МУСТАНГИЙГ ГЭРШҮҮЛЭЭД 1000 ДОЛЛАР АВ


АНУ-ын Газрын нөөц ашиглалтын товчооноос мустанг буюу зэрлэг адууг гэршүүлэн сургаж чадсан айл бүрт 1000 доллар өгч байх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ албан ёсоор зарлажээ. Мөнгөний талыг нь гэршүүлж эхэлснээс хойших эхний 60 хоногийн дотор, гэршүүлсэн гэдгээ бүртгүүлснээс хойш 60 хоногийн дараа үлдсэнийг нь өгөх юм байна. Ингэхдээ мустангийг сурган гэршүүлэхээр шийдсэн хүн нь 18 –аас дээш настай, зэрлэг адуу мустангад шаардлагатай бүх арчилгаа, түүний дотор эмнэлгийн тусламжаар хангах чадвартай байх гэх мэт хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Энэхүү хөтөлбөрийн дагуу нэг жилд дөрөв хүртэл мустангийг гэршүүлэн сургахыг зөвшөөрөх аж.
АНУ-ын баруун мужуудад одоогийн байдлаар 80 мянга гаруй мустанг эрх дураар бэлчиж байгаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй гурав дахин их тоо. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Учир нь, мустанг нь “Америкийн баруун нутгийн түүхэн бэлгэ тэмдэг” гэсэн тусгай статустай, түүнчлэн энэ нутагт мустангад байгалийн дайсан гэж байдаггүй. Мустангийн тоо толгой Невада, Калифорни мужуудад хамгийн их өсч байгаа.
Газрын нөөц ашиглалтын товчоо нь бэлчээр хамгаалахын тулд 2018 онд 11,5 мянган мустангийг бэлчээрээс барьж тусгаарласан ч эдний ердөө 1/3 –ийг нь л гэршүүлэн эзэнтэй болгож чадсан байна.
Эмнэг адууг сургах, маллах талаар америкчууд, ер нь өрнөдийнхнөөс нэлээд өөр арга барилаар ханддаг монголчуудын хувьд энэ тун сонин мэдээ байж болох. Тиймээс мустанг буюу Хойд Америкийн зэрлэгшсэн адууны түүхийг дахин нэг сануулахад илүүдэхгүй байх.
Мустанг нь 17-р зуунд Испанийн колоничлогчдын хамтаар Европоос Хойд Америкт орж ирсэн адууны зэрлэгшсэн үр удам гэдгийг уншигч та нэг бус удаа сонсож байсан биз.
Бүр тодруулбал Америкт анх орж ирсэн адуунууд нь Арабын хойг, Африкийн цөлөрхөг газрын адууны үр удам юм. Учир, Америкийг нээж анх хөл тавьсан хүмүүс болох испаничууд нь өөрсдийн анвалузу , бербер үүлдрийн адууг гаргаж авахдаа халуун цустай араб ба мавритан адуугаар цус сэлбэсэн байдаг. Америкийн нутагт орж ирсний дараа эдгээр андалуз болон мавритани адуу нь зэрлэгшихдээ хоорондоо цус сэлгэн өөрчлөгдөж Хойд Америкийн цаг агаар, өвс тэжээл, газар орны онцлогт дээд зэргээр тохирсон цоо шинэ үүлдэр буюу мустангийг бий болгожээ. Мустанг нь өндөр тэсвэртэй, тогтмол хурдаар хол зам туулж чаддаг, туйлын сонор соргог, орчин тойронтойгоо дээд зэргээр зохицсон гэх мэт монгол адуутай төстэй шинж чанартай болж өөрчлөгдсөн. Одоогоос ердөө 150 жилийн өмнө гэхэд л Хойд Америк, бүр тодруулбал АНУ-ын баруун мужуудын тал хээр нутгаар 2 сая гаруй мустанг чөлөөтэй бэлчдэг байсан гээд та төсөөлөөд үзээрэй.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэс мустангийн эрх чөлөөт дураараа амьдрал дууссан гэж болно. Энэ дайнд АНУ оролцон олон зуун мянган цэргээ Европ руу илгээж эхлэхэд махны хэрэгцээ эрс өссөн. Иймээс армид хангалт хийдэг байсан бизнесмэнүүд мустангийг олноор нь ангуучилж эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд фермерүүд шинэ шинэ газар нутгийг өөрийн болгохдоо өөрсдийн бэлчээрийг хамгаалах үүднээс мустангийг устгах болсон. Харамсалтай нь энэ бол дөнгөж эхлэл байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа мустангууд бүрэн устаж үгүй болоход тулсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайн нь Америкийн эдийн засгийг их хямралаас бүрэн гаргасан төдийгүй илүү эрчимтэй хөгжихөд түлхэц өгсөн. Улмаар, хүмүүсийн амьжиргаа сайжирч, америкчууд илүү хангалуун болж, амьдралын зарим хэв маяг өөрчлөгдөхийг даган шинэ үйлчилгээ, шинэ бараа бүтээгдэхүүн зах зээлд ихээр гарч ирсэн байна. Өмнөхөөсөө хавьгүй хангалуун амьдралтай болсон америкчууд нохой, муур маш ихээр тэжээх болсон аж. Орон гэрт тэжээж байгаа тэр олон нохойнд тусгай хоол хэрэгтэй. Иймд бизнесмэнүүд хамгийн хямд аргаар нохойны консерв, тэжээлийн мах олж болох вэ? гэж бодоод мустангийг байгаа болгосон байна.
Мустанг нь зэрлэг адуу тул эзэнгүй. Барьж мууллаа гээд хэнд ч мөнгө төлөх шаардлагагүй. Хоёрт, бэлчээрээр өөрийгөө тэжээдэг зэрлэг адуу тул байнга өвс тэжээл, усалгаа, арчилгаа гэж зардал гаргах шаардлагагүй. Гуравт, зэрлэг адуу тул махаар нь нохойн консерв хийхдээ ариун цэвэр, элдэв өвчний шинжилгээ энэ тэр өгч зардал гаргах хэрэггүй. Иймд эцсийн бүтээгдэхүүн нь туйлын хямд буюу нэг фунт /0,450 кг/ нохойн консерв ердөө 5 центийн үнэтэй.
Мөнгөнд улайрсан хүмүүс ачааны машин, бага оврын онгоц, нисдэг тэрэг хөлөглөн мустангийг туйлын харгис хэрцгийгээр агнадаг байж. Асар өргөн уудам нутагт онгоц, нисдэг тэргээр мустангийн сүргийг хайж олоод машинаар олон цагаар хөөн буудаж, дайрч, бахардуулан унагаж агнадаг байв. Замдаа буудаж унагаагүйгээ тусгай бэлдсэн газарт бөөнөөр нь хашаад машинууд дээр дааж чадах хэмжээгээр ачна. Үлдсэнийх нь самсайг төмөр утсаар боогоод орхидог. Самсайгаа ингэж боолгосон мустанг дараагийн хөөлтийн үеэр хол давхиж чадалгүй хурдан баригдаж шуналтай хүмүүсийн шатахууны мөнгийг хэмнэж өгдөг байж. Ийм аргаар агнахад ямар ч хурдан соргог амьтан байгаад нэмэргүй. 1960-аад онд АНУ-ын Газрын нөөц ашиглалтын товчооноос хийсэн тооллогоор ердөө 9 мянган мустанг үлдээд байгааг тогтоосон байдаг.
Азаар сайн дурынхны мустангийг хамгаалах хөдөлгөөн хүчтэй өрнөсний ачаар аврагдсан байна. Тус хөдөлгөөнөөс мустангийг үндэсний бахархал, АНУ-ын эрх чөлөө ба омголон зангийн бэлгэ тэмдэг хэмээн зарлажээ. Ийм нөхцөлд сонгогчдын саналыг авахыг хүссэн улстөрчид ч зүгээр суусангүй 1971 онд мустангийг агнахын хориглосон тусгай хууль баталсан байна. Энэ хуулийн дагуу мустангийг агнасан хүнийг шууд 1 жил хорьж, агнасан толгой бүрт 2000 долларын торгууль ногдуулах болжээ.
Энэ хуулийн ачаар есхөн мянга үлдээд байсан мустангийн тоо толгой өсч 1980-аад оны эхээр 50 мянга болжээ. Дархан цаазтай амьтдын тоо толгой өссөөр бэлчээрийн даац хүрэлцэхгүй болсон тул Газрын нөөц ашиглалтын товчооноос жил болгон тодорхой тооны мустангийг барьдаг, барьсан мустангаас заримыг нь гэршүүлэх хөтөлбөрийн дагуу фермерүүдэд өгдөг болсон нь энэ. Одоогоор мустанг нь Калифорни, Аризона, Юта, Невада, Вайоминг зэрэг мужуудад тархсан байна.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна