Усан заслын уяа


“Морин эрдэнийн шинж ба уях засахын ёсон” сударт: “Бас нэгэн зүйл засах ану. Анхны барьсан өдөрт үсэргэ. Хоёрдугаар өдөрт усанд сайтар умбуулаад үсэргэлгүй өнж”. Усан заслын тухай ингэж өгүүлжээ. Усан засал ану хэрийн уяачийн оролддог тоглоом биш гэж ажаа нэгэнтээ хэлж байсан. Улсын нэртэй уяачдаас дулаан хэмээх Дамдинжав, Даваанэрэн начин, уяач Цэдваанжил нарын уяа заслын арга барилд усан засал уламжлагдан үлджээ. Даваанэрэн начин Хэрлэнгийн усанд морио оруулдаг байв. Морио барьсан өдрөө урсгал усанд умбуулаад, усыг нь хусчихаад хөлсөлж байхыг харсан хүн, ингэвэл яадаг юм бэ гэж асуухад, яадгийг мэдэхгүй юм, хир буртгийг нь л угааж байгаа хэрэг гэж асуулт сөрнө. Арай наана санах хүндээ бол тогтуун өдөр усанд умбуулаад хөлсөлвөл хөлс нь сайн онгойно. Усанд оруулсны хойно наранд шарвал хөлс нь гарна. Усан бороо элдэв няцаргаа, бөглөөтэй морин заслыг хааш нь ч эргүүлж магад гэж дотно үгээр хэлнэ. Дамдинжав уяач мөн л усан заслын арга барилтай. Ямар учиртай юм бэ, энээ тэрээ гэвэл элдвийг эс өгүүлнэ. Дээр өгүүлсэн хоёр хашир уяачийн дэргэд морь уяж явсан Цэдваанжилд мөнөөх усаар засах арга ухаан ямар нэг хэлбэрээр уламжлагджээ. 1997 оны хаврын нэгэн өдөр Гарамжавын Ганболд бид хоёр өвгөн уяч Г.Цэдваанжилынд очлоо. Цэдваанжил гуайг буурал даагаа түрүүлгэсэн 1987 оны намар би тэднийд анх удаа очиж билээ. Өвгөн, шавхруухан байсан буурал даагаа адуунаас барьж ирээд гөхөл сүүлийг нь боон хүүгээ мордуулаад: За хө ахдаа энэ адууны хэвийг сайн гаргаад зураад өг гэв. Би буурал даагыг нь зурж өгөв.
Энэ удаа бид тэдний хөдөө гэрт нь биш, Дэнжийн мянга хавийн хотын гэрт нь уулзлаа. Цэдваанжил гуай хөл болон угтлаа. Хахир хавар байтал халуун намрыг санагдуулам сайхан хадгалсан айрагны үүцээ задлан адууны тухай яриа, айрагны амт хоёрыг уралдуулав. Өвгөн авдраа уудлан морины үнэмлэх, зураг сэлтийг гарган дэлгэхэд мөнөөх миний зурсан буурал дааганы зураг хадгалаастай байв.
Г.Цэдваанжил гуайнх Богдын шавь бүүвэй отог /одоогийн Төв аймгийн Баян сумын тавдугаар баг/-ийн айл. Аав Гочоодорж нь уяач хүн байв. Жигжийн Дамдинжав /Дулаан хэмээх/ уяач бага сургуулийнх нь багш байж. Буурал адууны удмаа Дамдинжав багшийн адууны удамтай гэнэ. Дөчөөд жил морь уяж, улс, аймаг, сумдад арав гаруй түрүү, арав илүү айраг хүртсэн. Буурал даагаа 1987 онд улсад түрүүлгэж, 1988 оны шүдлэнд нь аман хүзүүдүүлжээ. Олигтой адуу гэм болохгүй, өөрөө өөрийгөө уячихдаг. Буурал даагаа би усан засал оруулж уясан ухаантай. Бага, дунд, их давхилын маргааш нэг нэг удаа Туулын усанд оруулаад авсан. Нэг сайн булхуулаад усыг нь хусчихна. Даваанэрэн начин давхилын өмнө болохгүй, дараа нь болно, урсгал сөргөөд удаан оруулж болохгүй гэж хэлж байсан. Буурал үрээ маань шүдлэндээ тарган байсан. Мөн гурван давхилын дараа усанд оруулсан. Наадамд түрүүлж ирээд цолчингийн доохно хойд хөл нь оцос хийгээд хүч саарч аман хүзүүдсэн. Миний хоншоор дутсан болохоос буурал үрээний хурд дутаагүй. Буурал үрээ маань дараа нь Төмөр замын 50 жилийн ой, Сэргэлэнгийн наадамд түрүүлсэн. Хязаалан үрээ болсон жил нь Бүс нуураас 300-гаад адуу хужирлаад явж байлаа. Тэр шөнө нойтон шамаргатай тэнгэр эвгүй байсан. Олон адуун дундаас ганц буурал үрээ өндөр хүчдэл шөргөөгөөд нам цохиулсан. Оносон гарз даа, хөөрхий. Хурдан адуу эзнийхээ амины төлөө явдаг хойно гэж бодсон. Буурлынхаа толгойг авсан. Халхад ийм нэгэн хурдан миний нүүрэн дээр төрөөд од мэт гялсхийгээд үгүй болсон түүхтэй.
Өвгөн Г.Цэдваанжил /1997 онд 65 настай/ айраг уу гэж шахна. Өөрөө ч сайн ууна. Дамдинжав гуай, хоёр сайны дундаас их сайн гарахгүй. Хат нь дэндэнэ. Төмрийг догшин хатаавал амархан хугарчихна гэдэгсэн. Хууччуулын үгийг сонсоод байхад, өл хоол дээр л их анхаардаг. Хорь хоногийн уяанаас хоёр хоногийн хоол гэдэг. Хоол таарах нь хэцүү. Би хувьдаа нарийхан мордуулвал сайн гэж бодох. Тогтсон гэдсэнд тохируулах ажил. Гэдсийг эхнээс нь бага багаар хасаж байж тогтооно. Эхлээд л гэдэс талаа барина. Улцан Дэндэв гуай /Баяндэлгэр сумын/, Чи морь уях шүү санаатай юм. Мултраа юу гэж мэдвэл түрээд ч хамаагүй хөлсөлчих. Ир дарсан морийг хөлсөл. Уралдахын өмнө бүү хиаг идүүл, хурцадна. Өөрийн нойр, биеийг хайрлаж болохгүй. Нүд нь нуухатсан хүний морь л сайн давхидаг юм. Ар тоншуурга газрын тачир өвс идүүлэх сайн. Сахлаг ногоо муу. Цэвэр ургамал удаахан идүүл. Хөлсийг цэхэр цагаан өнгөтэй болгож болохгүй. Шингэн хөлсөнд нь тогтоо гэдэгсэн.
Даваанэрэн начин гуай бол хурдыг цуглуулж чадсан хүн. Ахай бэйсийн галзуу Лувсан гэдэг хүн байв. Түүний хажууд нэрт дууч Сэсэржаагийн Дамчаа гуай байсан. Дамчаа гуай Даваанэрэн начинд жороо хар гүү өгүүлсэн. Тэр хар гүүг Буянтогтох аваргын ногоон азарганд хураалгасан. Тэр хоёрын дундаас олон хар гүү гарсан. Аварга, “Миний жаахан бяр хүүхэндээ, чиний ногоон азарганы хурд гүүндээ байх шив” гэж хэлж байсан. Чимиддэлэгийн цагаан сүүлт гэж хоёр чих мөлүү, дөрвөн хөл шийр цагаан, сүүл цагаан харлаг азарга Нялга сумын наадамд соёолон түрүүлгэхээр нь Даваанэрэн начин аваад аваргын ногооноос гарсан хар гүүг хураалгасан. Түүний дундаас халзан морь, халзан азарга хоёр төрсөн түүхтэй. Даваанэрэн начин, адууг газар газраас авбал хурд сайжирна гэж үздэг хүн байсан. Зарим азарга өөрөө хурдан, үр нь ч хурдан, зарим азарга өөрөө хурдан, үр нь тааруу байх нь ч бий. Өвгөн Цэдваанжил ингэж ярив. Улсын наадмыг хоёронтаа донсолгосон хурдан буурал үрээний дүр зургийг “Монгол морь” сэтгүүл /1990 он. №1/ хэвлэж олны хүртээл болгосон.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна