СУМЫН АЛДАРТ УЯАЧ Н.МАНДАХ: АВЪЯ ГЭСЭН ХҮНД ӨГЧИХДӨГ Л ЮМ, ХУРД ХУВААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Төв аймгийн Баян сумын уугуул, сумын Алдарт уяач Намхайн Мандахын ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна. Сумын сайн малчин тэрээр 1970 оны хавар сумын хүн эмнэлэгт мэндэлжээ.
-Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Миний өвөө Төмөрбатаа хурд сойн уяа тааруулсан уяач явлаа. Би өвөөгийнхөө уясан морийг нь унадаг байсан юм. Өвөө маань Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд 1911 онд төрж дайны үед цэргийн алба хаасан. Дайн дуусахад энд суурьшин хожим нь нутгийн Дагмид гэж хүнтэй гэр бүл болж ганц охинтой болсон нь миний ээж. Бид эхээс тавуулаа, ах бид хоёр өвөө эмээ дээрээ өссөн.
-Өвөө тань социализмын үед юу хийж байсан юм бэ?
-Цэргээс халагдаад Баянцагаанд багийн дарга, сүүлд Мааньтын хориход төмөр замын мастер хийж байгаад тэндээсээ тэтгэвэртээ гарсан. Цөөхөн хэдэн мал цуглуулсан ч тэрийгээ сүйдтэй уяж чадаагүй. Наана цаана ганц нэгийг сумандаа уралдуулдаг ч айраг түрүү авч байгаагүй. Нэг хул морь нь арай гайгүй байсан болов уу. Социализмын үед нэг айл 15 толгой малтай байсан. Тэр тоонд нь ямар мал байх уу ойлгомжтой. Цөөн хүнсний зориулалттай адуутай, хэдхэн гүү барьчихдаг тийм л хүн байсан. Би өвөөгөөсөө үлдсэн адуугаа өсгөн үржүүлээд, ганц нэг цус холтгоод л явж байна даа.
-Өвөөгийн тань адуу ямар удам угшилтай юм бэ?
-Энэ нутгийн адуунаас өөрөө цуглуулж, мөн энд тэндээс ганц нэг юм авсан байх. Зүүн зүг болон ойр хавийн аймгууд манайд ирж агт ачдаг, зарим нэг улс адуу зарах гэж ч ирнэ, тэндээс сэтгэлдээ таарсныг нь худалдаад авчихдаг байсан. Намайг хүүхэд байхад 1970 хэдэн онд Хэнтийн нэг таньдаг хүн нь хээр азарга авчирч бэлэглэсэн. Түүний төл одоо хүртэл манайд бий.
-Тэр хээр азарга нь яаж давхиж байсан юм бол?
-Битүү азарга, ойр зуур өвөө уях гэж оролдон, би нэг унасан болдог байлаа. Сүүлд авсан азаргандаа төлөөс нь тавин дундаас нь гарсан нь харин гайгүй давхиад байна.
-Та хаа хаанаас азарга авч байв?
-Сумъяасүрэнгийн Ганбаатараас алаг азарга авсан. Бэлгэнд ирсэн нэг хүрэн үрээ, бас цавьдар үрээ байсан. Тэд хоорондоо цус сэлбэгдээд гайгүй юм гарсан. Одоо наадамд явахад хааяа нэг айраг хүртчихээд л байна.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
-1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр морь уядаг байсан. Морь давхихгүй болохоор нэг хэсэг завсарлан адуугаа сайжруулан азарган үрээнүүд авч тавьсан. Ингэж цус сэлбэсний дүнд төлүүд нь гайгүй хурдлаад суманд ганц нэг айрагдах болж, 2009 онд анхны айргаа хүртсэн.
-2009 онд ямар насны мориор айраг хүртсэн бэ?
-Сумын баяр наадмаар даага аман хүзүүдэн шүдлэн дөрвөөр давхисан. Түүнээс хойш жилдээ хоёр, гурван айраг хүртээд л байна. 2015 онд улсад ганц удаа очсон. Тэгээд Дэмбээгийн Баясаа дүүгийнхээ бэлэглэсэн хязааланг эрлийз дунд ангилалд долоод давхиулсан.
-Бага насандаа уягдаагүй юм уу?
-Даага уяагүй, шүдлэн тэжээлгүй уяад ганц нэг жижиг наадамд түрүүлсэн ч сумандаа сунгаанд гарч ирээд суучихаад байсан. Хязааланд нь тэжээлтэй уяад хотод сунгаанд дээгүүр сайн давхисан ч яг улсын баяр наадмаар зарлагдаж явсаар долоолчихсон. Улсын наадмын дараа Цогоо ахад зарсан. Цогоо ах Өвөрхангайн бүсэд авч яваад 10 хэдээр орсон байна лээ.
-Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ. Ямар насны морьд голдуу айраг, түрүүнд давхиулж байна?
-2009 онд даага, шүдлэн хоёр оруулснаас хойш жил алгасаагүй байх. Дунд нь нэг жил адуу ханиагаад бүгдийг нь тавиад өнжсөн. Тэрний дараа жил нь уясан морьд айрагдсан. Хоёр гурваараа, нэг хоёроороо янз янз л ордог байлаа. Одоо 16, 17 айраг бий байх. Нэг хүрэн үрээ туранхай юм уягдаад Эрдэнэ сумын 90 жилд аман хүзүү, Баян сумын 90 жилээр айргийн гурав, сумандаа айргийн тавд хурдлаад Уяачдын холбооны 20 жилээр манай хүү уяж очоод 10 хэдээр зарлагдаж яваад 20-иор орсон. 2016 оны Төв аймгийн төвийн бүсэд айргийн тавд хурдалсан.
-Тэр хүрэн үрээнийхээ удам угшлыг танилцуулаач. Хэдий үеэс уягдсан юм бэ?
-Ганбаагийн өгсөн хүрэн азарганы төл, эх нь манай өөрийн унаган адуу. Шүдлэн үрээ тэжээлгүй уягдаад л айрагдсан. Хоёр ч сумын 90 жилийн ойд айрагдаж, Өвөрхангайн Баян-Өндөрт очоод долоо, наймаар давхисан. Тэнд будилаантай наадам болсон л доо. Дөрвөн эрлийз уралдаад, бас дундаас нь хэдэн юм орсон. Дөрвөн эрлийзээ хасалгүй бариад манай үрээ долоо, наймаар орчихсон юм. Азарган соёолон байхад нь энэ уяаныхаа Хадхүүд зарчихсан.
-Та тэгэхэд гайгүй давхиснаа хүн авъя гэхээр нь өгчихдөг юм уу?
-Адууг яалтай билээ, хүн авъя гэхээр “Үгүй” гэж болдоггүй юм. Яах вэ, эх, эцэг нь байгаа хойно гарна л гэж боддог юм. Тэгээд ч хурд хувааж байх ёстой шүү дээ.
-Та адууны удам угшил хөөж адуугаа чанаржуулах талаар хэр анхаарал тавьж байна. Танайд ямар ямар удмын адуунууд байна вэ?
-Миний гурван азарга одоо хөгширчихлөө. Энэ жил би хоёр, гурван азарга тавьж байна. Удам угшилдаа л анхаарахгүй бол болохгүй учраас зүүн талаас хоёр үрээ авчирч азарга тавьчихсан. Өөрийн нэг үрээ бий, түүгээрээ бас тавина. Ер нь сайжрах байх л гэж бодоод байгаа.
-Удам залган уяа эвлүүлэх залуус тодорч байна уу?
-Том хүү маань уяа тааруулна аа. Манай эхнэрийн дүү ахлаад, хүү дагаад л уядаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна