АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТӨРИЙН НААДМЫН ХИШИГ ХҮРТЛЭЭ


АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын сурвалжлага үргэлжилсээр байна. Энэ удаа та бүхэндээ түрүү дааганы эзний сэтгэгдлийг хүргэе.
АХ-ын 98 жилийн ойн баяр наадамдаа даага түрүүлгэсэн танд баяр хүргэе.
Баярлалаа. АХ-ын 98 жилийн ойн баяр наадам нартай, хуртай дэлгэр сайхан боллоо. Хүлэг морьд нь хурдан, хүчит бөхчүүд нь бяртай, эрхий мэргэчүүл цэцтэй монголчууд минь сайхан наадлаа. 180-аад үрээ мордож миний халтар даага түрүүллээ. Халтар дааганы эх нь манай өөрийн унаган адуу. Т.Батзориг Тод манлайн азарганд гүү тавиад гарсан төл байгаа юм.
-20 жилийн дараа дахин төрийн наадмын хишиг хүртлээ хэмээн ярьж байсныг тань санаж байна.
-Тийм ээ, миний бие АХ-ын 78 жилийн ойн баяр наадмаар Өлгөр хүрэн соёолонгоо айргийн тавд хурдлуулж байлаа. Түүнээс хойш яг 20 жилийн дараа халтар даагаа түрүүлгэж байна. Үрээ маань хоёр гурван бэсрэг уралдаанд сайн байсан болохоор айрагт багтана гэдэгт итгэлтэй байсан. Харин түрүүлнэ гэж бодоогүй ээ. Сайхан байна.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Улсын наадамд шүдлэн, даага мордуулсан. Шүдлэн үрээ 16-д орлоо. Мөн шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд бор морь маань гурав, дөрвөөр явж байгаад зургаад орсон. Одоо Говьсүмбэрт болох бүсийн уралдаанд оролцох гээд морьдоо ачуулчихсан байна. Хээр азарга, бор морь, хээр шүдлэн, халтар даагаа мордуулна. Эрлийз дээд насанд хүүгийн маань Хараацай мордох байх.

-Гончиг гуайн хөвгүүдийг адууны тэнгэр хардаг бололтой. Ах дүү гурав төрийн зарлигт наадмуудаас хишиг хүртлээ шүү дээ.
- Баярлалаа. Бид эцэг эхээс арвуулаа. Таван хүү, таван охинтой. Таван хүүгийн дөрөв нь морь уядаг. Хэдэн жилийн өмнө миний дүү Г.Эрдэнэбилэг улсын наадамд хязаалан айрагдуулж байсан. Өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд нөгөө дүү Г.Цоггэрэлийн бор соёолон түрүүлсэн.
Тэр бор хурдан адуу. Даанч өнөө жил азарганд хазуулаад өнжчихлөө. АХ-ын 100 жилийн ойгоор уралдуулах бодолтой байгаа юм. Цогоогийн хээр азарга өнгөрсөн жилийн Дүнжингаравт гурваар давхисан. Энэ мэтчилэн дүү нарын маань морьд сайхан давхиж байгаа.
-Таныг Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд Шуурган хонгор азаргаа түрүүлгэж байсныг тань санаж байна.
-2010 оны зүүн бүсийн уралдаанд Шуурган хонгор маань соёолондоо түрүүлж байсан. Түүнээс өмнө 2003 онд Хүйн долоо худгийн анхны наадамд Буган халиун даагаа айргийн тавд давхиулж, давхар уяагаар Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд гуравт оруулж байлаа. Хурдан хүлгийн буянаар төрийн зарлигт наадмаас хэд хэдэн айраг, түрүү хүртээд буй.
-Ураг удмаараа одтой сайхан наадагч та бүхэнд амжилт хүсье. Сайхан наадаарай.
- Баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна