Аймгийн Алдарт уяач Д.Даваажав: Нэг өдөр аймаг, сумын айргийг зэрэг хүртэж явлаа


Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги VIII багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даваадагвын Даваажав 1980 онд Уянга суманд төрсөн. ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор шагнагдаж байжээ.
-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?
-Манайханд уяач байхгүй гэж болно. Аав багадаа моринд давхидаг хүүхэд байсан гэсэн. Уянгын баян Цэрэнчимэд гэж хүний зургаан нас нэг жил сумандаа түрүүлсэн. Тэгэхэд зургууланг нь аав унасан гэдэг юм. Ийм түүх суманд байдаггүй л юм билээ. Тэр түүхээ аав их ярьдаг сан. Тэрнээс өөрөө уяж байгаагүй. Гэр бүлийнхнээсээ би л морь уяж байна. Намайг морь уяж эхлэхэд аав нас өндөр болчихсон байсан. Аав маань үг дуу цөөтэй хүн л дээ. Наадмын бичлэгийг нь хараад их баярладаг байлаа. Ямартаа ч аавыгаа сэрүүн ахуйд нь баярлуулсандаа бахархалтай явдаг
-Та морь уяад хичнээн жил болж байна вэ?
-Улсын Алдарт уяач болсон Даваадорж гэж Уянгын найзтайгаа морь мал гээд л явна. Яваандаа уруу татагдсан гэж болно. Тэгж байгаад аймгийн Алдарт Гантуул гэж Баянголын залуу бий. Түүнээс Дундговийн Луусын угшилтай хээр үрээг авсан. Аймгийн Алдарт уяач Ганзориг гэж хүний адууны угшилтай юм билээ. Түүнээс өмнө суманд давхидаг зөндөө адуу байсан л даа. Эднээс гайгүй сайн давхиж, аймгийн Алдартын болзлыг хангахад хээр үрээний амжилт жин дардаг.
-Та шүдлэн авсан юм уу, хязаалан уу?
-Сумандаа ганц нэг айрагдсан хязаалан үрээ авч байлаа. Надад ирээд 2011 онд аймгийн Ардын хувьсгалын 80 жилийн ойд мордуулсан ч сайн давхиагүй. Харин сумын 80 жилээр дөрөвлөсөн. Дараа жил нь соёолондоо “Арвагар хээр”-ийн 10 жилийн ой дөрөвдүгээр сарын 11-нд болоход түрүүлээд, аймгийн наадамд дөрөвлөж, Тарагтад аймгийн баруун бүсийн уралдаан болоход аман хүзүүдсэн. Сумын 80 жилийн ойд бас нэг морь уяж, хоёулаа дөрөвлөсөн. Гэхдээ одоо байхгүй ээ. Хөлгүй болгоод сүүлдээ алдчихсан. Олон ч уралдсан даа, хөөрхий. Гамгүй уралдуулсан тал бий. Надад мэдэгдэхгүй овооны наадмыг түүсэн шиг билээ. Ид хурдан жил нь зун Дундговийн наадам болсон юм. Тэнд Дундговийн өөрсдийнх нь голдуу 300-гаад адуу ч мордсон бил үү. Эхний 100 хэд нь ороод л, сүүлийнхийг нь будилуулаад хаячихдаг юм билээ.
-Хэн гэж хүн дээр уягдаж байсан юм.
-Гантулга өөрөө уядаг байсан.
-Өөр ямар хурдан морьд байна вэ?
-Түрүү жил нэг даага “Арвагар хээр”-ийн 20 жилийн ойгоор түрүүлсэн. Нэг хээр морь сумын 80 жилийн ойгоор дөрөвлөсөн. Түүнээс хойш давхиагүй л дээ. Гэхдээ аймгийн амжилтанд ордог юм билээ. Эндхийн унаган адуу. Үүгээр бэлгэнд ирсэн миний адуунуудыг уядаг уяачид бий л дээ. Тухайлбал, аймгийн Алдарт уяач Баярмөнх /Хөх/ надад нэг үрээ бэлэглэсэн нь сумандаа ганц нэг айрагдсан.
-Уяачийнхаа хувьд төлөвлөсөн зорилтууд юу байна вэ?
-Уржнан Пүрэвжав ахаас сартай хүрэн даага аваад эрлийз гээд буцаагаад зарчихсан. Тэр уг нь сайн байсан ч эрлийз гэхээр хэцүү юм билээ. Үнэндээ ойрын хэдэн жил адуу мал гэж айхтар зүтгэсэнгүй дээ.

-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд сэтгэл огшоосон ямар наадам хэдэн онд тохиосон бол оо?
-Тэр үед аймгийн болон сумын наадам нэг өдөр зэрэг болсон юм. Би аймагт хээр үрээтэйгээ очоод дөрөвлүүлсэн бол суманд “Хөх”-ийн бэлгэнд өгсөн сартай хүрэн аман хүзүүдсэн. Сайхан л юм билээ. Бас “Арвагар хээр”-ийн 10 жилийн ой, Бямбасүрэн Алдартын цолны мялаалга наадам давхцаж, тэнд түрүүлсэн. Би тэгэхэд өөрөө байгаагүй л дээ. Тэгээд Өлзийтийн мундаг хурдууд ирж байхад өвөлжингөө 7-8 уралдсан миний адуу ч шалихгүй биз гэж болсон. Гэтэл түрүүлчихээр нь үнэхээр их баярласан. Найз маань хар азаргаа дааганд худалдаж авахад нь бид Өвөрхангайн цаад талын шүтээн дээр гаргаж өгч байлаа. Тэр үедээ ганцхан уралдчихаад шууд улс руу авч явсан юм. Би ч горьдоод зурагтаар хараад суусан аман хүзүүдчихдэг байгаа. Түүнээс өмнө гаргаж өгч байхад Өвөрхангайн том уяачид бараг л шоолж байсан юм. Гэтэл анх удаа Өвөрхангайгаас явсан адуу айрагдах нь тэр. Хэдийгээр миний адуу биш ч их гоё санагдаж билээ.
-Танд ч тийм баярт өдрүүд ойрхон байгаа байх аа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна