Юу юугүй цас орох нь ээ буюу скижорингийн тухай


Морин спорт бол юуны өмнө эрүүл мэнд, эрх чөлөө, хурд хүч, нэр хүнд, ур чадвар, байгалийн нэг хэсэг гэсэн мэдрэмж. Ийм ч учраас дэлхий даяар хөрөнгө чинээлэг, олны танил хүмүүс морин спортыг хамгийн ихээр сонирхдог. Ийм ч болохоор хөгжилтэй орнуудад морин спортод өргөн олныг хамруулах хэрэгтэй гэж үздэг. Иймд амралтын өдрүүдээр жирийн иргэд очиж эко орчинд амарч, стрессээ тайлах боломжтой төвүүд олон байдаг. хүмүүс ч ийм боломжийг өргөнөөр ашигладаг. Жишээ болгож уншигч танд скижоринг /skijoring/ нэртэй нэгэн төрлийн спорт, эко амралтын талаар сонирхуулъя.

Скижоринг нь 100 гаруй жилийн тэртээ Норвегид анх бий болжээ. Норвеги хэлээр “skijoring”, “skikjoring” гэдэг цанаар гулгах гэсэн утгатай. Ингэж мориор чирүүлж цана, скейтээр гулгахыг хэлдэг. Манайхаар “морин цана” гэсэн ч болох байх. Манайд ер хөгжөөгүй энэ спортыг 1928 онд Швейцарийн Санкт-Мориц хотноо болсон өвлийн олимпийн хоёр дахь удаагийн тоглолтооор скижорин нь бие даасан спортын төрөл болон оролцож байж. Тэгэхээр бараг 100 жилийн тэртээ Европт олон хүн мэддэг спортын төрөл болсон байв. Шинэ, содон юм болгоныг авч хөгжүүлэх гэдэг Америк ч хоцрохыг хүссэнгүй 1915 оноос Америкийн Нью-Йорк мужийн Лэйк-Плэсидэд скижоринг нь өвлийн багт наадам, ард олны амралтын үеэр бүгдийн дуртай спорт, идэвхтэй амрах хэлбэр болсон байв. Ингэж байтал Том Шредер, Магс Осман гэдэг хоёр нөхөр уулзсанаар скижоринг нь орчин үеийн хэлбэрт орох эхлэл нь тавигджээ. Магс нь жүчээтэй, хурдны моринд тун хайртай нэгэн байсан бол Том нь цанын спортоор гаргууд байсан. Том нь цанаа унасан цагт ямар ч моринд чирүүлээд унахгүй явж чадна гэж ам гараад энэ хоёр хүчээ үзэхээр шийдэн анх 1949 онд анхны уралдааныг зохион байгуулж байжээ. Орчин үеийн скижоринг нь жинхэнэ экстрим спортын төрөл. Учир нь цаначин, эсвэл сноуборчдинг чирж яваа морь цагт 60 гаруй км хурдалдаг. Ийм хурдтайгаар чирэгдэн гулгаж яваа тамирчин 275м урт зам туулахдаа олон төрлийн трамплинаас үсэрч, саад сүлжиж амжих ёстой. Мэдээж хэрэг уналгүйгээр. Мориноос чирүүлдэг уяаны урт нь ойролцоогоор есөн метр.

Скижоринг нь дотроо хоёр төрөл. Нэг нь унаачтай мориор цанатай тамирчныг чирдэг. Нөгөө төрөлд нь цаначин урт жолоогоор өөрөө морио залдаг. Скижорингийн морьд нэлээд тайван, сайтар сургагдсан байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Ард нь яваа хүн нэг бол зүүн, үгүй бол баруун талд огцом гарч, элдэв үсрэлт хийн хурдлахаар тусгайлан сургасан морь яаж үргэж бусгахыг төсөөлөхөд ядах юмгүй.
Иймд скижорингийн морьдыг сайтар сургах нь гулгагчийн амь настай холбоотой зүйл юм. Скижорингт сургах олон арга байдаг. Хамгийн энгийн хувилбарыг сонирхуулъя. Эхлээд морийг урт жолоотой сургана. Урт жолоогоор баруун, зүүн тийш эргэх, зогсох гэх мэт үндсэн зүйлийг сургана гэсэн үг. Дараа нь ардаасаа машины дугуй гэх мэт зүйл чирч явдаг болгож сургана. Ингэж сургахдаа унаачийг ашиглаж болно. Ингээд унаачтай морь ардаасаа урт уяагаар том зүйл чирч сурсны дараа дугуйн дээр хүн зогсоож, эсвэл суулгаж чирүүлж сургана. Дасаад ирэхээр нь дугуйн дээрээсээ урт жолоогоор залж сурна. Хөндлөнгийн элдэв зүйлсийг ойшоохгүй байх, урт жолооны хөдөлгөөнийг сайн мэдэрдэг болгож сургах хэрэгтэй. Харин үүний дараагаар өөрөө цана өмсөн гулгаж сурах шаардлагатай. Скижорингд уулын цанын сноубордыг холбон чирч болно. Морь их хурдлах тул цанын шил, баг, зориулалтын бээлий өмсөх ёстой. Хамгийн гол нь урт жолоог бугуйндаа, эсвэл бүснээсээ хэрхэвч ороож болохгүй.

Ийм үйлчилгээг нэвтрүүлснээр өвлийн улиралд ч ашиглах боломжтой болж байгаа юм. Энэ үйлчилгээг манайд нэвтрүүлбэл өвлийн цагт моринд дуртай монголчууд алжаал, стрессээ тайлах дуртай амралт болох нь гарцаагүй.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна