Уралдааны үед ашиглагдах энергийн эх үүсвэр, түүнийг нөхөх


Адууны тэжээлийн хэрэгцээ нь гүйцэтгэж байгаа ажлын төрөл болон хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна. Хурдны адуунд ачаалал нэмэгдэх хэрээр шаардагдах энергийн хэмжээ нэмэгдэнэ. Хурдан морины уралдаан гэдэг физиологийн талаас нь авч үзвэл тодорхой ачааг (өөрийн биеийг унаач хүүхдийн хамт) булчингийн ажлын үр дүнд адил зайд хэрхэн богино хугацаанд зөөвөрлөх вэ гэсэн ойлголт. Энэ нь булчингийн хөгжил ба булчин ажиллах үеийн энергийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжаас хамаарна.
Амьтны хөдөлгөөн нь мэдрэлийн тогтолцоо буюу тархи, нугас, түүний удирдлагын доор харилцан хамааралтай ажилладаг олон дааврууд, биологийн идэвхит бодисуудын үйлдлийн үр дүнд үүсэх биеийн бүх булчингуудын эмх цэгцтэй агшилт, суналтын үр дүн юм.
Булчин агших нь энерги шаардана. Энэ энергийг зөвхөн хоол тэжээл дэх нүүрс ус, өөх тос, уургаас авдаг. Гэхдээ тэжээлд агуулагдах эдгээр энерги биед ормогц шууд ашиглагддаггүй. Гаднаас орсон тэжээл амны хөндийгөөс шулуун гэдэс хүртэлх тэжээл боловсруулах эрхтэний янз бүрийн хэсгүүдэд боловсрогдон задарч элгэнд очно. Элгэнд дахин боловсруулалтад орж зарим хэсэг нь биеийн эд, эс болон даавар, фермент гэх мэт биологийн идэвхт бодисуудын бүтцийн хэсгүүд болохын зэрэгцээ зарим нь энергийн нөөц болон хадгалагдана. Элэг ба булчинд гликоген, булчин ба биеийн тодорхой хэсгүүдэд өөх хэлбэрээр энерги хадгалагдана. Уураг нь биеийн бүтцийн үндсэн хэсэг болохын зэрэгцээ энергийн нэг эх сурвалж юм. Гэхдээ уургийн нэгдлүүд нилээд хожуу үед энерги болон ашиглагдах ба энэ нь биедэх бодисын солилцоо гүнзгий хямралд орж эхэлж байгаагийн илэрхийлэл болдог.
Булчин агшихдаа АТФ (аденезинтрифосфат) хэмээх онцгой нэгдлийг задрахад чөлөөлөгдсөн энергийг ашигладаг. АТФ нь АДФ (аденезиндифосфат) ба фосфорын хүчил болон задардаг ба үүний үр дүнд энерги чөлөөлөгддөг.
Булчингийн агшилт цааш хэвийн үргэлжлэхийн тулд АДФ дахин АТФ болон нийлэгжих шаардлагатай бөгөөд энэ үйл нь биед нөөц хэлбэрээр хадгалагдаж байгаа гликогений задралын үр дүнд үүсэх энергийг нэн тэргүүнд ашиглана. Үүнтэй зэрэгцэн гликоген задарч глюкозыг үүсгэнэ. АТФ-ийн задралын үр дүнд үүссэн фосфорын хүчил глюкозыг фосфоржуулах ба гексазофосфат хэмээх нэгдлийг үүсэхэд ашиглагдана. Энэ мэт фосфор агуулсан их энергит хэд хэдэн нэгдлүүдийн дараалсан задрал ба дахин нийлэгжилтийн гинжин урвалын үр дүнд булчин агших ба эцсийн шатанд сүүний хүчил үүснэ. Эдгээр урвал нь хүчилтөрөгч ашиглахгүйгээр явагддаг.
Ийнхүү хүчилтөрөгчгүй орчинд явагдсан гинжин урвалуудын үр дүнд үүссэн сүүний хүчил хэмээх нэгдэл булчинд хуримтлагдаж эхлэх ба энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэж ус ба нүүрсхүчлийн хий болтлоо задарна. Үүссэн сүүний хүчлийн зарим хэсэг нь задрах ба үүний үр дүнд үүссэн энерги үлдсэн сүүний хүчлээ глюкоз, цааш нь гликоген болгон хувиргахад зарцуулагдана. Хүчилтөрөгч дутагдсан үед энэ үйл алдагдсанаар булчинд их хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ нь булчин цуцах, улмаар хөндүүр үүсэх шалтгаан болно. Байнгын бэлтгэлгүй хүн ямар нэг зайд гүйх, идэвхитэй хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийсний дараа булчин хөшиж хөндүүрлэдэг. Энэ нь булчинд сүүний хүчил хуримтлагдсаны сонгодог жишээ юм.
Тогтмол хурдтай уралдаж байгаа адууны энергийн нөөцийг “сэлбэхэд” шаардагдах гликогений задрал алгуур явагдана. Энэ үед үүссэн сүүний хүчлийг задлах, дахин нийлэгжүүлэхэд шаардагдах хүчилтөрөгчийн хүрэлцээ ч боломжтой байдаг.
Байнгын бэлтгэл буюу идэвхтэй хөдөлгөөн нь булчинг хөгжүүлнэ. Энэ үед булчингийн ширхгийн тоо олширдоггүй боловч хэмжээ нь томордог тул хүч нь нэмэгддэг. Булчингийн ширхэг хэдий чинээ бүдүүн байх тутам түүний хүч нь төдий чинээ их байна. Энэ чадварыг нэмэгдүүлэхийн тулд булчингийн ачааллыг зохистойгоор нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл морио тэжээж байгаа үедээ огцом хэт ачаалал өгөхгүйгээр тогтмол ачаалал өгөх нь идсэн тэжээл өөхөн тарга биш махан тарга буюу булчин хөгжих, нөгөө талаас амьсгаа задрах, ингэснээр ачааллын үед хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх урьдчилсан нөхцөл нь болж байдаг. Тар нь ачааллын үед уушгины агааржилтыг сайжруулах үндсэн дасгал юм. Түүнчлэн тар хийснээр булчинд миоглобин хэмээх өвөрмөц уургийн нийлэгжилтийг идэвхижүүлнэ.
Амьсгаа их үед уушгинд орсон агаар тогтвортой байж чадахгүйгээс хүчилтөрөгч цусанд шилжиж амждаггүй.
Өгсүүр зам туулах, богино зайд огцом хурд нэмэх (тар) зэрэг нь асар их энергийг шаардана. Өөрөөр хэлбэл АТФ болон гликогений хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Энэ үед шаардагдах хүчилтөрөгчийг авах боломж хязгаарлагддагаас сүүний хүчлийн хуримтлал эрс нэмэгдэж булчин цуцаж хурд саарч эхлэнэ. Мөн хүчилтөрөгч дутагдах хэрээр цусанд нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгдэж байдаг. Нүүрсхүчлийн хий цусанд нэмэгдэхээр амьсгалын давтамж олширно. Эдгээр болон дээр дурдсан бусад эрдэс бодисын дутагдлын улмаас хурдан моринд хөлний гэмтэл, багтрах болон бусад эмгэгүүд үүсэх шалтгаан болно.
Эдгээр нөхцөл байдлыг урьдчилан харж хурдан мориныхоо уралдааны замын хурдны хуваарилалтыг зөв тооцох нь амжилтад нөлөөлнө. Үргэлжлэл бий...
ХААИС-ийн профессор багш, "Чандмань-Идэр" ХХК-ийн захирал С.Ганбат
Цахим хаяг: ganbat_vet@muls.edu.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна