АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРДЭНЭБАТ: ДОТРОО ЗАЛБИРЧ БАЙГААД ЗУРХАЙД ГИШГЭМЭГЦ ЦЭНХЭР ХАШАА РУУ ЯВСАН


АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Мөлүү хул азаргаа айргийн дөрөвт хурдлуулсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул аймгийн Алдарт уяач Доржийн Эрдэнэбатыг уншигч тантай уулзуулж байна. Төрийн наадмаас хишиг хүртсэн тэрээр ийн баярын сэтгэгдэл хуваалцсан юм.

-Төр түмнийхээ цэнгэлд азарга айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.
-Өмнө нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас төрийн наадамд морь айрагдаж байсан юм болов уу? Хул азарганы амжилт хэд дэх нь вэ?
-Манай Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас төрийн наадамд морь айрагдуулсан анхны тохиолдол нь энэ юм байна. Тод манлай уяач Алтангэрэл ах маань хул азарга зургаа дээр явж байхад утасдаад “За Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас морь айрагдуулж байгаа анхны тохиолдол болох нь байна шүү” гэж хэлсэн. Түүнд нь ихэд олзуурхаж, хул азарга минь булган сүүлтэй байж Хөвсгөл сумаас минь олон морь төрийн наадамд айрагдах болтугай хэмээн сүсэлж байлаа. Уугуул нутгийн уяачид минь урам зоригтой байж, төрийн наадмаа зорин ирж уралдаарай. Хул азарганы буян хурах болтугай.
-Ерөөл бат оршиг. Азарганы уралдаан хамгийн шимтэй нь байлаа. Нэг гал уяаны гурван азарга дарааллаж, хул азарга үзүүр дээр дайрч дөрвөлсөн гээд л...
-Өндөлзүүлсэн, үзүүштэй уралдаан болсон гэдэгтэй санал нэг байна. Хул азаргыг миний найз Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ганболдын Энхбаатар маань уядаг юм. Азарга эргэхэд 50 гарнаар яваад байснаа 10-н хэд рүү орж ирсэн. Тэгээд хэсэг явснаа урагшилж зургаа руу орж ирээд зурхайд ирмэгц хар азаргаа дайраад дөрвөллөө. Уяа нь зөв байсан учраас ухрахгүй гэдэгт нь итгэлтэй байсан.
-Хагас цагийн хугацаанд хүн их зүйл боддог юм шиг байна лээ.
-Өө тэгэх янзтай. Төрийн наадмыг зорьсон хүн бүхэн айраг амсчих юм сан, үгүй дээ 10 дотор давхиулчих юм сан гэсэн бодолтой ирдэг байх. Гэхдээ морь мордох үед бол морь хүүхэд эсэн мэнд давхиад ирээсэй л гэж залбирдаг шүү дээ. Би ч ялгаагүй. Арав руу ороод ирэхээр нь л айрагдчихаасай гээд залбирсан. 10 жилийн шигшээ унага уралддаг. Дээрээс нь эцэг мал гэдгээрээ уяа нарийнтай азарганы уралдаанд ам гарах хэцүү шүү дээ. Дотроо залбирч байгаад зурхайд гишгэмэгц цэнхэр хашаа руу явсан. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад азаргыг минь сайн уяж төрийн наадамд айрагдуулсан хамт олондоо, унаач хүү Итгэлтдээ баярлаж талархснаа илэрхийлье ээ.

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд хэдэн насны хичнээн морь уяж сойж хурдлуулсан бэ?
-Азарга болон эрлийз дунд насанд мордуулна аа. Эрлийз дунд насанд уралдах хул үрээ маань миний унаган адуу.Даагандаа 2017 онд Сэлэнгэ аймагт болсон Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан.
-Морь уясан хэдэн жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж, төрийн наадамд азарга айрагдаж байна вэ?
-Адуу гэдэг хийморилог амьтантай нөхөрлөөд 14, 15 жил болж байна.Хул азаргыг минь уяж айрагдуулсан Ганболдын Энхбаатар найзтайгаа нөхөрлөөд найман жил болж байна. Бид уяач, эзэн гэхээсээ илүүтэй сайхан найзууд. Бидний ганзага нийлж уясан хүлгүүд минь сайхан давхин, энэ хорвоод эр болж төрсний эд хавыг гайхуулж явна.
-Ганзага нийлсэн нөхдийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа, та нөхдөд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.111.68.3
Энэ хүний овог нь буруу байна.
Reply