Итгэлээр хөглөсөн эвий Mongolian Groom минь


3-ны ням гараг уг нь догдолж хүлээсэн өдөр байлаа. Амралтын өдөр хэмээн алгуурлалгүй эртлэн босоод энэ өдөр дэлхийн дэвжээнд шандас сорих Монгол уяачийн эзэмшлийн, Монгол уяачийн уяж сойсон идэрхэн хүлгийг чимээлж суув.
Товлосон цагтаа уралдаан эхэлж, төсөөлж байсанчлан Mongolian Groom өнгөнд уралдаж, эхний гурван байрын нэгэнд эргэлзээгүй хэмээн сэтгэж, түрүүлчихээсэй хэмээн залбирахуй дор...
Сар гаруйн өмнө G-1 ангиллын уралдаанд Америкчуудын бахархал болсон хүлгүүдийг ардаа орхин түрүүлж, дэлхий даяар шуугиан тарьсан Mongolian Groom Breeder’s cup дэлхийн цомын тэмцээнд тэргүүлэх байрт уралдаж, Монголчуудын морь уях эрдмийг дахин гайхууллаа. 17 удаагийн уралдаанд оролцон, гурвантаа түрүүлж 579,141 ам.долларын шагнал аваад байсан Mongolian Groom бэртлийн улмаас тэмцээнээ дуусгаж чадалгүй мөнхийн амгаланд хүрсэн ч Монголчуудад төдийгүй дэлхийн олон орны морины зүтгэлтнүүдэд “мөрөөдөлд хүрэх боломж ойрхон буйг” батлан харуулж чадсан юм.

Монгол түмний бахархалт хүлэг Mongolian Groom-н талаар малын их эмч А.Наранбаатар: Монголчууд бидний бахархал болсон ажнай хүлэг минь тэнгэрийн орондоо оджээ. Жижиг улсын нэрийг дэлхийн морин уралдааны тавцанд гаргаж чадсан “Макс” группийн ах дүү Тод манлай уяач болон уяач Э. Ганбат ахынхаа амжилтуудаар бахархаад баршгүй. Монголчууд бидэнд боломж буйг харуулж чадсан та бүхнээрээ их бахархаж байна. Дэлхийн классик уралдаанд үзүүрт уралдаж буйг бид харлаа, түрүүлэх боломж 100% байлаа. Гэхдээ уралдааны явцад гэмтэж уралдаанаас гарч, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн, хөлний хугарал гэдэг бол адууны хувьд эдгэрэх боломж маш муу байдаг. Шинэ он гарсаар 32 хурдан морьд уг морин тойруулга дээр гэмтэл бэртэл авснаас унтуулсан гэсэн мэдээлэл байдаг. Тэнгэрийн хүлэг минь эргэж Монголчууд бидэндээ төрөхийн ерөөл өргөе” хэмээн нүүр номдоо бичжээ.
Түүний хэлсэнчлэн Mongolian Groom бидэнд эргэж төрөх болтугай.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
192.82.74.211
10 XONOG TUTAM ENE TOIRUULGA DEER 1 ADUU UXESEN TOO GARCH BGA YUM BISH UU. CHUTGUR SHUGELSEN TOIRUULGA BNA. MONGOLCHUUD GOMDOL GARGAJ XURDAN XULEGTEE NUHUN TULBUR GARGUULJ MONGOLD XUSHUUG NI BOSGOX XEREGTEI SHDEE
Reply