Сумын Алдарт уяач Т.Цэрэндорж: Тэр жил Тарагт, Уянгадаа одтой наадаж, есөн айраг түрүү авсан

Дараагийн зочин бол Жаргалант багийн Батширээ хэмээх газар айлын найм дахь хүү болон мэндэлсэн нэгэн аж. Тэрээр аймгийн Сайн малчин хийгээд Хөдөлмөрийн хүндэт медаль, VII, VIII таван жилийн гавшгайч, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, АХ-ын 60,80 жилийн ойн болон Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн медалийн эзэн юм.
-Таны аав морь уядаг байв уу?
-Аав маань морь уяж байгаагүй ээ. Жирийн л нэг малчин явлаа. Гэхдээ намайг найман настайд бурхан болсон юм.
-Та морь уях болоод удаж байна уу?
-Би чинь зургаан настай л морь унаж эхэлсэн хүн дээ. 13 хүртлээ унасан байх шүү. Тэр үедээ ах Цэрэндаваагийн хурдан морийг унаж, сумандаа нэг түрүү, хоёр айраг авсан. Ах буурал бас нэг шаазгай морьтой. Буурал морь нь нэг түрүүлээд, нэг айрагдсан. Бас Уянгад цуутай Шагдарсүрэнгийн хар морийг унадаг байлаа. Хоёр түрүүлүүлж байсан. Мөн Эрдэнэбилэгийн аавын ах нь Манал гэж хүн байлаа. Түүний морийг унаж, нэг айрагдуулж, нэг түрүүлгэсэн. Тэгээд мориноос хасагдаад хэдэн жилийн дараанаас нэгдлийн адуу маллаж, 1970 оноос морь уяж эхэлсэн. Түүнээс хойш 1987 онд хань маань улсын аварга саальчин болсон юм. Тэр жил би Тарагт, Уянгадаа тун ч одтой наадаж, есөн айраг түрүү авч байсан. Харин 13 түрүү, 12 айраг авсан амжилтаар сумын Алдарт уяач болсон.
-Таныг морь унадаг байхад сумын баяр наадам өтгөн болдог байв уу?
-Одоотой адил машинаар ачихгүй. Морио хөтөлж очоод л уралдуулчихна. Хурдан морийг тухтайхан мориор л гаргаад өгчихдөг. Тэгээд үнэнч шударга, будилаан гардаггүй сайхан байлаа шүү дээ. Сумын наадамд доод тал нь 50,60, дээд талдаа 100 хүрч морь уралдана.
-Хэний морьд хурданд тооцогддог байв?
-Даваадорж гэж хүний аймагт нэг түрүүлсэн хээр морь, Шагдарсүрэнгийн хар морь, Нямсүрэнгийн ухаа гээд байлаа. Хэрвээ Шагдарсүрэнгийн харыг одоо уралдуулдаг сан бол гүйцэх морь байхгүй байх аа. Одоо чинь харайлт томтой, тэжээлээр уядаг зүүн талын морьд илүүрхээд байна шүү дээ. Нөгөө ухаа нь ч аймагт нэг түрүүлээд, нэг аман хүзүүдсэн цуутай хурдан морь байсан. Намайг морь уядаг байхад Чимэдхүүгийн хар, Шагдарсүрэнгийн хар, Жигмэдийн хээр гээд хурдан буянгууд илүүрхэнэ л дээ. Мундаг уяачид ч олон байлаа. Шагдарсүрэн гуай, Доржзов, Хожоогийн Гөлөг гээд л уралдах морьдын амжилтыг урьтаад харчихна. Тэгээд “Энэ нэг хоногийн хоол дутуу байна. Энэ цагийн хоол дутуу” гээд л нарийн хэлнэ шүү дээ. Өнөөх нь яг л хэлснээр нь болж таарахыг яана. Тэгэхэд одоо бол эдний дайтай шинждэг улс алга.
-Та барагцаална биз дээ?
-Үгүй яах вэ. Уясан морьдын дунд ороод уяа нь ханасан үгүйг мэдчихнэ ээ.
-Морь уяж эхлээд олон жилийн дараа анхны айргаа авсан бололтой.
-Үгүй ээ, тэрнээс өмнө анхны түрүүгээ авчихсан байсан л даа. 1970 онд чинь нэг даага түрүүлгэсэн юм. Дараа жил нь шүдлэн үрээ бас түрүүлүүлж, нэг хөх шаазгай адууг гурван жил түрүүлгэсэн. Шийр цагаан хүрэн даагаар ч наадсан. Тэгээд цэрэгт яваад хэсэг завсарласан. Харин 1987 онд чинь ах дүү үрээнүүд /даага, хязаалан, шүдлэн, их нас/ уясан юм. Тэгэхэд их насны морио уралдуулаад Тарагтад үхүүлчихсэн. Хөөрхий барианыхаа газар ирээд шахуу үхчихэж билээ. Хоолны алдаанаас л болсон байх даа. Харин хязаалан нь түрүүлж, шүдлэн нь аман хүзүүдээд, даага түрүүлсэн. Тэндээс Уянгадаа ирээд бас л хоёр түрүү нэг айраг авсан. Хязаалан үрээ түрүүлээд, шүдлэн үрээ нь аман хүзүүдээд, даага нь бас түрүүлсэн.
-Үнэхээр 1987 онд одтой нааджээ. Дараа жил яаж наадсан бэ?
-1988 онд Хайрхандулаанд хар соёолон түрүүлүүлж, Уянгадаа аман хүзүүдүүлсэн. 1988 онд нэг л нас давхиулсан нь энэ. Тэр жил чинь өнөө түрүүлдэг хязаалан үрээгээ Гомбосүрэн гээд дүүдээ зарчихсан. Тэр дараа нь Зүүнбаян-Улаанд манай ахмадын хорооны дарга Ганбаатарт зарчихсан юм гэсэн. Тэгээд Баян-Улаанд нэг аман хүзүүдэж, нэг түрүүлгэсэн. Тэгээд хойшоо юу болсоныг нь мэдэхгүй байна. Харин даагаа бол уяагүй юм. Үүнээс хоёр жилийн дараа байна уу даа. 1990 хэдэн онд бил үү 2000 он ч юм уу. Нэг шүдлэн үрээ Хайрхандулаанд дөрөвлүүлж, Уянгад нэг аман хүзүүдүүлсэн. Тэрнээс хойш бараг л морь уясангүй ээ. Тэжээлээр уралддаг болоод яах аргагүй л орхисон.
-1987 онд уралддаг ах дүү гурав чинь яг нэг азарга, гүүний төлүүд үү?
-Тийм ээ, нэг азарга, гүүний төлүүд. Эцэг нь болох зээрд азаргыг соёолонд нь Гомбосүрэн гэж дүүгээсээ авч байсан. Тэр үедээ Тарагт суманд нэг тавлачихаад байлаа. Эх нь бол манай унаган гүү байгаа юм. Ингээд 1987 онд ах дүүсийг уясан бол 1988 онд нэг үрээ уясан.
-Танай унаган гүү ямар зүстэй билээ?
-Миний уяж байсан үрээнүүд дандаа л хар зүстэй. Нэг нь л зээрд байсан. Эх нь хар, эцэг нь зээрд зүстэй. Эднээс дөрвөн унага жил дарааллан гараад хурдалсан. Эндээс зээрд нь их хурдан байж билээ. Дааганаасаа эхлээд хязаалан хүртлээ магнайдаа тоосгүй давхисан даа тэр зээрд.
-Сүүлд 2000-аад оны үед айрагдуулсан шүдлэн таны унаган адуу юу?
-Мөн л манай унаган адуу. Тэгэхэд чинь гайгүй хэдэн адуутай болчихсон байсан үе л дээ. Шүдлэн сумандаа болон Хайрхандулаанд тус тус айрагдсан. Тэгээд хязаалан, соёолонд нь уяагүй.
-Аймагт наадаж байв уу?
-Аймаг явж үзээгүй. 1987 онд Тарагтад наадчихаад аймаг явна гэж байсан ч хар морио үхчихээр нь зориг мохсон. Хэрвээ явсан бол айраг амсаж мэдэх л байсан болов уу. Гэхдээ тэр үед манай сумаас аймагт яваад байдаггүй байлаа.
-Танай удамд танаас өөр уяачид бий юу?
-Сайн малчид бол олон байна. Тухайлбал, хүү маань 2015 онд улсын Сайн малчин болсон. Бас төрсөн ахын хүү энэ жил улсын Сайн малчин боллоо. Одоогоор уяач бол алга аа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөх үү?
-Ахиад л 1987 оныг хэлнэ дээ.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Надаас ярилцлага авсан та бүгддээ их баярлалаа. Ажил үйлсэд нь амжилт, амьдралд чинь аз жаргал хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна