Аймгийн Алдарт уяач Ш.Отгон: Морь ёслоход нохой ирэхийг сайн хэмээдэг


Эрүүл мэнд, Эрчим хүч, Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүний ажилтан, АХ-ын 80, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, Алтангадас одонт, аймгийн Алдарт уяач Шаравжамцын Отгоныг уншигч танд танилцуулъя. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р багт оршин суух тэрээр 1956 оны хавар Дэлгэрхаан сумын нутаг Уст хэмээх газар айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн юм.
-Удам судар үүх түүхээс тань яриагаа эхэлье. Таны өвөг дээдэс хаагуур нутагладаг ямар хүмүүс байсан бэ?
-Төв аймгийн Дэлгэрхаан сумын зүүн хойд тал Тарган бригадаар нутагладаг байсан. Миний аавыг Шаравжамц, өвөөг Хас тайж гэдэг. Өвөөгийн аав Илдэн тайж гэж хүн байсан гэнэ лээ. Илдэн тайжийг мэдэхгүй юм. Миний өвөө Хас тайж бол морь уядаг, хурдан хар азаргатай байсан гэдэг юм. Аав маань бол морь мал уяж байгаагүй ээ. Би зургаан настайгаас эхлээд хүргэн ах болох Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Үнэнмандах гэдэг хүний морийг унадаг байлаа. Ах маань хурдан зээрд азаргатай байсан. Өөрөө морь уях тухайд бол 1979 оноос эхэлсэн. 23-тай анх морь уяснаас хойш тасралтгүй 40 жил сүүл шуужээ. 1989 онд сумынхаа наадамд өөрийн унаган буурал хондлойтой зээрд шүдлэнгээ айрагдуулчихаад их урам орсон. 1995,1996 оны үед Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Манлай уяач Ганжуурын Сундуй гэдэг хүнд шавь орж олон жил хамт морь уясан. Тэр мундаг хүнээс сурч мэдсэн зүйл их бий.
-Эргэлзэх юм алга. Нэрт уяачтай хэрхэн танилцаж байсан юм бэ?
-Манайх 1977 онд Төв аймагт шилжиж ирсэн. Айл гэр болж өрх тусгаарлаад 1979 оноос сонирхлоо даган морь уяж, ойр тойрноороо нааддаг байлаа. Гүнбүрд, Номиндалай хавиар морь уяна. Тэгж явахдаа Сундуй гуайтай танилцаж бурхан болтол нь хамт морь уясан даа. Сандуй гуай уйгагүй, маш хичээнгүй хүн. Ялангуяа морь уяхдаа туйлын хичээнгүй. Хоёр нарны хооронд уяан дээрээ л өнжинө. Жилдээ зуны нэг дээл хийлгээд, түүнээсээ салахгүй. Намар наадам дуусахад дээл нь гандчихсан байдаг сан. Ихэнх уяачид мориныхоо ажлыг хийчихээд гэртээ орчихдог бол Сундуй гуай тэгэхгүй. Хөгшин нь данхтай хүйтэн хар цай авчраад тавьчихна. Тэрнийгээ уугаад орой болтол уяан дээгүүрээ л байж байна. Морины хоол тааруулахдаа гаргуун. Морийг зүдэргээгүй цэвэрхэн сайхан уяна. Баянцагаан олон сайн уяачидтай. Тэдний дээгүүрт миний багш бичигдэнэ.
-Хэлж сануулж сургасан зүйлүүдээс нь хуваалцаач?
-Уйгагүй, тууштай байхыг л сургадаг. Түүнээс энэ морио тэгж уя гэж хэлэхгүй. Өөрөөрөө үлгэрлэдэг гэх юм уу даа. Үргэлж уяан дээрээ байгаа, хичээнгүй хүн бусдаар хэлүүлэлтгүй мориныхоо уяаг мэдэрдэг. Түүнийг л ойлгуулах гэсэн байх. Уяа морьдтойгоо ойрхон бай. Суниахыг нь хүртэл хар. Хэдийд унтаж байна, юунд зовиурлаж, юунд тааламжтай байна гэдгийг нь ажигла гэдэг байсан.
-Уяачид бэлгэдэл зүй нь өндөр хөгжсөн улс. Сундуй гуай юуг бэлгэшээдэг байсан бэ?
-Манай багш уяан дээр нохой ирэх, тэр тусмаа охин нохой ирэхийг ихэд бэлгэшээдэг хүн байсан. Нохой уяаны шон руу шээхэд морь айрагдах нь дээ гэдэг. Түүнийг нь дагадаг юм уу морь ёслоход заавал нохой ирнэ. Нохой уяа эргэсэн жилүүдэд ёс юм шиг морь нь түрүүлж, айрагддаг. Мөн морь хөлсөлж байхад туулай таарах сайн гэдэг. Өвөр лүү орвол бүр илүү бэлгэшээнэ. Өөрөө туулай өдөр морио ёсолно. Би багшийнхаа энэхүү бэлгэдлийг мөн дагадаг.

-1979 оноос морь уяж, 10 жилийн дараа унаган үрээгээ айрагдуулсан гэсэн шүү. Зээрд үрээ шүдлэнгээсээ хойш яаж давхисан бэ?
-Хязаалан арван хэдэд, соёолон гуч гаргаж давхиад, их насанд нийлсэн хойноо Атар, Мөнгөнморьтод нэг нэг айрагдсан. Түүнийг залгаж аймагт хоёр айрагдсан хамар цагаан зээрд морь маань гарсан.
-Хамар цагаан зээрд морь танай унаган адуу юу?
-Аймагт ирснийхээ дараа зүүн талын угшилтай гурван азарга авсан юм. Хамгийн эхнийх нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Түмэн-Өлзий гэж хүнээс зээрд халзан азаргыг авч байлаа. Тэрний төлүүд гайгүй давхисан. Дараа нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Сүмбээ гэдэг айлаас хүрэн, бор зүсмийн хоёр азарга авсан. Хүрэн азарга нь аймгийн наадамд хоёр айрагдаж, суманд 2,3 түрүүлсэн. Хамар цагаан зээрд морь бол Баянхутагаас авсан халзан азарганы төл. Эх нь манай өөрийн унаган гүү. Зээрд морь 2003 онд аймагт 80 жилээр айрагдаад, их морь болоод суманд хоёр, гурав айрагдаад тэгээд үхсэн. Би 2017 онд аймгийн наадмын хоёр түрүү, найман айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн. 2015 онд сумын Алдарт уяач болоход нэг түрүү, 22 айраг авсан байсан. Дан сумын баяр наадам ороод шүү дээ. Ер нь бол хүний өөрийн уясан морьдын амжилт 50 гарчихаад байгаа.
-Ямар хүмүүсийн морьдыг уях уу?
-Отгонбаатар, Гантөмөр зэрэг залуусын морийг уяна аа. Отгонбаатарын хул соёолонг 2016 оны аймгийн наадамд түрүүлгэсэн.
-Нэгэн үе Манлайгаас суралцаж байсан бол одо нутгийн залууст үлгэрлэж байгаа хэрэг байх нь. Сэтгэлд хоногшсон наадмуудынхаа дурсамжаас хуваалцаач?
-2010 оны аймгийн наадам тод дурсамж үлдээсэн шүү. Хүрэн азарга маань соёолондоо аймагт айрагддаг жил л дээ. Морины комиссынхонтой явж олс татлаа. Тэр үед олс татаж эргүүлдэг байсан юм. 170-аад соёолон гараанаас гарч, тоос манаруулаад явчихлаа. Араас комиссын машинтай алсуур яваад харсан газрын тэг дунд орж байхад хүрэн азарга маань гучин хэдээр явж байна аа. Газрын тэг дундаас нэлээд өнгөрсөн өнөөх маань юу юугүй ахилаа шүү. Бор үзүүр дээр тав зургаагаар нь идсээр байгаад давчихлаа. Машинууд доогуураа тойрч ороодог. Тэгээд гараад ирсэн арав дотор орчихсон явж байна. Хажууд сууж явсан хүн “За хүрэн азарга чинь өнөөдөр тав дотор орох нь ээ” гэж байна. Би дуугүй л яваад байлаа. Тэгж байсан юу юугүй л айрагт орчихлоо. Тойроод ирсэн үзүүр дээрээ дайраад дөрвөлсөн байсан. Уяа нь ханасан адууны уралдааныг дагаж үзэх сайхан л юм билээ. Гэвч наадам болгон тийм байхгүй шүү дээ. Алдана ононо.
-Тэгвэл алдаанаасаа суралцсан наадмаа дурсаач.
-Сургамж хайрласан наадам гэвэл Баянцогт сумын 80 жилийн ой юм уу даа. Уралдахаас хоёр юм уу ядаж ганц хоногийн өмнө очиж баймаар юм билээ. Уралдаан тулгаж машинтай очих буруу санагдсан. Яагаад гэхээр наадмын хуваарь яаж ч өөрчлөгдөж магадгүй юм билээ. Маргааш уралдаан болно гэж байхад бид урьд шөнө нь очлоо. Азарганы дараа соёолонгоо мордуул гээд зарлаад байдаг. Хөтөлбөр дээрээ хоёр дахь өдөр нь соёолон уралдахаар байсан юм. Тэгсэн хуваарьт өөрчлөлт орсон гэнэ. Бид нөгөөдөр уралдана гээд соёолонгоо бүтэн идүүлчихсэн. Тэгээд яахав нэгэнт оччихсон юм чинь мордууллаа. Энд аймагт айрагдчихаад очсон адуу л даа. Жаахан холхиулж байгаад явуулсан. Чүү чаа арваар орсон. Энэ наадмаас би тулгаж очиж болохгүй юм байна. Эрт очиж морьдоо амраан бэлтгэх ёстой юм байна гэсэн дүгнэлт хийсэн.

-Ачдаг болсноос хойш уяачид голдуу тулгаж очиж нааддаг болоод байгаа. Залууст сургамжтай л юм. Ингэхэд танайхны залуус моринд хэр эвтэй, дуртай вэ?
-Моринд дуртай, дунд сургуульд байхаасаа морь уясан хүү минь бурхан болчихсон. СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөөд, Цэргийн дуу бүжгийн чуулгад ажилладаг байсан юм. Хоёр хүү нь аав шигээ адуунд дуртай. Эднийгээ том болтол уяагаа зэврүүлэхгүй гээд ах нь ажлаа завчлаад морь уяж л байна. Хоёр ачийгаа удам залгаад морь уяна гэж итгэдэг дээ.
-Эргэлзэхгүй байна аа. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Зуунмодын уяачдын холбоо, аймгийн Уяачдын холбоондоо баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлье.

А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна