Эрэгдэл Амбаа хэмээх нэрт уяачийн тухайд


Хүмүүн биеийг олсон гагц заяагаа баялаг намтартай өнгөрүүлсэн эрхмүүдийн нэг нь Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Ваанжилын Эрэгдэл болой. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдагийн үлгэр болсон тэрээр 1886 онд эхээс мэндэлсэн байдаг.
Рашаантын гандан хийдэд зургаан жил шавилан суусан түүнийг 1939 онд хувьсгалын эсэргүү нэрээр улс төрийн хилс хэрэгт буруутган баривчилж, 1940 онд хязгаарын цэргийн шүүхийн 45 дугаар хурлаас гурван жилийн хорих ялаар шийтгэжээ. В.Эрэгдэл ялын хугацаагаа эдэлж дуусаад суллагдсан ч 1960 оны АИХ-ын тэргүүлэгчдийн дэргэдэх онцгой комиссын 67 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан байна. Ийнхүү цаг үеийн шуурганд өртөн амьдралын хатуу хүтүүг туулсан В.Эрэгдэл гарын уртай нэгэн байсан агаад түүний урласан мөнгөн аяга, эмээл, хазаар, хонгоны боолт, модон эдлэл, авдар, морин хуур зэрэг нь өдгөө ч нутгийн зарим нэг айлд хадгалагдан үлдсэн нь бий. Жишээлбэ, түүний хийсэн мөнгөн эмээл, /Дарьгангын дунд гарын/ ач хүү Балжирын Ядамсүрэн, Намсрай, Халзан сумын харьяат улсын Алдарт уяач П.Монхцой агсан нарт байдаг. Мөн 12 жил сийлсэн морин хуур нь Асгат сумын иргэн Ширнэнгийн Жүндэрт хадгалагдан үлджээ.
Ухааны ураар гайхуулагч В.Эрэгдбэл нутгийн бүсгүйтэй ханилан найман хүүхдийн ижий, аав бололцон энх тунх амьдарч байгаад 1964 онд 78 насандаа бурхны орныг зорьсон бөгөөд өдгөө ач, зээ гуч нар нь нийлээд хагас мянга шахуулаа болоод байгаа гэнэ лээ.
Мянгын хүрэн
Нутгийн зон олондоо Эрэгдэл амбаа хэмээн авгайлагдсан тэрээр хурдан моринд дуртай, сайн адуу таарвал үнэ хайрлалгүй авчихдаг, хурд танихдаа ч гаргуун байжээ. Тухайлбал, Уулбаян сумаас хонгор халзан унагатай хонгор гүү, цагаан цоохор морь худалдан авч, хонгор гүүний төлүүдээр одтой сайхан наадаж байсан гэдэг. Гэхдээ түүнийг хамгийн их алдаршуулсан хүлэг олноо Мянгын хүрэн хэмээн нэршигдсэн хүрэн морь нь юм. Тэрээр хүрэн морио шүдлэнд нь Их бүлтээн хэмээх Ядамжавын хураагдсан адуунаас өөрийн садангийн “Дээдээ” Цэндээр дамжуулан мянган төгрөгөн дээр хазаарын залуу морь өгч авсан байсан гэдэг.
Мянгын хүрэн Асгат, Зотол сумд болон Нарангийн отрядын наадмуудад уралддаг байсан бөгөөд гарсан цагаас өнгөлсөөр барианд ордог байсан гэдэг. Энэ тухай унаж байсан Ж.Дамдинсүрэн “Морь эргэхэд хоёр гөлөм ярагдаад зам ганц цагаан зураас болж харагддаг. Хол харж явахгүй бол газар эрээлжлээд байдаг байсан” хэмээн дурссанаас үзэхэд гараа сайтай адуу байсан нь ойлгогдох бизээ.
Хүрэн морь Асгат сумын баяр наадамд дөрвөнтөө түрүүлсэн бөгөөд нэг удаагийн наадмаар сумын хойд талаар нутагладаг хурдан морьтой өвгөчүүл хүрэн морийг түрүүлэхгүй байх арга сүвэгчилжээ. Энэ тухай дуулж мэдсэн нэгэн Амбаад “Маргааш их насны морьд газар сунгаж уралдах нь байна шүү” хэмээн хэл дуулгаж. Тэр дагуу нь Амбаа уралдах шөнийн хоолыг нь нэмж өгөөд, улам хол түрүүлгэж байсан гэдэг.
Хүрэн морины олон түрүүнээс хамгийн бахдалтай нь 1937 оны Нарангийн отрядын наадам. Түрүүлж ирчихээд наадмын талбайг дөрвөнтөө тойрон хөлсөө хусуулж байхуй дор дараагийн морь дөнгөж барианд орж байсан хэмээн одоо ч нутгийн ахмад уяачид бахдангуй өгүүлдэг. Мөн Асгат, Зотол сум нийлсэн өвлийн уралдааныг ярих уяачид цөөнгүй. Тэр наадамд хүрэн морийг хүү Э.Дугаржав нь унаж явсан бөгөөд морь эргэхэд ойччихож. Тавьж өгсөн хүн нь хүрэн морийг барьж аваад хүүхдийг нь дахин мордуулан тавихад сүүлийн морьд далд орж байсан гэдэг. Гэсэн ч Мянгын хүрэн сурсан зангаараа хага зүсэн хурдалсаар аман хүзүүнд орж, Зотол сумын Оршихын алаг гэдэг сумандаа олон түрүүлсэн морь түрүүлжээ.
Бас нэгэн бахдалт түүхийг сонирхуулбал, 1942 онд Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдаж, анхны наадмаа хийхдээ сумдын баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдыг урьжээ. Энэ наадмын их насанд 197 хурдан хүлэг мордож, Мянгын хүрэн хараахан айрагдаж чадалгүй долоод баригдаж байсан тухай өндөр настан А.Гомбосүрэн ярьж байсныг тэмдэглэх нь зүйтэй бизээ.
Ийн уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг цуут хүлэг Мянгын хүрэнгийн тухайд ахмад уяач Бяхар “Өндөр сэрвээтэй араас нь харахад бөгтгөр юм шиг урдаас нь харахад гэдгэр юм шиг, давхихдаа хэлээ унжуулан улаан, цагаан хөөс завжаар нь гардаг. Байнга амаа татуулж давхидаг. Гараанаасаа ганцаараа гарч барианд ганцаараа ирдэг. Олон төрөхөөргүй онцгой хурдан морь байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд өөрийнх нь халтар, Сандагийн хүрэн зэрэг нутгийн хурдан хүлгүүд Мянгын хүрний дараа ордог байсан гэжээ.
Хүрэн морийг 1945 оны өвөл Эрэгдэл Амбаагийн ууган хүү Балжир Зүүн нарт хэмээх газар үнэг хөөж яваад эндүүлсэн гэдэг бөгөөд тэр цагаас хойш Бяхарын халтар, Сандагийн хүрэн морьд сумынхаа наадамд ээлжлэн түрүүлж, айрагдаж байсан гэнэ лээ.
Хурдан хүрэнгийн эзэн Эрэгдэл амбаагийн үр хүүхдүүдээс Балжир, Дугаржав, Цэгмид, Ядам нар морь уяж байж. Тэднийг залган ач Намсрай, Ядамжав, Жамбалжамц, Жамсран нарын уяачид дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн гурван үеэрээ морь уях төрийн хэрэгт шамдацгааж байна. Энэ бүлийн уяачид аймаг,сумын баяр наадмаас 60 гаруй айраг, түрүү хүртсэн гэсэн тооцоо байх агаад зөвхөн 1956 оны аймгийн наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртэж байжээ. Түүнчлэн Алтан Овооны тахилгад хээр азаргаа /шүдлэнд нь/ айргийн дөрөвт хурдлуулж байсан Ядамын Жамбалжамц энэ бүлийн уяач юм.
А.Тэлмэн




7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.9.40.58
Өвөөгийнхөө хурдны удмаас даихний үргээлгээр хүртэж байсан
Reply202.126.89.189
Сайн хүний үр, сүүтэй гүүний унага
Reply103.212.162.157
Өвөөгийн минь аав байна даа.
Reply202.55.188.122
Миний нагацууд. Мундаг нутаг. усандаа. нэртээ. устай. улсууд бөйдаг.
Reply66.181.160.102
Бидний өвөг дээдэс ийм л бахархам буурай байсан байна шүү. Миний ээжийн өвөө
Reply66.181.161.18
бидний өвөг дээдэс сайхан удамтай сайн улс шүү эмээгийн минь өвөө
Reply66.181.189.201
Мөн ч сайхан дурсамжит түүх юм аа. Олон төрөхгүй, дахин давтагдашгүй ийм сайхан хүмүүсийнхээ тухай илүү олон дурсамжит түүхийг түгээж байхыг хүсэн ерөөе.
Reply