлгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Гэтэл бид өнөөдрийг хүртэл урд хөршийн худалдаа, наймааг дэмжсээр дээл хувцасныхаа даавууг тэндээс зөөсөөр ирсэн. Хэрэглэгчид ч дотооддоо чанартай, органик даавуу үйлдвэрлэж байгааг мэдэлгүй явсаар иржээ. Үүний шалтгаан нь, нэг талаар манай үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээсэн баялгаа төдийлөн хэрэглэгчдэд таниулж амжаагүй ч байх талтай. Нөгөөтэйгүүр, манай хэрэглэгчид дотоодын даавуу байдаг гэдгийг мэддэг мөртлөө өртөг өндөр гэж ташаардагаас хятад даавуу, хувцсыг сонгодог болов уу.
Энэ мэтчилэн бид дотоодоосоо бус, гаднаас дийлэнх худалдан авалтаа хийдэг. Тэр бүү хэл, урд зүгийн хямд бүтээгдэхүүнийг өөрийн орны цэвэр ноос, ноолууран даавуу, бүтээгдэхүүнтэй жишиж дотоодод үйлдвэрлэсэн ноос, ноолууран даавуу, хувцсыг үнэтэй байна гэлцдэг. Гэвч “үнэ дагаж чанар” гэдэг дээ. Өөрөөр хэлбэл, хямд үнэтэй даавуун бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхойгүй байдгаас гадна ихэвчлэн хаягдал түүхий эдээр хийгдсэн байдаг. Харин үнэ цэнэтэй түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүн мэдээж хэрэг илүү үнэтэй байх нь дамжиггүй. Малчдын маань хөлсөө дуслуулж бэлтгэсэн үнэт түүхий эдээр бүтсэн бүхэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болох учиртай гэж “Монгол Текстайл” компанийнхан хэлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд тус компани өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран даавуугаа хэрэглэгчдэд хүргэж монгол даавууг “мода”-нд оруулж чаджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл жил бүрийн Цагаан сараар “Монгол Текстайл”-ын ноосон даавууг сонгон эх орны өнцөг булан бүрт суугаа өндөр настан, азай буурлуудад бэлэг болгон өгөөд заншчихаж. Түүнчлэн зарим төрийн байгууллага, хувийн компаниуд ч ажилчдынхаа хувцас хэрэглэлийг үндэсний үйлдвэртээ захиалж хийлгэдэг болжээ.
Энэ ч утгаараа Монголынхоо өв уламжлалыг тээн авч явдаг хийморилог уяачид, бөхчүүд, малчдадаа буянт малынхаа ноос, ноолуураар бүтсэн Монгол даавуугаа сонгон хэрэглэхийг “Тод магнай” сэтгүүлийн хамт олны зүгээс уриалж байна.
Ц.Баттуяа

















1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.212.116.207
Амжилт хүсэе.
Reply