ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР “ДАРХАД ХУРД-6” ӨВ СОЁЛЫН НААДМААС...


Дархад түмний баяр цэнгэлийн дээд болсон Дэлгэрхаан уулын тахилга, цагаан адууны баяр “Дархад хурд-6” өв соёлын наадам наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд ХӨВСГӨЛ АЙМГИЙН Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд болж өндөрлөлөө.
Энэхүү баяр наадам нь Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээж хойч үедээ өвлүүлэх, өв соёлоороо бахархах, Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулах, олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Өнөө жил өв соёлын наадам болгон утга агуулга, хамрах хүрээг улам өргөжүүлэн тэмдэглэжээ.

Дархадын цагаан адууны талаар “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Бөттөрийн Мягмаржав
Газар уснаа явагч энэ цагаанд мордвол,
Ганзаганаасаа зуурах гар цөөднө,
Ган цагаан туурай нь
Газрын цэцэгс тасдахгүй
Хөлдөө нүдтэй энэ адууг
Хөтөлж жолоодохын хэрэггүй гэж шүлэглэсэн байдаг.
Дархад түмэн цагаан адуугаа үеийн үед уналга, эдэлгээнд ашигласаар ирсэн бол сүүлийн жилүүдэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж, орон нутагтаа үүлдэр болгон үржүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү наадмыг тохиолдуулан Дархад цагаан адууны тухай баримтат киног “Эх орон” телевизтэй хамтран бүтээж, энэ адуундаа зориулсан “Хийморь шүтээн” хөшөөг цогцлоожээ.
Азарга:

1.Арбулаг сумын уугуул, сумын Алдарт уяач М.Отгондэлгэрийн хонгор. Уралдаанч 448 дугаартай Г.Эрдэнэбат
2.Шинэ-Идэр сумын уугуул, залуу уяач М.Батсүхийн хүрэн. Уралдаанч 171 дугаартай Ц.Мягмардорж
3.Баянзүрх сумын уугуул, залуу уяач А.Ганзоригийн Таван цагаан. Уралдаанч 114 дугаартай Н.Нямлхагва
4.Цагаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Алтангэрэлийн хээр. Уралдаанч 211 дугаартай А.Нямбаяр
5.Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ганболдын хүрэн. Уралдаанч 533 дугаартай Б.Дөлгөөн
Их нас:
1.Бүрэнтогтох сумын уяач Д.Батмөнхийн Буган хонгор. Уралдаанч 899 дугаартай Ц.Баасанбаяр
2.Арбулаг сумын уугуул, сумын Алдарт уяач М.Отгондэлгэрийн цоохор. Уралдаанч 448 дугаартай Д.Эрдэнэбат
3.Их-Уул сумын уяач Л.Өсөхбаярын хээр. Уралдаанч 171 дугаартай Ц.Мягмардорж
4.Баянзүрх сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Галдангийн сартай хүрэн. Уралдаанч 511 дугаартай Б.Ган-Эрдэнэ
5.Эрдэнэбулган сумын уяач Э.Батчулууны хар алаг. Уралдаанч 111 дугаартай Н.Энхмөрөн
Соёолон:
1.Улаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Чинбатын бор саарал. Уралдаанч 811 дугаартай Э.Буянцогт
2.Цагааннуур сумын уугуул, сумын Алдарт уяач О.Цогт-Эрдэнийн хар. Уралдаанч 553 дугаартай А.Отгонбаатар
3.Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чогдовын хээр. Уралдаанч 177 дугаартай Э.Инээдбаяр
4.Баянзүрх сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Мөнхтөрийн хүрэн. Уралдаанч 336 дугаартай Н.Нямлхагва
5.Арбулаг сумын уугуул, сумын Алдарт уяач М.Отгондэлгэрийн бор. Уралдаанч 388 дугаартай Г.Түвшинбаяр
Хязаалан:
1.Арбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Лхагвадоржийн буурал. Уралдаанч 455 дугаартай С.Сумъяажав
2.Тариалан сумын уугуул Д.Хүрэлбаатарын хонгор халзан. Уралдаанч 177 дугаартай Э.Инээдбаяр
3.Тариалан сумын уяач Х.Содбилэгийн хүрэн халзан. Уралдаанч 191 дугаартай Ө.Мөнхбаяр
4.Улаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Чинбатын сартай хүрэн. Уралдаанч 811 дугаартай Э.Буянцогт
5.Их-Уул сумын уяач Л.Өсөхбаярын хүрэн. Уралдаанч 171 дугаартай Ц.Мягмардорж
Шүдлэн:
1.Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Нямдоржийн хар. Уралдаанч 433 дугаартай Г.Пүрэвтунгалаг
2.Их-Уул сумын уяач Л.Өсөхбаярын шарга. Уралдаанч 171 дугаартай Ц.Мягмардорж
3.Түнэл сумын уяач З.Ганбатын сартай хул. Уралдаанч 664 дугаартай Г.Ариунбаатар
4.Баянзүрх сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Мөнхтөрийн хүрэн. Уралдаанч 336 дугаартай Н.Нямлхагва
5.Мөрөн сумын уяач Ц.Бямбацогтын хонгор. Уралдаанч 355 дугаартай Э.Дэлгэрсайхан

Даага:
1.Баянзүрх сумын уугуул, сумын Алдарт уяач Э.Мөнхтөрийн хээр. Уралдаанч 336 дугаартай Н.Нямлхагва
2.Цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын хүрэн халзан. Уралдаанч 818 дугаартай У.Төгөлдөр
3.Их-Уул сумын уяач Д.Ганзамын хонгор. Уралдаанч 191 дугаартай О.Мөнхбат
4.Улаан-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Чинбатын хүрэн. Уралдаанч 881 дугаартай Х.Ганзориг
5.Их-Уул сумын уяач Л.Өсөхбаярын хээр. Уралдаанч 171 дугаартай Ц.Мягмардорж
Баян ходоод:
Рэнчинлхүмбэ сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Батхуягийн бор. Уралдаанч 282 дугаартай Г.Ганхөлөг

Дархад битүү адуу төрөлд:
1.Арбулаг сумын уяач Б.Отгонбаярын цагаан. Уралдаанч 455 дугаартай Л.Тэргэл
2.Улаан-Уул сумын уяач н.Тайваны цагаан. Уралдаанч 551 дугаартай
3.Түнэл сумын уяач Б.Дэлгэрмөрөнгийн цагаан. Уралдаан 557 дугаартай О.Шинэбаяр

4.Цагааннуурын сумын уяач О.Цогт-Эрдэнийн цагаан. Уралдаанч 554 дугаартай Отгонбаяр

5.Улаан-Уулс сумын уяач Ш.Түмэнгийн цагаан. Уралдаанч 992 дугаартай С.Намсрайноров
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.190.208
saihan bnaa
Reply