Хурдан адууны абшигтай Балдоржийн Нацагням


Сайн хүлэг эзнээ алдаршуулан мөнхөлдөг ёсон бий. Энэ биений сайнаар, эцэг өвгөдийн ерөөлөөр учирсан эрдэнэт хүлгүүд эзнээ алдаршуулсан бас нэгэн түүхийг уншигч танд хүүрнэе.
Төв аймгийн Зуунмод сумын харьяат, аймгийн Алдарт уяач Балдандоржийн Нацагням. Инженер эдийн засагч мэргэжилтэй, техникийн ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер энэ эрхмийг морь сонирхогчид эчнээ танина. Түүнийг монгол төрийн наадамд хоёр айрагдсан халтар азарга нь ийн түмэн олонд танилцуулсан билээ.
Тэрээр хурдан морь уяж сойх болсон тухайгаа: “Манайх дөрвөн тэрсхэн хүүтэй айл. Эхнэр бид хоёр ажилдаа яваад ирэхэд хүүхдүүд маань гэртээ видео кино үзэх юмуу орц байрныхаа үүдэнд үеийн хөвгүүдтэйгээ тоглож байдаг байлаа. Нэг өдөр гэр бүлээрээ тойрч суугаад оройн хоолоо идэж байхдаа “Хэдүүлээ хурдан морь уях уу?” гэсэнд бүгд зөвшөөрч байна. Ингээд 2000 оны хавар Богд уулын өвөр Баттөмөрийн аманд /тэр ам байгаль хамгаалагчийн нэрээрээ сүүлийн үед нэршчихсэн юм/ жижиг гэр барьж, нэг мотоцикль аваад аваад хөдөө гарав.
Би эхнэр М.Саранчимэгтэйгээ явж Төв аймгийн Сэргэлэн сумын Булбарай Батмөнхийн унаган хар морийг боломжийн үнээр авлаа. Хар морь минь авсан цагаасаа эхлээд л биднийг баярлуулж, Төв аймгийн наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдан тойруулгын болон өвөл хаврын өндөр бооцоот уралдаануудад гурав түрүүлэн, долоо айрагдаж “Нацагнямын хар морь” хэмээн алдар нь түгсэн юм. Үүндээ урамшаад би уяач болсон доо” гэсэн юм.
Хар морины амжилтын цуваа:
1997 онд хар хязаалан Төв аймгийн баяр наадамд аман хүзүү
1998 онд хар соёолон Төв аймгийн баяр наадамд айргийн тав
2001 онд хар морь Төв аймгийн баяр наадамд түрүү
2001 онд НМСУХ, МЦХХГ-ын хамтарсан наадамд хар морь түрүү
2001 онд ММСУХ, Гандантэгчлэн хийд хамтран зохион байгуулсан уралдаанд айргийн тав
2002 онд Жаргалтхаан суманд болсон “Хэнтийн хурд” уралдаанд айргийн гурав
Үүнээс гадна хар морь тухайн үед зохион байгуулагддаг байсан тойруулгын уралдаанд дөрөв түрүүлж, хоёр айрагдан, шигшээ уралдаанд уригдан түрүүлж байжээ.
Б.Нацагням уяачийг урмаар тэтгэж, түмэнд таниулсан дараагийн хүлэг бол мэдээж халтар азарга нь. Дааган цагаас хурдалсан халтар азарганы эх нь МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатын тогоруу угшилтай халиун гүү. Харин эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Цэрэнтогтохын унаган хээр азарга юм. Халтар азарга 2002 онд даагандаа Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд болсон “Боржигон-2002” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлан амжилтын гараагаа эхэлжээ. Дараа жил нь шүдлэн үрээ Төв, Завхан аймгуудын 80 жилийн ойд түрүүлж, давхар уяагаар “Боржигон-2003” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн байна. Тэр жилийн төвийн бүсийн уралдааныг ХХ зууны нэрт уяач Доноодойн Галын хүү МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр санаачлан, аавынхаа гэгээн дурсгалд зориулсан бөгөөд олон газрын хурдан хүлгүүд ирж шандас шалгасан юм.
2004 он: Хавар бооцоот уралдаанд түрүүлсэн халтар хязаалан АХ-ын 83 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд тоосоо өргөв. Тэр жил Д.Онон Тод манлайн уясан хамар цагаан зээрд үрээ түрүүлж, Манлай уяач Н.Мөнхдашийн ягаан халзан аман хүзүүдэн, халтар үрээ айргийн гуравт хурдлан, монголын төрт ёсны их цэнгэлээс анхны айргаа хүртэв.
2005 он: Соёолон азарга хавар бэсрэг уралдаанд аман хүзүүдэн, Сандуйжав уяачийн Тод манлай уяач цолны мялаалга болон Төв аймгийн баяр наадамд түрүүлж,АХ-ын 84 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдалжээ. Тэр жил Тод манлай уяач Г.Батхүү агсны Бал алаг түрүүлж, Ж.Үхэртарын Элбэг хээр аман хүзүүдэн, П.Батсайханы Гуулин зээрд гуравт, Э.Тамирын Мөнгөн нүдэт дөрвөөр давхиж, Б.Нацагнямын халтар тавд хурдлан төрийн зарлигт наадамд бага дөрвөн насандаа айрагдсан хүлгээр тодорсон юм.

Б.Нацагням Алдартын өөр нэгэн бахархал бол халх цуут уяачдын өлгий Төв аймгийн баяр наадмаас айраг түрүү бөөндсөн явдал юм. Тэрээр 2005 онд аймгийнхаа баяр наадамд гурван насны дөрвөн морь мордуулж, соёолон, шүдлэн, даагаа түрүүлгэж, өөр нэг даага айрагдуулжээ. Түүний дараа жил Говьсүмбэр аймгийн 15-н жилийн ой, Чойр өртөө байгуулагдсаны 30 -н жилийн ойн баяр наадамд хонгор халзан азарга, хув хээр морио түрүүлгэсэн юм. Ийнхүү залгаа аймгийн наадамд азарга, их нас түрүүлгэж байхтай зэрэгцэн Төв аймгийн баяр наадамд бор алаг хязаалан нь алтан жолоо өргүүлж, аз өм нь асч байв.
Хар морь, халтар азарга Б.Нацагням уяачийн амжилтын цуваанд гол жинг дарах ч Баянцогт сумаас авсан хонгор халзан азарга нь Төв аймгийн баяр наадамд нэг түрүүлж, хаврын уралдаануудад гурав айрагдаж Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд зургаалж, улсын наадамд наймд давхиж байжээ.
Мөн 2002 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд говийн бүсийн уралдаанд хүрэн соёолон түрүүлж, 2003 оны 2 дугаар сард болсон Төв аймгийн МСУХ-ны нэрэмжит уралдаанд Хув хээр морь нь түрүүлж, буурал соёолон нь айргийн тавд хурдалсан байсан юм.
Морь уясан цагаасаа ганзага дүүрэн наадсан Б.Нацагням шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд ивээн тэтгэгчээр оролцож байсан бөгөөд 2003 онд аймгийн Алдарт уяач цол хүртжээ.
Түүний морь уях төрийн хэрэгт шамдсан зүтгэлийг үнэлж ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, Уяачийн алдар одонгоор тус тус шагнасан байна.

А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна