Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх санал


Улсын их хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хүлээн авч танилцлаа.
Янз бүрийн ашиг сонирхлын үүднээс, янз бүрийн түвшинд боловсруулсан, зарим нь бүүр хуулиас давсан гэж үзэж болохоор олон тогтоол, журам зэргийг нэг мөр болгон зохицуулахыг зорьсон нь тун сайшаалтай. Энд зарчмын гурван гол заалт байна гэж ойлголоо.
Үүнд:
1. /Төслийн 3 дугаар зүйл/
Хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан өндрийн дээд хэмжээн дотор багтсан байна” гэсэн заалт оруулахаар болсныг бүрэн дэмжиж байна. Энэ бол одоо гарч буй маргаан будилааныг нэг мөр болгон шийдвэрлэх хамгийн бодитой цорын ганц арга зам мөн.
2. /Төслийн 1 дүгээр зүйл/
Уяачдад улсын цол олгох болзолд улсын наадам, эсхүл Их хурд уралдаанд заавал морь айрагдуулж, түрүүлгэсэн байх нөхцөлийг нэмэн оруулахаар төсөлд тусгажээ. Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол авахын тул улсын наадам, эсхүл Их хурд уралдаанд 1-3 морь айрагдуулж, түрүүлгэсэн байх нь нэг талаас зөв мэт харагдавч зах хязгаар нутгийн уяачдад хүндрэлтэй тусах заалт болж, хөдөөгийн уяачдын хөдөлмөрийг үнэлэх талаар урьд өмнө хийсэн дэвшилтэт алхмаасаа ухралт хийх нь ээ!
Улаанбаатар, Төв аймгийн уяачид бол тэртэй тэргүй, ямар ч төвөггүй л улсын наадамд нааддаг учир улсын цолны болзол хангах үед нь бараг бүх морь нь л улсад айрагдсан байдаг. Харин улсын наадамд ирж оролцох бололцоо муутай хөдөөгийн хөх уяачдад энэ заалт улам өндөр босго болно. Энд нэгдүгээрт, одоогийн улсын наадмын хурдан морины уралдаан нь үнэн хэрэгтээ улсын хэмжээний уяачдын бүрэлдэхүүнийг хамарч огт чадахгүй, зөвхөн Улаанбаатарын, цаашилбал Төв аймгийн, их сайндаа л хол нутгаасаа зориуд зорьж ирсэн цөөхөн уяачийн морьд оролцсон уралдаан юм. Өөрөөр хэлбэл, төвийн бүсийн, түүн дээр жаахан хачир нэмсэн л уралдаан болж байна.
Хоёрдугаарт, чухам яг л энэ бодит байдлыг харгалзан бүсийн уралдаан, Их хурдыг миний бие санаачлан буй болгож, улсын цолыг хөдөөгийн уяачдад шударгаар хүртээхийн тул ММСУХ-ноос хэрэгжүүлэн хэвшүүлснийг эрхэм гишүүд харгалзан үзнэ үү.
3. /Төслийн 2 дугаар зүйл/
Хурдан морины уралдааны дээд насны ангилалд соёолон насыг багтаах саналыг хуулийн төсөлд заажээ.
Анх 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах үед мөн ийм санал гарч байсан юм. Энэ саналыг тавьж байгаа хүмүүс үндэслэлээ төдийлөн сайн гаргаж чаддаггүй юм. Учир нь тийм бодит үндэслэл байхгүй. Энэ удаад ч мөн тэр байдал давтагдаж байна. Хуулинд азарга, их насыг дээд ангилалд, соёолон, хязаалан, шүдлэн, даагыг доод насны ангилалд багтаасан нь монголчуудын уламжлалт ойлголтод тулгуурласан хэрэг. Үүнд, азарга, их насны уралдаанд хавчигаас дээо /6 наснаас дээш/ бүх насны азарга, их нас оролцож, үндсэндээ 8-10 жилийн унага уралддаг бол доод буюу соёолон, хязаалан, шүдлэн, дааган насанд ердөө ганцхан жилийн унага уралдаж байгаа юм. Иймээс насны ангилал нь уралдааны чанарыг асар их ялгаатай болгодог билээ. Эрхэм гишүүд үүнийг анхааран үзэх буй за.
Дээрх гурван заалтаас гадна хуулинд зайлшгүй суулгаж өгмөөр, яг одоо үгүйлэгдээд байгаа гурван зүйл байдаг. Эдгээрийг энэ удаагийн нэмэлтээр шийдэж өгөх нь зүйтэй мэт.
Үүнд:
1. Эрийн гурван наадмын төрлүүд болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа нь “Монгол үндэстний үндэсний спорт мөн” гэсэн заалт зайлшгүй чухал байна. Энэ заалтыг уг хуулийн нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт багтаах бүрэн боломжтой.
Өнөөдөр уралдаанч хүүхдийн тухай асуудал нэлээн хурцаар тавигдах боллоо. Хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэх хандлага гарч байна. Уул нь энэ бол монгол хүүхэд бага наснаасаа эхлэн үндэснийхээ спортоор хичээллэж байгаа явдал юм шүү дээ! Гэтэл гадаадын зарим байгууллагаас “Танай хурдан морины уралдааныг үндэсний спорт гэсэн заалт танай хууль, эрх зүйн ямар ч баримт бичигт байхгүй” гэдэг, үүнийг нь манай зарим төрийн бус байгууллага, хүмүүс дагалдаж дуурайдаг. Хэрэв энэ хуулинд ийм заалт оруулбал өнөөдрийн хүүхдийн эрхийн талаарх маргаантай асуудал нааштай шийдэгдэхэд ихээхэн тус дэм болох юм.
2. Одоогоор уяачдад олгож байгаа улсын цол дээр “Дархан манлай уяач” гэдэг цол нэмж бий болгох санал арваад жилийн өмнөөс гарах болсон.
“Улс, бүсийн уралдаанд уясан морьд нь 20 удаа түрүүлж, эсхүл 40 удаа айрагдсан уяачид Дархан манлай уяач цол олгоно. Харин уул уяачийн энэ болзлыг хангасан морьдын 50 хувь нь өөрийн унаган морьд байна” гэсэн заалтыг хуулийн 8 дугаар зүйлийн эцэст оруулах нь зүйтэй мэт.
Ингэвээс адуугаа гардан маллаж, морио гардан уяж, адууныхаа чанар, хурдлах чадварыг сайжруулах талаар анхаардаг жинхэнэ уяачдын хөдөлмөрийг бодитой үнэлэх боломжийг бүрдүүлэх юм.
3. Өнөө мөрдөж байгаа хуулинд заасан уяачийн цолны болзолд “Дөрвөн /6.10/
удаа түрүүлсэн, эсхүл найман /12.20/ удаа айрагдсан гэсэн заалт бий. Үүнийг анх хуулинд оруулахдаа “Нэг түрүү нь хоёр айрагтай тэнцэнэ” гэсэн логик утгаар ойлгож хийгээд 2008 оныг хүртэл энэ л утгаар мөрдөгдөж байсан билээ. Гэтэл зарим хүн үүнийг “Нэг түрүү нэг айрагтай тэнцэнэ” гэсэн утгаар муйхарлан тайлбарлаад, мөн идэвхтэй хөөцөлдөж энэ санаагаа хэрэгжүүлсэн юм. Түрүү, айраг хоёр чинь хоёр өөр зүйл шүү дээ! Үүнийг уг хуулийн 8 дугаар зүйлийн хамгийн эцэст “Нэг түрүүг хоёр айрагтай дүйцүүлэн тооцно” гэж шууд заан оруулах нь зөв бус уу!
Чингэвээс түрүү, айраг хоёрыг адилтган тооцдог өнөөгийн алдаанаас ангижрах юм.
Миний эдгээр саналыг харгалзан үзвэл өөрөө гардаж морь уяж байгаа хөдөөгийн уяачдын эрх ашигт тун нийцтэй болно.
Өнөөгийн мөрдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийг анх боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, хурдан морь судлаач, түүхийн ухаан доктор /Ph/ А.Баярмагнай

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.179.26.2
унаган адуу гэдгийг яаж батлах гаргалгаа гаа тайлбарлачих
Reply202.179.26.2
хөдөөний хөх уяачидаа бодсон бол ганц сэрвээний өндрөөр хэмжинэ гэж дайрах чинь арай ч болохгүй дээ
Reply103.57.92.185
Сэрвээ хэмжинэ гэдэг хамгийн зөв хөдөнгийн хөх уяачдаа бодсоэ зүйл. тийм бус бол тэгж хэмжих шаардлага байхгүй байх аа