Аймгийн Алдарт уяач Б.Пүрэвдорж: Хоцорсон наадам хамгийн их сургамж хайрладаг

Мандал дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Бямбадоржийн Пүрэвдорж нь 1981 оны хавар сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Морьтон дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж уяачийн эрдэмт шамдаад 20-иод жилийн нүүр үзэж буй тэрээр сумынхаа хүндэт иргэн төдийгүй ММСУХ-ны Уяачийн алдар одонгоор шагнагдаж байсан гэнэ.
-Төрийн наадамд азарга айрагдуулсан уяачтай орон нутагт нь ирж уулзаж буйдаа баяртай байна. Сар хүрэхгүй хугацааны дараа улсын наадам болно. Манлай хул азарганы уяа сойлго эвтэй сайхан уу?
-Энэ жил /2018 онд/ манай нутагт дэлгэр сайхан зун болж, адуу мал тарга тэвээрэг сайтай, өнгөтэй сайхан байна. Дөрвөн сар гэхэд адуу ногоонд цадчихсан байсан. Хул азарга маань зөв уяатай сайхан байгаа. Хоёр хоногийн өмнө /2018 оны 6 сард/ Баянзүрх хайрхны тахилга наадамд хул азарга түрүүлж, саарал азарга маань айргийн дөрөвт давхисан. Энэ наадамд би таван адуута очиж, гурван түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртсэн. Одоо төрийн наадмаа зорино гэсэн бодолтойгоор ажлаа хийж байна.
-Хул азарга энэ жил хэд хүрч байгаа вэ?
-11-тэй. Есөн настай төрийнхөө наадамд айрагдаж байж. Тэрний урд жил буюу найман настай азарга анх төрийн наадмыг зорин очиж уралдаад Цагаан хөтөл дээр дөрөв дээр гарч ирээд сууж байсан. Тэр жил Хүйн долоон худаг их гантай, идэшгүй байсан юм.Бид түүнийг тооцолгүй очоод хул азаргаа цагаан борогоор хооллож байгаад мордуулсан. Өөрөөр хэлбэл идэшний алдаанаас болоод айрагдуулж чадаагүй. 2016 онд нутагт эрт ногоо гарч, уяа сойлго зөв байсан. Идэш хоолны алдаа ч гараагүй. Харин уралдаанч хүүхэд маань жаахан шинэдсэн байх. Анх удаа төрийн наадамд морь унаж байгаа болохоор арга ч үгүй байлгүй дээ.
-Урьд жил нь өөр хүүхэд унасан юмуу?
-Анхны жил хаширлаад том хүүхдээр унуулсан.2016 онд яг өөрийнхөө морины хүүхдийг мордуулаад Цагаан хөтөл давтал 10 руу оруулж болохгүй шүү гэж хэлээд явуулсан чинь 17, 18-р гарч ирсэн. Эхний дөрвөн азаргаа хэтэрхий хол алдаад нэхсээр байгаад л айрагдаж байгаа нь тэр.
-Тун эгзэгтэй айрагдсан. Хэтэрхий хаширлаж дээ гэж бодогдсон уу?
-Зурагтаа уралдааны бичлэг үзэж байгаад л тийм шийдвэрт хүрсэн юм. Жил бүрийн улсын наадмын бичлэгийг харж байхад Цагаан хөтөл давтал дан улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагддаг мундагууд нь эхний 30 дотор давхиад байдаг юм билээ. Тэгээд тэндээс хоолны юмуу уяаны алдаатай нь сугараад үлддэг юм шиг санагдсан. Тийм тооцоо хийгээд хүүхдэдээ 10 дотор оруулалгүй дарж яваарай гэж захисан юм.Араас дайруулна гэсэн тооцоо хийхгүй юу./инээв/
-Айрагдах багтах эсэх нь дэнслэгдсэн тэр цөөн агшинд ихийг бодож амжаа байлгүй. Нэлээд догдолсон байх. Тийм үү?
-Магнай халиун азарганы эзэн Болдбаатар, манай захирал Энхтөр бид нар барианы зурхай дээр суугаад Цагаандалай ахын тайлбарлахыг сонсож байсан юм. Эхний дөрвөн азарга нэлээд тасарчихсан. Тэдний талаар л яриад байдаг. Харин нутгаас хүмүүс залгаад “хул азарга төдөөр явж байна” гээд мэдээ дуулгана. Өндөр лүү ороход долоо дээр явж байсан шүү дээ. Тэгээд жаахан байж байгаад ярихад зургаа руу орлоо гэсэн. Хул азарганы нэг онцлог нь хүн хараад зүтгэдэг. Тэрийг нь мэддэг болохоороо би хөлсний хашаа руу гүйсэн. Гүйх зуураа бас бариачийн гар дахь пайз хараад байгаа. Гүйсээр байгаад л хөлсний хашаа руу амжаад очсон доо. Очоод сурвалжлагчдын асуултанд хариулах гэсэн амьсгаадаад чаддаггүй. Дотроо бол нутгийн уул, ус ард түмэндээ талархаж залбираад явж байсан. Сайхан юм билээ. Нутагтаа уясан морио төрийн наадамд айрагдуулах.
-Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас анх удаа төрийн наадамд морь айрагдсан тохиолдол гэдэг байхаа.
-Тийм. Зорьж очиж уралдаж байсан ч хараахан айрагт багтахгүй л байсан юм билээ.
-Хул азарга аймгийн чанартай уралдаануудад гурав түрүүлж, хоёр айрагдсан гэсэн. Хэдэн онд вэ?
-2014, 2015 онуудад. 2014 онд аймгийн бүсийн хоёр уралдаанд түрүүлсэн. 2015 онд нэг түрүүлж, нэг айрагдсан. Гурав дахь түрүү нь Булган аймгийн баруун бүсийн уралдааных.
-2017 онд яагаад уралдаагүй юм бэ?
-Хөлөндөө жаахан асуудалтай болоод өнжөөчихсөн юм. 2016 онд улсад айрагдчихаад давхар уяагаар Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдлахдаа шөрмөсөндөө жаахан асуудалтай болчихсон юм.
-Тийм учиртай байх нь. Улс, бүсийн уралдааны хоёр айрагтай нутагтаа ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Их-Уул сумын удирдлагууд, ах дүүс сумын хил дээр угтаж авсан. Их сайхан санагддаг юм билээ.
-Илүү ойр байдаг тэр юмуу уяачдад хүндэтгэлтэй хандсан тухайд дуулах хөндлөнгийн надад сайхан байдаг юм. Ингэхэд Пүрэвдорж Алдарт хэд дэх үеийн уяач вэ? Ажиглаад байхад амжилт гаргаж байгаа хүмүүс удам дамжсан уяачид байх нь элбэг юм.
-Би гурав дахь үеийн уяач. Миний өвөө Төрмандах гэж морь танихдаа гаргуун хүн байсан гэнэ лээ. Намайг багад өнгөрсөн болохоор сайн мэддэггүй юм. Харин аав маань адуучин хүн. Сум орон нутгийнхаа наадамд уясан морио олонтаа түрүүлгэж, айрагдуулсан энэ нутгийн сайн уяачдын нэг. Би эднийхээ залгамж халаа болж 2000 оноос өөрөө гардан морь уяж байна.
-Өвөөгийнхөө морь таньж авсан тухайд нэг бус сонсож дуулаа байлгүй. Түүнээсээ хуваалцаач.
-Нэгдлийн адуунаас эцсэн бор үрээг таньж аваад ойр хавийнхаа наадамд олон түрүүлгэж, хүү Ширбазартаа өгсөн тухай нь нутгийнхан их ярьдаг. Ширбазарын бор гэдэг морь нэгэн үе энэ хавьдаа нэрлэгддэг адуу байсан гэнэ лээ. Манай өвөө уг нь Түнэлийн хүн. Түнэлийн нэгдлийн адуунд айхтар хээр азарга байж. Адуучид тэр хавийнхан сургах гээд дийлдэггүй. Тэгсэн өвөөг “тэр азаргыг бариад ир” гээд аавыг дүүтэй нь явуулсан байгаа юм. Нэгдлийн адуучин нь нөгөө хоёрт “барьж аваад тогтоож чаддаг юм бол аваад яв” гэж. Нөгөө хоёр нь хэлснээр нь хийгээд азаргаа хөтлөөд явж. Өвөө түүнийг нь уяад Их-Уул сумандаа хоёр гурав түрүүлгэж, Түнэлд нэг түрүүлгэсэн. Тэр хээр азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай. Төлүүд нь их хурдалсан. Жишээлбэл аймгийн Алдарт уяач Гунаажавын хээр гэж энэ хавьдаа олон түрүүлсэн. Хамгийн сүүлд 19 настай түрүүлж байсан мундаг хээр бол тэр азарганы төл. Хээр азарганаа гадна өвөө сайн цоохор азаргатай байсан. Түүнийх нь төлүүд нь энэ хавиар их тарсан. Сүүлийн үед манай нутгийнхан зүүн талын адуугаар азарга их тавих болж. Өвөөгийн цоохрын удмын гүүг зүүн талын азарганд хураалгаад гарсан төл нь гайгүй давхиж байгаа дуулддаг шүү. Тэгэхээр сайн адуутай хүн байсан байгаа биз.
-Тийм байна. Тэр сайн адуунд танай ааваас өөр эзэн болсон хүн бий юу? Өөрөөр хэлбэл Төрмандах агсны үр хүүхдүүдээс хэд нь морь уядаг юм бэ?
-Манай аав 11 хүүхдийн дөрөв дэх нь.Ах Ширбазар нь аймгийн Алдарт уяач цолтой.Манай аав сумын Алдарт уяач. Чулуунбат гээд дүү нь бас морь уядаг. Тосонцэнгэл суманд ажиллаж амьдардаг хурдан алаг азаргатай хүн байсан.
-Өвөө тань морь танихдаа гаргуун байсан гэлээ. Тэгвэл аав тань уяачид байх ёстой эрдмийн алийг нь илүү эзэмшсэн хүн байсан бэ?
-Энэ нутгийнхан аавыг “идэшний уяач байсан” гэдэг юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр адууны хоол гэдсээр нэг оролдоггүй эдэлгээгээр ажлыг нь хийчихдэг гэсэн санаа юм билээ. Тарган морь оруулж ирээд нэг шөнө идшийг нь тааруулаад л уралдуулчихдаг байсан гэдэг юм.
-Аавын тань нэр усыг цуурайтуулсан ямар хүлгүүд байв.
-Бямбадоржийн том жижиг цоохрууд, үстэй, үсгүй саарлууд гээд ярина л даа. Том жижиг цоохрууд бол өвөөгийн цоохор азарганы төлүүд. Харин саарлууд бол нөгөө хээр азарганы удмын адуунууд. Ер нь унаган адуугаараа наадаж байсан хүн. Нэгдэл байгуулагдсаны 50 жилийн ойгоор гэдэг байхаа бага цоохор морио аман хүзүүдүүлж байсан гэдэг юм. Яагаад байхаа, гэдэг юм гэгчлэн яриад байна вэ гэхээр аав маань 1990 онд намайг дөнгөж ухаан орсны дараахан өнгөрсөн учраас нарийн сайн мэддэггүй юм.
-Уучлаарай. Бямбадорж гуайн найман хүүхдээс хэд нь уяачийн эрдэмд шамддаг юм бэ?
-Манайх таван хүү, гурван охинтой. Таван хүүгийн гурав нь морь уядаг.Ах Энхбаатар маань сумын Алдарт уяач цолтой. Дүү маань хараахан цол хэргэмд хүрээгүй залуу уяач. Бидний хувьд өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж нутаг орныхноо цэнгүүлье гэдэг зорилготой уяачийн замналаа эхлүүлж байлаа.
-Таны хувьд орон нутгийн ханасан цолонд хүрчихсэн, улс, бүсийн уралдаанд морь айрагдуулчихсан хүн. Тэгэхээр нутаг орныхноо гэхээс илүү Хөвсгөлчүүдээ, даяар монголчуудаа цэнгүүлэх том зорилго тавин хөдөлмөрлөж байгаа болов уу хэмээн бодож байна.
-Тэгэлгүй яахав. Анх морь уяж байхдаа аймгийн Алдарт уяач гэдэг цолонд хүрчих юмсан гэж зорьж байлаа. Харин одоо бол улс, бүсийн чанартай уралдаанд амжилт үзүүлэн нутаг орныхоо нэрийг гаргах юмсан хэмээн зорьдог болсон. Анх морь уяж байхдаа нутгийн адуугаа зүүн талын адууны жишигт хүртэл уяна гэж боддог байлаа. Өөрөөр хэлбэл манай нутгийн адуу хурдан яаж уях нь чухал гэж боддог. Түүнийгээ батлах гэж энэ нутгийн сайн адууны удмын гүүнүүдийг нэлээд цуглуулсан. 2008 онд шиг санагдаж байна. Өөрийн унаган адуу Согоо хээрийгээ дааганд нь зургаа уралдуулж, зургаа түрүүлгэсэн. Дараа жил нь бас нэг даагаа ес уралдуулж найм түрүүлгээд, нэг аман хүзүүдүүлж байлаа. 2010 онд нутгийнхаа ахаас хээр даага авч гурав түрүүлгэж байлаа. Энэ мэтчилэн нэг хэсэг нутгийнхаа адуугаар сайхан наадсан. Харин сүүлийн үед бусдын жишгийг дагаад цус сэлбэж байна. Адууны эрэмбэ гэж аргагүй байдаг юм байна.
-Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн л дээ. Адууныхаа эрэмбийг мэдэж байж уралдаанаа сонгоно шүү дээ.
-Харин тийм. Эрэмбэтэй адуутай байж түүнийгээ мэдэхгүй бага наадамд уралдаад байвал хайран. Эсрэгээрээ адууныхаа эрэмбэ хэр чансааг гүйцэд танилгүй том наадамд тавиад байвал уяачийн хөдөлмөр үнэгүйднэ. Тэгэхээр эхлээд адууныхаа эрэмбийг таних хэрэгтэй. Тэгээд хаана уралдахаа төлөвлөх хэрэгтэй.
-Өөрийн тань орон нутагтаа хангалттай амжилт гаргачихсан залуу уяач нарт юу гэж зөвлөх вэ?
-Гайгүй адуутай бол гарч уралдсан нь дээр юм билээ. Уяач, хүүхэд, морь гурвын аль алиных нь нүд нээгдэнэ. Ер нь тэгээд бодоод байхад хүн сайн наадсан уралдаанаасаа илүү саар муухан наадсан наадмаасаа ихийг ухаардаг. Яагаад гэхээр морь түрүүлж, айрагдсан наадмын ар дээр баяр бахдал хөөрөл үлддэг бол. Айрагдаж чадаагүй хойгуур давхисан наадмын ар дээр уяач юун дээр алдав гэдгээ илүү нухацтай боддог. Тэгэхээр залуучууд маань морь түрүүлж, айрагдсан наадмаасаа илүү хоцорсон наадмаа дурсан тунгаан бодож бай. Тэр бодол тань сургамж өгөхөөс гадна дараагийн удаа алдахгүй дээ гэсэн итгэл, заавал айрагдуулна даа би чадна гэсэн зориг бэлэглэдэг. Үүнээс гадна залуучуудыг аль болохоороо адуутай малтайгаа харьцаж ойр бай хэмээн зөвлөмөөр байна. Уяж байгаа морь чинь болохгүй санагдвал хүнээсээ асуухаасаа урьтаж өөрөөсөө асуун сайн ажигла. Сайн ажиглаад адуугаа мэдрээд ирэхээр яамаар байгаагаа хэлээд өгнө. Бас нэг чухал зүйл бол адууны эдэлгээ. Машин техник хөгжөөд хүмүүс морио унахаа байсан байна. Энэ нь уяаны хамгийн чухал хэсэг адууны эдэлгээг үгүй болгочихож байгаа юм. Унаж эдлээгүй адууг уяхад хэцүү. Уяа нь ч эвлэхгүй. Тэгэхээр өвөл, хаврын унаа эдэлгээг заавал хий. За тэгээд хавар аль болох эрт ногоол. Долоо хоногийн өмнө түрүүлж ногоо идсэн тэр жилдээ арай л илүү байдаг.
-Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.179.4.178
59.153.115.169
Andda amjilt husie..toriin nertei uyach bolj uul us nutag oroniiho neriig ondort orgoj yvaarai..hurai.hurai .hurai. Molor erdenii bosoo tsagaan hiimori eveej yvah boltugai.andiig mini
Reply66.181.160.59
Нутгийн дүүдээ амжилт хүсье. Сум орон нутгийнхаа нэрийг цуурайтуулсан Улсын алдарт уяач болоорой. Хурай хурай хурай
Reply