Хөдөөний хөх уяачдын тусын тулд

-Бүсийн уралдаанууд бол хөдөөгийн уяачид улсын цолонд хүрэх алтан боломж
-Үндэсний хэмжээний уралдаантай болох нь Монголын хурдан морины уралдааны ирээдүйн хөгжлийн нэгэн чиг хандлага юм.
Дорноговь аймгийн Их хэт сумын О.Адилбиш уяачийг Монгол даяар мэдэхгүй, дуулаагүй хүн бараг байхгүй дээ. 50 шахам жил хурдан морь уяж Монголын зүүн болон төвийн бүс нутагт ихэд нэрд гарсан нэгэн байлаа.
Цагтаа Дорноговь аймгийн захиргаанд, сүүлдээ Их хэт суманд, мөн багтаа төрийн албыг залгуулж явсан бичиг үсгийн чадвар сайтай энэ хүн залуу наснаасаа эрхэмлэн эрхлэж ирсэн хурдан морь уях ажлынхаа үр дүнг нас дээр гарсан хойноо буюу 1980 хэдэн онд эргэн харж, түрүүлж, айрагдсан морьдынхоо амжилтын тооцоог тодорхой гаргажээ.
Нүүрэн дээрээ “Тетрадь” гэсэн бичигтэй, 12 хуудастай, дөрвөлжин шугамтай сурагчийн нимгэн дэвтэрт балын харандаагаар хүснэгт татаад, хуучин монгол бичгээр маш гаргацтай, чадварлаг таталган бичсэн данс байна.
О.Адилбиш гуайн охин А.Батлав үүнийг надад нэлээн олон жилийн өмнө өгсөн билээ. Эндээс үзэхэд энэ хүн 1936-1981 онд нийт 45 жил хурдан морь уяжээ. Эхний 10-аад жилийн оныг хуучны Монгол Улсын он тооллоор огноолсон байх юм. Харин 1944 оноос эхлэн нийтийн он тооллыг баримтлан дурджээ. Энэ хооронд ердөө гуравхан жил /1939, 1952, 1961/ морь уяж завдалгүй өнжсөн байна. Энэ хугацаанд Дорноговь аймгийн наадам болон Дэлгэрхэт, Дэлгэрэх, Их хэт, Алтанширээ, Даланжаргалан, Хар айраг, Хажуу-Улаан, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Мандал, Галшар, Буянт сумын /нийт 13/ наадамд морьдоо уралдуулж байжээ. Улсын наадамд ердөө ганцхан удаа 1971/ ирсэн байна.
О.Адилбиш гуай хагас зуу шахам жилд улс, аймаг, сумдын 62 наадамд морьдоо мордуулж, нийтдээ 65 түрүү, 110 айраг авчээ. Үүнээс азарганууд нь 18 түрүү, 27 айраг, их морьд нь 11 түрүү, 35 айраг, соёолонгууд нь 12 түрүү, 8 айраг, хязаалангууд нь 7 түрүү, 10 айраг, шүдлэнгүүд нь 13 түрүү, 13 айраг, сарваанууд нь 4 түрүү, 17 айраг тус тус авчээ.
Голлон уралдаж байсан азарганууд нь Бүмийн Их саарал, Үпүү саарал, Цөм саарал, зээрд халзан, Их хонгор, Зул хонгор, Бага зул, Идэр зул, саарал алаг /энэ азаргыг би нүдээрээ харсан/ гэх мэт.
Их насны морьд нь Дэндэвийн хээр, Хув хээр, Загдын хүрэн, Бор чихт улаан, Пүүжийн зээрд, Их хонгор халзан, Гүмбэн хонгор, Лутын цавьдар, Өндөр хонгор, Өндөр саарал, Зэсэмийн хүрэн, Зэсэмийн цавьдар, Сонин бор, Сандагийн цавьдар, Нарийн хул гэх мэт.
Эдгээрээс Их саарал азарга нь 14 уралдаж найм түрүүлж, тав айрагдсан. Их хонгор азарга нь 13 уралдаж тав түрүүлж, долоо айрагдсан. Нэрд их гарсан Зул хонгор нь 14 уралдаж найм түрүүлж, тав айрагдсан. Зээрд халзан азарга нь зургаа уралдаж гурав түрүүлж, гурав айрагдсан байна.
Их уяач О.Адилбиш гуай ийнхүү бүх насаараа орон нутагтаа л наадаад дуусчээ. Хөдөөгийн буюу хол нутгийн уяачдын хувь тавилан, дүр төрх ийм л байжээ.
Энэ хүнийг морьдоо ид хурдлуулж байх үед “улсын” нэртэй наадамд Төв аймгийн, нийслэлийг тойрсон 8-12 сумын морьд л уралдаж байсан шүү дээ! Одоо ч Хүйн долоон худагт болж байгаа уралдаан нь “үндэсний хэмжээний уралдаан” болж чадаагүй л байна.
Намайг бага залуу байхад миний эцгийн үеийн өвгөн уяачид “Наадмын том, бага нь ялгаагүй” гэж ярьцгаадаг байсан нь их учиртай үг байжээ. Үндэсний хэмжээний уралдаан төлөвшиж буй болоогүй цагт /улсын ч, аймгийн ч, сумын ч/ бүх л уралдаан чанар чансааны хувьд ойролцоо түвшинд байх нь хэнд ч ойлгомжтой. Улс, аймаг, сумын наадмын уралдаанууд үндсэндээ нэг л түвшнийх гэсэн үг. Үүнийг хэн ч зөвшөөрөн хүлээдэг, ганцхан миний нутгийн буюу манай Төв аймгийн уяачид л дургүйхэн байдаг. “Улсын” наадамд өөрсдөө давамгайлан уралддагаас тэр юм. “Яагаад” гэхээр “Улсын нэртэй юм чинь” гэцгээдэг. Энэ бол дов жалгын харалган бодол.
пТийм ч учраас ММСУХ-ноос эрхлэн сүүлийн 20 гаруй жилийн турш бүсийн хурдан морины уралдааныг жил тутам 4-5 газар хийж хэвшүүлээд, үүнийгээ Үндэсний их баяр наадмын хуулиар баталгаажуулаад авсан билээ.
Энэ нь О.Адилбиш гуай мэтийн орон нутагтаа насаа элээсэн хөдөөний хөх уяачдын авьяас эрдэм, хөдөлмөр зүтгэлийг бодитон үнэлэн улсын цолонд хүргэх ганц боломж юм шүү!
Гэтэл сүүлийн үед улсын цол байтугай том, том шагналын цуглуулгатай зарим нэгэн уяач “бүсийн уралдааныг болиулъя, улсын цолыг зөвхөн улсын наадмаар олгоё” гэсэн үг яриа гаргаж Пи-Арын багаар дамжуулан олон нийтийн сүлжээнд “ор шувуу” нисгэж байна. Энэ бол амин хувийн нэр хүндээ бүхнээс дээгүүр тавьсан хувь хүний атгаг санаа юм даа. Хэрэв ингэвэл улсын цолыг Улаанбаатарын хэдэн бизнесч аваад, хөдөөгийнхөнд хүртэхгүй болно.
Мөн шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааныг гурван жил тутамд зохион байгуулж, нийтдээ долоон удаа хийгээд байна. Энэ уралдаанд бүсийн уралдаан, аймгийн наадмаас шалгарсан хурдан морьд мандатаар оролцдог. Энэ бол хурдан морины “үндэсний хэмжээний уралдаан” буй болгож төлөвшүүлэх, Монголын бүх уяачийн адил тэгш оролцоог хангах бодит алхам юм. “Их хурд” уралдааныг санаачлагчийн хувьд би энэ л зарчмыг эрхэм болгосон билээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан бол яах аргагүй үндэсний хэмжээний барилдаан мөн. Үзүүр түрүү, шөвгийн дөрөвт нэрд гарсан аварга, арслан, гарьд, заанууд л үлддэг шүү дээ. Тэгвэл хурдан морины уралдаанд урьд нь суманд түрүүлж байсан, хэн ч мэдэхгүй шинэ морь түрүүлэх явдал бишгүй нэг байдаг нь үндэсний хэмжээний уралдаан буй болгох шаардлага байгааг харуулж байна.
Одоо бүх аймаг нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбогдож, дэд бүтэц хөгжиж байгаа үед ийм уралдааныг даруйхан хэвшүүлэх боломж бүрдэж байна. Энэ бол Монголын хурдан морины уралдааны ирээдүйн хөгжлийн нэгэн чухал чиг хандлага мөн.
ММСУХ-ны үүсгэн байгуулагчдын нэгэн, СГЗ, доктор /Ph/ А.Баярмагнай





11 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
51.158.237.153
sdfg google;
Reply146.70.188.100
google.com https://g oogle.com
Reply146.70.188.100
google.com https://g oogle.com Google *
Reply10.240.0.64
Хөөе хөөе хадгалаад байна энэ чинь..
Reply10.240.1.191
Хадгална биз чи яг
Reply184.233.80.155
Гайхмаар юм...
Reply10.240.1.30
Би дахиад нэг хариулъя
10.240.1.50
Нэг сайхан хариулнаа гэж...
156.91.63.17
Шинээр сэтгэгдэл бичиж туршив. Уг нь энэ хэсэг болж байсан ч нэг зүйлийг хааснаас болж ажиллахгүй байсан байх юм
Reply131.235.200.210
Ердийн мэдээний сэтгэгдэл
Reply60.118.125.13
За удахгүй бусад сэтгэгдлийг нь гаргаад ирнээ санаа зоволтгүй