Адууны тухай хамгийн шилдэг 10 компьютер тоглоом


Компьютер, программ хангамжийн эрин зуунд олон сая хөгжөөн дэмжигчидтэй морин спорттой холбоотой компьютер тоглоом үгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Үнэхээр ч адуу маллагаа, арчилгаа, хурдан морины уралдаан, уяа сойлгыг тааруулахтай холбоотой маш олон тоглоом байдаг. Гэхдээ хүмүүс тэр бүр сайн мэддэггүй тул энэ дугаартаа адууны тухай шилдэг 10 компьютер тоглоомыг танилцуулахаар шийдсэн юм. Ойлгоход хялбар болгох үүднээс эдгээр тоглоомыг ганцаарчлан тоглодог ба онлайнаар тоглодог гэсэн үндсэн хоёр хэсэг болгон хуваасан байгаа.
1.The Sims 3 Pets
“The Sims” цувралын талаар бүгд л сонссон байдаг. Энэхүү симулятор нь виртуал ертөнцөд өөрийн гэсэн давтагдашгүй ертөнц бий болгон бодит амьдралаас нэг их дутахааргүй тусдаа амьдралаар амьдрах боломж олгодог. Олон сая хэрэглэгчидтэй энэхүү симуляторыг бүтээгчид нь морин спорт, адуу сонирхогчдыг ч орхигдуулахыг хүссэнгүй. 2011 оноос “The Sims 3”-т зориулан “Хайртай амьтад” гэсэн нэмэлт гаргажээ. Энэхүү нэмэлтийг ашигласан хүмүүс виртуал ертөнц дэх гэртээ нохой, муур, адуу тэжээж болдог. Адуу сонирхогчид нь 7 хүртэлх тооны адуутай өөрийн гэсэн жүчээтэй байж болно.

Энэхүү тоглоомын оролцогч болгон өөрийн гэсэн давтагдашгүй авир, араншинтай байдагтай адилаар тэжээж, арчилж байгаа адуунууд ч тус бүртээ өөрийн гэсэн араншинтай байж болох бөгөөд тэдгээрийг тоглогч өөрөө тохируулах боломжтой. “The Sims 3 Pets”-ийн адууг бодит амьдрал дээрх шиг тогтмол хооллож, ундалж, арчлах ёстой. Түүнчлэн хүсвэл өөрөө уяж сойгоод тоглоомон дотроо хурдан морины уралдаанд оролцсон ч болно.
2. Secret of the Magic Crystals
“Secret of the Magic Crystals” тоглоомонд адууг байнга арчилж, тогтмол амрааж, унаж, өвдвөл яаралтай эмчлэх ёстой. Түүнчлэн адууны фермээ байнга хөгжүүлнэ. Ингээд зогсохгүй уяа сойлго хийн хурдан морины уралдаанд оролцох ёстой. Гэхдээ энэ тоглоомын морьд нь үлгэр домгийнх ч байж болох тул өнгө зүс, гадаад байдлыг нь дурынхаар сонгож болно. Ингэснээр далавчтай эсвэл ганц эвэрт, галт морь зэрэг үлгэр домгийн морьдын эзэн болох боломжтой. Энэ тоглоом нь компьютерээс нэг их өндөр үзүүлэлт шаардаад байдаггүй онцлогтой.

3. Starters Orders 6
“Starters Orders 6” нь хурдан морины уралдааны симулятор. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдаанд оролцоход юу хэрэгтэй байдаг тэр болгоныг энд хийх хэрэгтэй. Тоглоомонд оролцогч нь хурдан морины өөрийн гэсэн жүчээтэй болж тэндээ асар үнэтэй араб эсвэл цэвэр англи үүлдрийн хурдан морьдыг арчилж, тэжээж, уяж сойж, уралдах боломжтой. Ингээд зогсохгүй хурдан морины уралдаанд бооцоо тавьж багагүй виртуал мөнгө хожих боломжтой.

4. My Riding Stables: Life with Horses
Энэ тоглоомонд адуу арчилж, уралдаанд оролцохоос гадна адуу үржүүлгийн өөрийн гэсэн фермтэй болж болдог онцлогтой. Олон цаг зарцуулан уйгагүй өсгөсөн сайн үүлдрийн адуугаа үнэ хүргэн зарж болно, өөр фермээс удам сайтай азарга худалдан авч цус сэлгэх замаар өөрийн гэсэн үүлдэр ч гарган авах боломжтой.
Адууны арчилгаатай холбоотой бүгдийг маш нарийн, үнэмшилтэйгээр гаргаж өгсөн. Тухайлбал, адуу нь буруу маллавал өвдөнө, хурдны морь эцэс төгсгөлгүй хурдлаад байдаггүй ядарч цуцна гэх мэт. Ойлгож, тоглоход харьцангуй хялбар.

5. Ostwind/Windstorm
“Ostwind/Windstorm” тоглоомыг “Дорнын салхи” нэртэй киноны үйл явдлаар хийсэн. Тоглогч нь киноны үйл явдлын дагуу мустангийг азаргыг сургаж, найз нь болсон 14 настай охины өмнөөс тоглоно. Орчин, харагдах байдал, хөгжим зэргийг маш сайн гүйцэтгэсэн тул өсвөр насны охидод хамгийн тохиромжтой тоглоом гэж болно. Гэхдээ морины хөдөлгөөнийг “жаахан болхи” хийсэн гэж шүүмжлэгддэг.
“Дорнын салхи” буюу “Ostwind” азарганы жинхэнэ дотны нөхөр болохын тулд байнга арчилж, хурд хүчийг нь нэмэгдүүлэн, тоглоомын өвөрмөц ертөнцөөр аялна.
6. Wildlife Park 2- Horses
“Wildlife Park 2 – Horses” бол “Wildlife Park 2” буюу амьтдын хүрээлэнгийн симуляторын нэмэлт. Нэгэнт л амьтдын хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой тул энд адууны арчилгаа, асаргааг маш нарийвчлан үзүүлснээрээ онцлогтой. Мэдээж адуутай холбоотой тул арчилж байгаа адуугаараа уралдаан тэмцээнд оролцох боломжтой.

7. Riding Star — Horse Championship!
“Riding Star — Horse Championship!” нь хурдан морины уралдааны маш нарийвчилсан, бодит байдлын өндөр нийцэлтэй симулятор юм. Дэлхийн хамгийн алдартай морин тойруулгууд дээр конкур, хурд, бартаат зам гэх янз бүрийн уралдаанд оролцон хурдан морь унах чадвараа сорих боломжтой. Морьдын анатомийг бодитоор харуулсан онцлогтой. Морьдыг сургах, уях сойх горим нэлээд чадвар шаардсан онцлогтой.

Онлайнаар тоглох
“Star Stable Online” нь адууны тухай охидод зориулсан тун сонирхолтой тоглоом юм. Тоглогч нь өөрөө морь өсгөж сургаад уралдаан, тэмцээнд оролцохоос гадна даалгавар биелүүлнэ. Адуугаа байнга дасгалжуулан сургах замаар хурдыг нь нэмж, уралдаан тэмцээнд оролцон ялаад мөнгө олж, түүгээрээ адууны шинэ тоног хэрэгсэл худалдан авна.
Тэжээж байгаа морь тус бүрийг өдөрт хамгийн багадаа нэг удаа арчилж, анхаарал тавих ёстой. Анхааралгүй орхисон морь эзнээ санан гуньж, чадвар нь буурдаг. Энэ тоглоомонд понигоос эхлээд мустанг хүртэл 80 орчим үүлдрийн адуу бий. 5-р үе хүртэл үнэгүй тоглоод цаашаа төлбөртэй.
8. Horse Paradise – My Dream Ranch
“Horse Paradise – My Dream Ranch” нь хүүхэлдэйн киноны гэмээр дүрслэлтэй тун энгийн тоглоом. Дээр гарч байсан спортын жинхэнэ симуляторуудтай адилгүй. Энэ тоглоомонд өөрийн мориор онлайнаар бусад тоглогчидтой уралдаж болно эсвэл ботуудтай ч урлаж болно. Түүнчлэн бусад тоглоомонд байдагтай адилаар морьдоо арчлах, уяж сойх ёстой. Мөн янз бүрийн даалгавар биелүүлж, шинэ газар нутаг нээнэ.

9. Riding Club
Championships
“Riding Club Championships” тоглоомыг морин спортын жинхэнэ симулятор гэж болно. Энд конкур, уралдаан, ажилити зэрэг морин спортын бүх л төрөл зүйлээр хүчээ сорьж болно. Онлайн тоглоом тул бусад тоглогчидтой уралдах боломжтой. Уралдаан тэмцээний хооронд морьдоо асарч тэжээнэ. Компьютерээс өндөр үзүүлэлт шаардаад байдаггүй.

10. Riding Out
Энд морьдыг үржүүлж, уяж сойх боломжтойгоос гадна өөрсдийн жүчээ байгуулан, морио унаад тоглоомын ертөнцөөр аялан шинэ газар нутаг нээх боломжтой. Тоглоомын олон зорилгод хүрэх алхам, шатлалыг маш нарийн зохион байгуулсан гэж болно. Тухайлбал, жүчээ барихын тулд эхлээд газар авах, мод бэлдэх хэрэгтэй. Морьдоо асрах, арчлахын тулд тусгай ургамал тариалж, түүнээ тэжээлд нь нэмэх хэрэгтэй гэх мэтчилэн бүгдийг бодит байдалд маш нарийвчлан ойртуулсан.
Horse Isle
“Horse Isle” нь браузер ашиглан тоглодог олон хэрэглэгчидтэй тоглоом юм. Энд зэрлэг адуу олж, гаршуулан сургаад түүний хамт тоглоомын ертөнцөөр аялан янз бүрийн эд зүйл олж, түүнээ өөрөө ашиглаж эсвэл онлайнаар бусад тоглогчдод худалдаж болно. Өөртөө болон мориндоо хоол тэжээл олохын тулд янз бүрийн даалгавар биелүүлнэ.

Тоглохоор сонгосон серверээсээ хамаараад морь нь бодит амьдрал дээрхтэй адилаар өсч томрон нас бие гүйцээд хөгширч үхэж болно эсвэл мөнх амьдарч болно. Энэ тоглоом нь үнэгүй ба төлбөртэй гэсэн хоёр хувилбартай.
Б.Бадрал
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.31.90
Хурдан морийн ураалдааний тоглом
Reply