Алгуй улаан цавын домог

2018 оны 3-р сарын 30 -нд

Буддын шашны бурангуй хуурамч номлолд ард түмнийг мунхруулсан дээр үед юм гэнэ. “Чонон нүдэт” хочтой, нутаг усандаа нэр муутай, ном эрдэм тун тааруухан Чогров маарамба гэгч ганц бие лам олонд нэрд гарсан сүрхий лам болох юм сан гэж олон жил бодсон ч онцгой юмгүй хоног өдрийг өнгөрөөсөөр байжээ. Тэгтэл “Олгой улаан цав” гэдэг онгон савдаг орогносон нэг газар байдаг гэнэ. Олон лам хувраг очоод ороолон савдгийг нь дарж чадаагүй гэж олны ам дамжсан үг сонсов. Нэр төрд дуртай Чогров маарамба нэг өдөр тэр ууланд очсонд үнэхээр олгой шиг улаан хүрэн өнгөтэй өндөр уул дайралджээ. Хад асга нь хачин олон нүх сүв болсон, хөл тавьсан газраас хөвөрсөн урт могой гулалзсан, хүмүүсийн ярьдаг савдгийн орон байж мэдмээр газар байж гэнэ.
Чогров маарамба заяа тэтгэх газар мөн бололтой гэж бодоод “Олгой улаан цавын онгон савдгийг дарахаар ирлээ” гэж ойр хавийн айл амьтнаар зар тарааж, сүсэгтэн олныг ятган сүм дуган бариулж сүржигнэн суудаг болж гэнэ. Гэтэл Олгой улаан цавын агуй хадаар оромж хийн ойр холын баячуудын адуу малыг хошуу дамжуулан амьдардаг шилийн нэгэн сайн эр байжээ. Шилийн сайн эр баяд ноёдын сүргээс тасалсан малаа бартаа ихтэй жалганд нууж байгаад харанхуй шөнөөр харь хол хөөж аваачдаг байсан болохоор адуу малаа ор сураггүй алдсан баячууд Олгой улаан цавыг ороолон савдагтай гэж олонд цуу тараасаг юм санжээ.
Шилийн сайн эр алсын хошуунд адуу малаар арилжаа наймаа хийж яваад замын айлаар буусан чинь Олгой улаан цавын онгон савдгийг дарахаар онцгой сүрхий эрдэм чадалтай нэгэн лам ирсэн тухай сонсоод яаран ирэхэд үнэхээр Олгой улаан цавын хад чулууг доргиосон хэнгэрэг цангийн дуу өөдөөс нь угтаж гэнэ. “Одоохон холдуулж авахгүй бол онгон савдаг нэр маань олонд илрэх аюулд орно” гэж бодоод оройхон шиг орогнодог агуйгаасаа гарч явтал гүнзгий хавцалд барьсан багахан дуган дайралдаж хэнгэрэг цангийн дуу хэц хадыг цуурайтуулж байна гэнэ. Сайн эр ламыг эндээс тонилгох ямар арга хэрэглэхээ амархан бодож олжээ. Өнгөрөгч өвөл нь нутгийн баяны сэтэртэй хөгшин буур саахалтынхаа залуу бууртай ноцолдож байгаад хэмхчүүлж үхсэн юм санж. Тэр үхсэн буурын толгойгоор ламыг айлгая гэж бодоод толгойг олж соёо, шүдийг нь улаанаар будаж, нүдэнд нь ногоон өнгийн шавар чихэж, шар зосоор хамар самалдгийн ясыг будаж, хүзүүний ясыг хэлхэн бэхэлжээ. Орой болонгуут дуганы гадаа иртэл лам ганцаараа хоолоо идэж байгаа бололтой байж гэнэ. Мань эр “Чонон нүдэт Чогров маарамба чи байна уу. Гараад ир” гэж сүртэй гэгч хашгирч гэнэ. Өвгөн лам өндөсхийн цочсоноо хэнгэрэг цангаа авч ном тарни уншиж, дамар тачигнуулаад л сүржигнэж гарч. Тэгэхээр нь дуганых нь үүдийг нээж буурынхаа будаж янзалсан толгойг цухуйлган “Олгой улаан цавын онгон савдаг би байна. Одоохон эндээс холдохгүй бол орхимжтой чинь хамж аваад залгина шүү” гэж шүд амыг нь арзагануулан хөдөлгөж хэлэхэд “Аягын чинээ шүдтэй аварга могой намайг ороох нь” гэж айхдаа ламын нүд орой дээрээ гарч, ам нь ангагнаж муухай хашгираад муужран унаж гэнэ. Үүнээс хойш үнхэлцгээ хагартал айсан лам үүгээр дахин үзэгдээгүй юм гэдэг. Олгой улаан цав гэж нэрлэхээс цээрлэж, өөрчлөн Алгуй гэх болсон аж.
Энэ газар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс баруун хойд зүгт оршдог .
“Домог-3” номоос...

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.60
Баярлалаа номыг хаанаас авч болох вэ?
Reply